Үнэгүй программ

Internet Explorer 8 гарлаа

Хэрэглэгчдийг нилээн удаан хүлээлгэсэн браузер гарлаа. Энэ бол Microsoft ийн Internet Explorer 8 юм. Үйлдвэрлэгчдийн мэдэгдэж буйгаар бол шинэ браузер нь илүү хялбар, хурдан, нууцлал сайтай болсон аж. Эндээс татаж аваарай.

Comodo System цэвэрлэгчээр системээ цэвэрлээрэй

  Системээ сайжруулан түр хадгалагдсан файл, түүх, кэшүүдээ устгавал таны компьютер илүү хурдан ажиллаж найдвартай болно. Иймэрхүү үүрэг гүйцэтгэдэг нэгэн програмыг Windows үйлдлийн систем дээр ажилладаг хэрэглэгчиддээ танилцуулъя. Comodo нь хүчирхэг цэвэрлэгч програм бөгөөд 32 bit ба 64 bit ийн XP, Vista, Windows 2003 дээр ажиллана. 

NetWrix USB Blocker-оор USB ээ хаагаарай

USB бол файл хуулах, дамжуулахад хамгийн тохиромжтой арга билээ. Гэхдээ сүлжээнд буй компьютерүүдийн нууцлал болон аюулгүйн талаасаа USB портыг хаах нь үр дүнд хүрдэг. NetWrix USB Blocker үүнийг шийдвэрлэх нэгэн програм гаргасаныг танилцуулж байна. NetWrix USB Blocker нь ашиглахад үнэгүй бөгөөд USB портыг блок хийдэг. Ашиглахад тун хялбар. Энд дарж татаж аваарай.

Файлын нэр хялбараар өөрчлөх

Bulk Rename Utility бол файлын нэрийг Windows орчин дээр хамгийн хялбар, дөт аргаар солих програм юм. Хэрэглэхэд тун хялбар бөгөөд та өөрийн хүссэн маягаараа файлын нэрийг сольж өөрчлөхдөө энэ програмыг ашиглаарай. Олон файлыг нэгэн зэрэг нэрийг нь өөрчлөх бол бүр ч илүү тохиромжтой. Ашиглахад үнэгүй бөгөөд энд дарж авна уу.

SearchMyFiles ийг ашиглаж хайлтаа хийгээрэй

Хэрэв та Windows үйлдлийн систем дээр энгийн хайлт ашиглахаас аль болох зайлсхийдэг, эсвэл таны хүссэн үр дүнг тэр болгон гаргаж чаддаггүй бол та SearchMyFiles ийг туршаад үзээрэй. Windows дээр Файлууд болон Хавтаснуудад хайлт хийх модулийг нь илүү сайжруулан гаргасан энэхүү програмыг тусламжтайгаар та хүссэн файлаа богино хугацаанд олж чадах болно. Хамгийн сүүлд засварласан огноо, нээсэн цаг, файлын хэмжээгээр нь хайсан ч болно. Жишээ нь та *.exe ийм командаар бүх exe файлыг компьютерээсээ хайхад 20 минут болох жишээтэй. Олдсон мэдээллийг та хадгалж болох ба html, csv, xml хэлбэртэйгээр хадгалах боломжтой. SearchMyFiles нь суулгах шаардлагагүй бөгөөд хэрэв та хүсвэл USB дээр суулгаад …

Интернэтийн хурдаа шалгаарай

Интернэт ертөнцөд асар идэвхтэй амьдардаг хүмүүст бол интернэтийн хурд асар чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл та өөрийн ашиглаж буй интернэтийн хурдыг хэмжихийг хүсч байвал таньд MyConnection PC Lite програмыг санал болгоё. Windows-ийн хэрэглэгчид л энэхүү програмыг ашиглаж болох интернэтийн хурд түүний чанар зэргийг тодорхойлно. Графикан маягаар ч үр дүнг харах боломжтой учраас энгийн хэрэглэгчид ч хараад өөрийн интернэт хурдаа хэр хурдтай байгаа эсэхийг хялбархан мэдчих боломжтой. Энд дарж MyConnection PC Lite Edition ийг татаж аваарай.

DiskDigger-ээр устгасан файлаа олж сэргээ

Санамсаргүйгээр өөрт хэрэгтэй файлуудаа устгачихаад хэрхэн сэргээхээ мэдэхгүй зовж байна уу? Тэгвэл таньд тун хурдан бөгөөд хялбар аргаар сэргээж болох нэгэн аргыг танилцуулъя. DiskDigger хэмээх нэртэй энэхүү програм нь таны хард диск болон бусад флаш ч юм уу хадгалах төхөөрөмжөөс устсан файлыг чинь дор нь сэргээж гаргаж ирэх ид шидтэй. Програмыг татаж авч задлаад, суулгах шаардлагагүйгээр ажилуулаад скан хийхэд таны алдагдсан файлууд чинь гараад ирнэ. Мөн та алдагдсан файлынхаа төрөлийг нь тодорхой зааж өгвөл сэргэх магадлал бүр өндөрсөнө. Хард диск болон хадгалах төхөөрөмжийн чинь багтаамжаас хамааран удаан скан хийгдэх эсэх нь хамаарна.

Процессорынхоо халалтыг TechPowerUp Real Temp Version 3.0 аар хяна

CPU буюу төв удирдлагын хэсэг таны компьютерийн гол ажиллагааг гүйцэтгэж байхдаа тодорхой хэмжээгээр дулаан ялгаруулдаг. Хэрэв хөргөлтийн сэнс тань зохих түвшинд ажиллаж чадахгүй бол эвдрэх хүртэл аюул тулгарна. Өөрийн компьютерийн хамгийн өндөр хүчин чадлын ажиллагааг хангахын тулд та процессорынхоо ялгаруулж буй дулааныг заримдаа хянах хэрэг гарна. Тэгвэл таньд Intel –ийн үйлдвэрлэсэн процессоруудын ялгаруулж буй дулааныг хянах Real Temp Version 3.0 ийг хүргэе. Core, Dual Core, Quad Core ба Core i7 зэрэг процессоруудтай ажиллах боломжтой. Энд дарж татаж авч хэрэглээрэй.

Видеог аудио болгон хувиргаарай

Зарим нэг тохиолдолд бүтэн видеоны зөвхөн аудио хэсгийг нь авч үлдээд бусдыг нь ашиглахгүй байх хэрэгцээ гардаг байх. Тэгвэл аливаа видео файлын зөвхөн аудиог нь авч үлдэн хувиргах үнэгүй Free Video to Audio Converter ийг танилцуулж байна. AVI, MPEG, WMV, MP4, VOB өргөтгөлтэй видео файлуудаас аудио болгон хувиргах болно. Ашиглаад үзээрэй.

Үнэгүй зураг янзлах програм

Хэрэв та гэрэл зураг сонирхдог, авсан зургаа янзлах гээд үнэгүй янзалдаг програм хайж байвал таньд PhotoPerfect Express ийг санал болгож байна. Ашиглахад хялбар, ажиллагаа нь хурдан, функц олонтой энэхүү програмаар ядах зүйлгүй авсан зургаа гоё болгох боломжтой юм. Үнэгүй байгаа дээр нь яаравчлан энд дарж татаж аваарай (36mb).