SAMSUNG 3D ЕРТӨНЦ

Blog Archives

SAMSUNG 3D ЕРТӨНЦ

Цахим техник үйлдвэрлэгчид хамгийн нимгэн зурагтыг бид бүтээлээ гэсэн утгатай мэдээллийг сүүлийн хоёр жилд мөн ч ихээр цацжээ. Гэтэл ердөө 8 мм зузаантай хирнээ 55 инчийн ийм “хуудсан” зурагт бас байдаг ажээ! Ийм зүйл урд хожид байгаагүй билээ. Техник үзүүлэлт: ҮНЭ: 9000$ ДЭЛГЭЦИЙН НЯГТРАЛ: Full HD (1920x1080p) ДЭЛГЭЦИЙН ДАВТАМЖ: 200 Гц ТЮНЕР: аналог: (PAL, SECAM, NTSC, NICAM), тоон: DVB-T/C (CI, PCMCIA слот) МАЛЬТИМЕДИА: USB, DLNA, Internet@TV ДЭМЖИХ ФОРМАТУУД ба ФАЙЛУУД: MPEG-4 (H.264-ийг оролцуулаад), tp, ts, mkv, MP3, WMA, JPEG ОРОЛТ: 4 HDMI, 1 SCART, 1 компонентын, композитын, 1 VGA, 2 USB, 1 LAN, аналог аудио ба CI-слот ГАРАЛТ: 1 оптик …

Acer Aspire One 521 and 721 netbooks

Сүүлийн үеийн нэтбүүкүүд AMD процессортой болж эхэллээ. Тийм ч учраас Acer ийн шинэ нэтбүүкүүд болох Aspire One 521 ба 721 нар нь шинэ процессортойгоор гарч эхэллээ. Тэдний хамгийн сонирхолтой зүйлс нь гэвэл 2010 AMD HD Netbook Platform той батаерейгээ удаан барих юм.

Firefox 4 энэ оны сүүлээр гарна

Firefox 3 таньд таалагддаг уу? Mozilla гийн энэ оны сүүлээр гарах гэж буй дэлхийн хамгийн шилдэг браузеруудын нэг Файрфоксын 4 дахь хувилбарт олон олон шинэ боломжууд нэмэгдэж байгаа тухай бичиж эхэллээ.

Lenovo IdeaPad U загварын шинэ лаптоп – U160, U460 ба U460s

Lenovo өнөөдөр өөрийн шинэ IdeaPad U Series ийн лаптопоо танилцуулав. Lenovo IdeaPad U160, U460 ба U460s нар нь тун загварлаг, өнгөлөг бөгөөд загвар хөөх дуртай хүмүүст яг тохирох аж. Зөөвөрлөхөд хялбар, үзүүлэлт сайтай, загварын хувьд ярилтгүй энэ лаптоп нь олны танил хүмүүст тохирох юм шиг санагдаад байгаам даа.

Хүүхдүүдэд зориулсан нэтбүүк

Энэ зун хүүхэддээ шинэ нэтбүүк авахаар төлөвлөж байна уу? Тэгвэл таньд хүүхдэд зориулсан нэг шинэ нэтбүүкийг танилцуулъя. Яг л хүүхдэд тохирсон загвартайгаас гадна 10.1″ ийн мэдрэгч бүхий дэлгэцтэй.

Суралцахад зориулагдсан Dell Latitude 2110 нэтбүүк

Dell ийн шинэ Latitude 2110 нэтбүүк нь боловсролын салбарт ажилладаг хүмүүст түлхүү зориулагджээ. Latitude 2110 ийн хамгийн сонирхолтой нь оюутнуудад зориулсан тусгай савтай бөгөөд гар нь бохирын хамгаалалт бүхий хэрэгсэлтэй.

Nokia N97 гарна

Дэлхийд гар утасны үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Nokia өөрийн шинэ бүтээгдэхүүн болох Nokia N97 смартфоныг 2009 оны 6 сараас эхлэн дэлхийн 75 оронд худалдаанд гаргахаар болсоноо зарлалаа. 3.5″ ийн мэдрэгч бүхий дэлгэцтэй, 5 мегапикселийн камер, GPS ба бүтэн QWERTY гартай төхөөрөмж юм.

Alienware M17x гарна

Alienware өөрийн хүчирхэг лаптопын тоог нэмээр нэмж геймерүүдэд зориулан шинэ бүтээгдэхүүнээ гаргалаа. “All Powerful” хэмээх нэртэй M17x загварын машин нь тоглоход зориулсан хамгийн сүүлийн үеийн тоноглолтой бөгөөд Core 2 Extreme Quad-Core processor, 8GB DDR3 RAM, ба хоёр ширхэг GeForce GTX280M GPU тай. Хүчтэй сонсогдож байгаа биздээ?

ASUS Eee PC Seashell 1101HA гарна

Eee PC Seashell ийн шинэ загварыг та харж байна. Acer Aspire One A0751h ийн нэтбүүктэй төстэй Seashell 1101HA нь 11.6-инчийн дэлгэцтэй бөгөөд 1366×768 ийн нарийвчлалтай. Бусад үзүүлэлт нь ч гэсэн сайн бөгөөд Intel Menlow процессортой юм. Мэдээж 6-cell батерейтэй ба 2200 mAh ба 2800 mAh ийн хүчин чадал нь 10 цаг ба 11 цаг ажиллахад тохиромжтой.

ASUS Eee PC 1000HV өөртөө график карттай

Долоо хоног бүр л шинэ шинэ бүтээгдэхүүнүүд гарсаар байна. ASUS ийн шинэ Eee PC гарчээ. Хамгийн сүүлийн Eee гэр бүлийн гишүүн нь 1000HV ийн 10″ өргөн дэлгэцтэй нэтбүүк бөгөөд AMD Radeon HD 3450 график карттайгаар онцлог бөгөөд анхны эх хавтан дээрээ бус тусдаа график карттай нэтбүүк гэдгээрээ онцлог болж байна.