Гэр ахуйн бараа

Nintendo Wii юу Playstation 3 уу эсвэл Xbox 360 уу

Nintendo Wii Nintendo Wii –гийн Мөнгөн Бороо дэлгүүрээс худалдаж авах үнэ 450.000T Тоглоом сонирхогчид болон шүүмжлэгч нар Nintendo Wii-г донтуулахаар, хөгжилтэй, зугаатай гэдэг дээр бүгд санал нэгдсэн. Wii Remote буюу шинэ удирдлага нь бүр ч сайн хөгжиж чадсанаар илүү ихийг мэдэрдэг болж бодит амьдралд улам ойртсон. Дүрс графикийн хувьд Xbox 360 эсвэл PS3 тай өрсөлдөж хараахан чадахгүй ч удирдлагаа гартаа зүүгээд тоглож байхад нь илүү эрүүл мэнд, биеийн хөдөлгөөнд тустай. Гэр бүл болон хөдөлгөөнийг эрхэмлэдэг хүмүүст илүү зориулагдсан бөгөөд ээж аавтайгаа удирдлагаа гартаа углаж байгаад тоглоход тоглоом шинээр суралцах шаардлага байхгүй учраас тэр. Хэрэв та дэлгэцэн дээрх графикийг илүү таашааж …

Нүдэнд массаж хийгч төхөөрөмж

Тоглоомонд донтогсод, хувьцааны шинжээчид гээд компьютертэй байнга нөхөрлөж суудаг хүмүүст нэгэн хэрэгцээтэй мэдээлэл хүргэе. Компьютерийн өмнө олон цагаар сууснаас нүдний хараа маш амархан мууддаг. Тэгвэл нүдэнд массаж хийдэг нэгэн төхөөрөмжийг шинээр зохион бүтээжээ. Япончуудын үйлдвэрлэсэн Eye Vibrato хэмээх энэхүү төхөөрөмж нь нүдэн дээр мөс тавих, эсвэл цайны ханд тавих зэргээс илүү үр дүнтэй арга юм. 162 грамм жинтэй бөгөөд хэрэглэгчийн толгойд нь эвтэйхэн гэгч нь угсарч өгөөд 5 аас 10 минут нүдэндэ массаж хийлгэчихэд сайхан болоод л явчихна. Нүд чинь ч сайн амарна. Одоогоор азийн хэдхэн орнуудад зарагдаж байгаа ба үнэ нь $65 байна.

Гэрийн нөхцөл дахь загварлаг яригч

Гэрийн нөхцөлд энгийн дизайн бүхий яригч байрлуулахаас зайлсхийдэг боллоо. Олон ургалч санаагаар бүтээгдсэн төрөл бүрийн яригч нарын дизайныг эндээс орж сонирхоорой.

IKEA гийн Япон дахь сурталчилгаа

IKEA саяхан Японы Кобе хотын галт тэрэгнүүдийн хөшиг, диваны, буйдангийн бүрээсүүдийг өөрсдийн бүтээлэгээр гоёж чимэглэсэн бөгөөд Oompa-loompa, Svenssonjohansensson, Frida, ба Bucarest хэмээх нэрнүүдийг тус загварууддаа өгсөн байна. Энэ нь тэдний тус хотод нээх гэж буй шинэ дэлгүүрийн сурталчилгаа болж өгч байгаа гэнэ.

Шинэлэг загварын бугуйн цаг

Сүүлийн үед хүмүүс бугуйн цаг зүүх нь эрс багассан. Тэр нь ч магадгүй сүүлийн үед гарч ирж хөгжиж буй технологиудтай холбоотой байх. Тийм ч учраас бугуйн цаг үйлдвэрлэгчид шинэ загварын цаг сэтгэх хэрэгтэй болсон. Иймэрхүү цаг байвал харин би ч гэсэн аваад зүүчихмээр байх чинь.

LCD юу Плазма юу?

Хамгийн сүүлийн үеийн Өндөр Чанарын LCD ТВ үүд нь ихэнх нь 42 инчээс бага хэмжээтэйгээр хийгдэж байгаа. 32 аас бага инчийн LCD-ээс зайлсхийх хэрэгтэй, учир нь эдгээр ТВ үүд нь өндөр чанарын гүйцэтгэлийг харуулахад хэтэрхий жижигдэнэ. LCD ТВ нь чанар, үнэ, хэмжээний хувьд жижиг бөгөөд дунд зэргийн зэрэглэлд хамаарна. Тиймээс та 40-с бага инчийн хавтгай дэлгэц бүхий өндөр чанарын ТВ авах гэж байвал LCD-г сонгоорой.