Зөвлөгөө

Ubuntu дээр LAMP суулгах

LAMP гэдэг нь Linux, Apache, MySQL, Php гэсэн нэгдлийн товчлол болно. Энэхүү суулгах процесс нь Apache2, PHP5, MySQL5, phpmyadmin2 зэргийг ubuntu 9.04 үйлдлийн систем дээр суулгаж байгаа болно.

Web portal

Вэб портал гэдэг нь интернэт дэх ямарваа нэгэн сэдвийн хүрээнд эсвэл олон олон сэдвүүдийн хүрээнд байгаа мэдээллүүдийг багтаасан буюу тэдгээр мэдээллийг олж авахад зориулагдсан нэгдсэн вэб сайтыг хэлнэ.

Network

Компьютерийн сүлжээ нь олон тооны төхөөрөмжийг тусгай протокол, техник хэрэгслийн тусламжтайгаар хооронд нь холбон нэг төхөөрөмжөөс нөгөө рүү өгөгдөл дамжуулах, хүлээн авах, нэгдсэн нэг мэдээллийн бааз руу хандах боломжийг хэрэглэгчид олгодог.

Networking hardware (сүлжээний төхөөрөмжүүд)

Дотоод сүлжээнд шууд холбогдож байгаа бүх төхөөрөмжийг host гэж нэрлэдэг. Host -д компьютер,принтер, серверүүд, сканнер зэрэг төхөөрөмжүүд орно. Энэ бүх төхөөрөмжүүд нь бүгд дотоод сүлжээний картны тусламжтайгаар сүлжээнд холбогдоно.

Networking Software

Networking Software Сүлжээний программ хангамж нь маш өргөн хүрээтэй ойлголт бөгөөд үндсэнд нь дараах хэсгүүдэд хувааж болно:     * Сүлжээний үйлдлийн систем (Noүell Netware, Windows NT, Unix, Linux).     * Төрөл бүрийн серверүүд (Web, FTP, E-Mail serүers).     * Бие даасан (stand-alone) болон клиент application программууд.     * Сүлжээний үйлчилгээний программ, утилитууд (ping, telnet, traceroute г.м.).

LAN (Local Area Network)

Газар зүйн хүрээгээр хязгаарлагдмал зөвхөн нэг болон хэд хэдэн барилга эсвэл барилга доторх аль нэг байгууллагын 2 ба түүнээс дээш тооны компьютерүүд,сүлжээний бусад төхөөрөмжүүдийг хооронд нь тусгай төхөөрөмж, кабелиар холбосноор дотоод сүлжээ буюу LAN үүсдэг.

WAN (Wide Area Network)

WAN сүлжээ нь бусад төрлийн сүлжээнүүдээс хамрах хүрээгээрээ хамгийн том нь бөгөөд хотууд, улс болон тив хооронд холбох боломжтой. Энэ сүлжээнд холбогдсон компьютерүүд нь сүлжээнд хандахдаа телефон утас, leased line буюу түрээсийн шугам эсвэл хиймэл дагуулын бүхий тусгай тавган антенны аль нэгийг нь ашигладаг. WAN сүлжээний нэг жишээ нь Интернэт юм.

Ethernet

Ethernet нь LAN буюу дотоод сүлжээний нилээд өргөн тархсан IEEE 802.3 стандартын технологи юм. Анх Xerox компани энэ технологийг гаргасан бөгөөд сүүлдээ DEC, Intel мөн Xerox компани ч үүнийг сайжруулах тал дээр анхааран ажиллаж байгаа юм.

Hub

Дотоод сүлжээний гол төхөөрөмж нь Hub билээ. Энэ нь голдуу Star бүтцийн сүлжээнд хэрэглэгддэг бөгөөд гол үүрэг нь сигналыг өсгөх явдал юм. Уг төхөөрөмжийн Repeater-с ялгагдах зүйл нь олон порттой явдал юм.

Noүell NetWare

   Noүell NetWare -нь PC болон бусад клиент компьютеруудыг NetWare сервер уруу холбож өгдөг Сүлжээний үйлдлийн Cистем (Network Operating System – NOS) юм. Клиент нь DOS -оос эхлээд бүх төрлийн платформ дээр ажиллана.