Зөвлөгөө

OpenERP Хичээл 2 — Барааны бүртгэл

Enterprise Resource Planning буюу Байгууллагын Нөөц Төлөвлөлтийн системийн үндсэн үүрэг нь байгууллагын өмч хөрөнгө, нөөц бүрийг нарийн удирдаж, төлөвлөж ингэснээр алдагдлыг багасгаж бизнес үр ашгийг дээшлүүлэх юм.  OpenERP систем дээрх төлөвлөлтийн чухал хэсэг болох барааны бүртгэлийг хэрхэн хийх талаар үзүүлье.

Hitachi 4TB хард диск

MacBook Air 11.6 Full Review & Speed Test in FULL HD

Шинэ MacBook Air задлахад

Сүлжээгээр Printer- ийг дундаа ашиглах

Сүлжээний нэг давуу тал бол принтерийг дундаа ашиглах явдал юм. Принтрийг сүлжээнд ашиглах тохиргоо хийгддэг. Ингэхдээ: Start-printers and faxes-ээр ороод сүлжээнд ашиглах принтрийг идвэхжүүлэн хулганы баруун талын товчлуурыг дарж Sharing команд өгнө. Sharing цонхоор орж Share This Printer – ыг бөглөөд ОК товчин дээр дарна. Энэ тохиргоог хийснээр принтерийг сүлжээнд дундаа ашиглах боломжтой болно.

Kingston ий 24GB DDR3 RAM тай компьютер

CeBIT хэмээх технологийн сүүлийн үеийн дэвшилтийг таниулах үзэсгэлэн дээр 24гб ийн DDR3 ийн санах ойтой компьютерийг танилцуулав. Kingston өөрийгөө санах ойн хаан гэдгээ харуулах бас нэгэн оролдлого нь энэ байсан ба 6 ширхэг 4GB DDR3 ValueRAM ийг суулгасан байв. Иймэрхүү том хэмжээний санах ойтой компьютертэй бол том хэмжээний датан дээр шинжилгээ хийхэд хангалттай хүрэлцэх байх. Энэхүү систем нь Intel ийн Core i7 920 процессортой байсан ба Gigabyte GA-EX58 UD5 ийн мэйнборд ба NVIDIA график карттай байв.

iKIT PC хамгийн жижигхэн ноүтбүк

KIT PC хамгийн жижигхэн ноүтбүк нь  халаасанд багтах боломжтой. Энэхүү жижигхэн ноүтбүкийг Imovio компани нь жижиг төрлийн технологийг биширч явдаг хүмүүст зориулан гаргасан гэхэд болно. Процессор нь Marvell 312       128 мегабайт хатуу дисктэй USB оролттой мөн 2,6 диагнальтай дэлгэцтэй. Үүнээс гадна камер Wi-Fi Bluetooth бүхэн гүйцэт товчлууртай гэнэ.

Бичихэд зориулсан нэтбүүк

Сүүлийн үед одоогийн хэрэглэж байгаа лаптопноосоо залхаад интернэтээр мэдээлэл нь хурдацтай тархаж буй нэтбүүк хэмээх шинэ технологийн талаар судалж эхлэв. Гадуур дотуур их явж байнгын хөдөлгөөнд оршиж ажлаа амжуулж байдаг хүмүүст ч гэсэн хөнгөн бөгөөд хурд сайтай нэтбүүкүүдийн хямд үнэтэйг нь ч гэсэн сонирхож үзлээ. Таны гэрт мөн ажил дээр чинь дэсктоп байгаа бол ч таньд энэ нэтбүүк нэг их хэрэггүй. Уулзалт, хуралдаанд нилээн их суудаг хүмүүст нэтбүүк нь хамгийн их тохиромжтой. Дунджаар 1 кг гаруй жинтэй ба үнэ нь $350 аас $500 ийн хооронд хэлбэлзэж байна. Зарим нэг загварууд нь батерейгээ тун сайн барьж чадна.

20 сая процессортой суперкомпьютер

Бэркэлигийн Их Сургуулийн судлаачид 20 сая процессортой Суперкомпьютерийг зохион бүтээхээр төлөвлөж байна. Ашиглах тогны хүчдэл нь 4 Мега Ватт орчим байх ба ойролцоогоор $75 саяын үнэтэй байх аж. 200 PFlop системийг ашиглан хийж байгаа ба цаашид ямар үр дүнд хүрч болохыг цаг хугацаа харуулах байх.

Gateway ийн FX, GT серийн дэсктоп

Gateway өнөөдөр FX ба GT серийн шинэ компьютерээ процесор ба график картуудыг нь сайжруулан худалдаанд гаргалаа. FX серийн компьютер нь FX7026 нэртэйгээр $1,100 ийн үнэтэйгээр Intel Core 2 Quad процессор Q9300, сайжруулсан NVIDIA 8800GT график карттайгаар 8GB ийн санах ойтой ба 640GB ийн хатуу дисктэй аж. DVD бичигч, 15-ийг-1д багтаасан карт уншигч, 8-сувагтай өндөр чанартай чанга яригч гар, хулгана ба Вистатай.