Зөвлөгөө

OpenERP — Хүний нөөц — Ажилтан бүртгэх

OpenERP систем дээр ажилтан бүртгэх. Мөн байгууллагын бүтцийг систем дээр хэрхэн тусгах тухай харуулая. Хүний нөөц нь цалин, амралт чөлөө, хүний нөөц бүрдүүлэлт, зардал зэрэг туслах модулиуд дагалдана. Мөн төслийн менежмент, санхүүгийн модультай холбогдно

Мэдээллийн системийн ангилал

ERP байгууллагад ямар хэрэгтэй вэ

OpenERP систем — Агуулахын удирдлага

OpenERP системд өөр хоорондоо холбогдсон агуулах, хангамж, борлуулалт, үйлдвэрлэлт, санхүү модулиуд бизнес үйл ажиллагааг цахим хэлбэрт загварчилж боловсруулалт, автоматжуулалт хийх бөгөөд энэ нь менежер, шийдвэр гаргагчийн салшгүй хэрэгсэл болсон байна. Хамгийн түрүүнд хангамжийн ажлын урсгалтай танилцъя. Үүнд дараахь үндсэн обьектүүд оролцоно: Хангамжийн захиалга Худалдан авалтын захиалга /ҮСХүсэлт/ Агуулахын хөдөлгөөн /Орлого/ Нэхэмжлэл /Өглөг/

OpenERP Хичээл 2 — Барааны бүртгэл

Enterprise Resource Planning буюу Байгууллагын Нөөц Төлөвлөлтийн системийн үндсэн үүрэг нь байгууллагын өмч хөрөнгө, нөөц бүрийг нарийн удирдаж, төлөвлөж ингэснээр алдагдлыг багасгаж бизнес үр ашгийг дээшлүүлэх юм.  OpenERP систем дээрх төлөвлөлтийн чухал хэсэг болох барааны бүртгэлийг хэрхэн хийх талаар үзүүлье.

Google Docs — Өгөгдлүүдийг шүүх

Google ээс гаргасан бүтээгдэхүүн дотроос олны таашаал хүлээсэн нь яах аргагүй Google docs мөн. Бидний мэдэх excel, word, powerpoint зэрэг оффисын хэрэглээний програмуудын бараг бүх функцууд орсон, зарим тохиолдолд бараг илүү баялаг үйлдлүүдтэй болон хөгжиж байна. Хамгийн гол нь бидний баримт бичгүүд Google ийн сэрвэрүүд дээр хадгалагдаж, вирустэх устах зэрэг эрсдлээс найдвартай хамгаалагдсан байгаа юм.  Нэг файлд олон хэрэглэгч нэгэн зэрэг хандаж бичих(редакторлох) нь миний ажилд ч их хэрэг болж байгаа эд дээ. Одоо харин spreadsheet буюу бидний мэдэх эксел дээр хэрэг болох нэгэн чухал үйлдлийг та бүхний хүртээл болгоё

OpenERP хичээл 1 — Харилцагч

OpenERP системийн харилцагчийн бүртгэл буюу CRM/SRM нь ERP ийн бусад хэсгүүдийн хамтаар бизнесийн байгууллагын тэргүүн хэрэгцээнүүдийн нэг билээ. Тиймээс энэхүү цуврал хичээлүүдийг ERP системийн заавар, сургалт, танилцуулга болгож бизнесмэн та бүхэнд хүргэж байна.

Шинэ Skype 4.0 гарлаа

Skype нилээн удаан хүлээлгэсний эцэст хэрэглэгчиддээ өөрийн шинэ хувилбар болох Skype 4.0 ийг Windows үйлдлийн системд зориулан гаргалаа. VOIP ийн хамгийн их хэрэглэгчтэй энэхүү програмын шинэ хувилбар нь бүтэн дэлгэцээр ярилцаж болох, видео яриа хийх, илүү чанартай дуудлага хийх боломжтой болжээ. Мөн хэрэглэгчийн интернэт холболтоос шалтгаалан дуугаралт ба дүрсний чанарыг тохируулж болдон болжээ. Сард 9евро төлөөд л дэлхийн 50 гаруй орон руу хязгааргүй минутаар компьютерээсээ ярихыг хүсвэл энэ програмыг ашиглаарай. Хэрэв та гадаадад байдаг бөгөөд эх орондоо байгаа нутаг нэгтнүүдтэйгээ холбогдохыг хүсвэл UBS ТВ ээр гардаг Skype мессенжерийн цагт холбогдоорой. энд дарж татаж аваарай..

Nokia PC Suite 7.0 Release 7 Final татаж аваарай

Nokia гийн хэрэглэгчид Nokia PC Suite 7.0 Release 7 Final ийг татаж авах боломжтой болов. Nokia PC Suite бол Nokia гийн гар утсыг Windows дээр суурилсан компьютер холбох үүргийг гүйцэтгэдэг програм бөгөөд утсан дээрх өгөгдлүүдээ USB, Bluetooth эсвэл Infrared ээр холбох боломжтой. Nokia PC Suite 7.0 Release 7 Final нь мэдээж үнэгүй бөгөөд эндээс татаж авах боломжтой.

Устгасан файлаа сэргээхээсээ өмнө урьдчилж хар

Хүн болгон л ямар нэгэн байдлаар санамсаргүй, болгоомжгүй үйлдлээсээ болоод өөртөө хэрэгтэй файлаа устгаж орхидог. Тэгвэл яг иймэрхүү зүйл тохиолдсон хүмүүст зориулж нэгэн файл сэргээдэг програмыг танилцуулж байна. UndeleteMyFiles нь бусад ийм төрлийн програмуудыг бодвол тусгай файлын жагсаалт хардан цонхон дотор урьдчилан харж байгаад зөвхөн сэргээх гэж байгаа файлаа эргүүлэн хатуу дискэн дээрээ дуудан сэргээдэг юм. Ингэснээр та хэрэггүй бүх устгасан файлаа сэргээх бус харин яг хэрэгтэйгээ л сэргээж авах боломжтой болно. UndeleteMyFiles нь гурван төлөвт ажиллана: File Recovery, Media Recovery ба Mail Recovery. Media Recovery нь медиа төрлийн файлуудыг харин имэйлээ устгасан бол Мэйл Рекавериг нь ашиглаарай.

Firefox 3 гарлаа

Дэлхийн хамгийн шилдэг вэб браузеруудын нэгт тооцогддог Галт Үнэг буюу Файрфоксын удаан хүлээлгэсэн 3 дахь хувилбар өчигдрөөс эхлэн дэлхий даяар албан ёсоор гарлаа. Нэг өдрийн дотор татаж авсан тоогоороо дэлхийд Гиннесийн амжилтыг эвдэнэ хэмээж байсан зорилгоо ч биелүүлж нэг өдрийн дотор 8 сая таталтыг хэрэглэгчид хийжээ. Эндээс орж татаж аваарай