BottomsUP: Пиво аягалагч

Blog Archives

BottomsUP: Пиво аягалагч

BottomsUP нэртэй шинэ пиво түгээгүүр худалдаанд гарчээ. Энгийн түгээгүүр шиг аяганы дээрээс нь биш, доороос нь дүүргэдгээрээ онцлог юм. Ингэснээр аягалж буй пиво маань хөөсрөхгүй сайн талтай юм байх. Аяга нь ёроолдоо байх том нүхийг тагласан соронзон бөглөөтэй бөгөөд түгээгүүр дээр тавимагц өөдөөс нь соронзонг түлхэж онгойлгоод аягыг дүүргэдэг гэнэ. Дэлгэрэнгүйг дарж видео бичлэгийг үзээрэй.

Япончуудын тоог үржүүлэх арга

Тооны машин хэрэглэхгүйгээр тоог үржүүлэх ийм нэг хялбар арга байдаг юм байна. Жаахан залхуутай болохоос бидний одоо хэрэглэдэг аргыг бодвол сурахад хамаагүй хялбар юм. Дэлгэрэнгүйг дарж видео бичлэгийг үзээрэй.

Acer Iconia – анхны хос дэлгэцтэй нөүтбүүк

Олон ч компаниуд янз бүрийн концепт загварууд гаргаж байсны эцэст Acer фирм анхлан хос дэлгэцтэй нөүтбүүкийг албан ёсоор гаргаж байгаа бөгөөд энэ бүтээгдэхүүнээ Iconia гэж нэрлэжээ. Windows 7 үйлдлийн системтэй энэ компьютер нь Intel Core i5 процессортой, 4GB хүртэл санах ойтой, 750 ГБ хүртэл хэмжээний хард дисктэй байх юм байна. Дэлгэрэнгүйг дарж бусад зураг болон видео бичлэгийг үзээрэй.

Apple 1 компьютер $213,000-аар зарагджээ

Apple фирмийн хамгийн анхны компьютер болох “Apple I” компьютер дуудлага худалдаагаар 213 мянган ам.доллараар зарагджээ. 1976 онд гаргасан энэ загвар нь 200-хан ширхэг үйлдвэрлэгдсэн бөгөөд тухайн үедээ $666,66 үнэтэй зарагдаж байсан юм байна. Уг компьютерийг зохион бүтээсэн, компанийн үүсгэн байгуулагчдын нэг Стив Возняк мөн дуудлага худалдаанд оролцсон байна. Нөгөө үүсгэн байгуулагч болох Стив Жобсын гарын үсэгтэй захидал уг компьютерийн пакетад бас байгаа гэнэ. Худалдан авагч нь италийн бизнесмэн Marco Boglione бөгөөд хувийн цуглуулгандаа зориулж авсан байна. Дэлгэрэнгүйг дарж бас нэг зургийг үзээрэй.

Хамгийн энгийн гар утас – John’s phone

Хамгийн энгийн гар утас буюу John’s Phone хэмээх утас худалдаанд гарчээ. Энэ утас нь мессэж явуулах боломжгүй, зураг авдаггүй, хөгжим сонсдоггүй, ер нь дуудлага хийх, дуудлага хүлээж авахаас өөр ямар ч үйлдэл хийх боломжгүй утас гэнэ. Address book буюу утасны дэвтэр нь хүртэл энгийн цаасан дэвтэр байх бөгөөд түүнийгээ гар утасныхаа ар талд байх хайрцагт хадгалдаг гэнэ. Өнгөнөөсөө хамаарч 70-80 еврогийн үнэтэй бөгөөд тэр муу утасны дэвтэр нь дүүрчихвэл дахиад шинийг 10 еврогоор худалдаж авах боломжтой гэнэ. Худалдаж авахыг хүсвэл онлайнаар захиалга авч байгаа юм байна. Дэлгэрэнгүйг дарж бусад зургийг вэб хаягийн хамт үзээрэй.

DELL Inspiron Duo – Таблет/Нэтбүүк

DELL фирмийн шинэ Inspiron Duo хэмээх таблет болж хувирдаг нэтбүүк шинээр гарах гэж байна. Техникийн үзүүлэлтүүд нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд, дам яриагаар бол Windows 7 үйлдлийн системтэй байх болотой.  Дэлгэрэнгүйг дарж видеог үзээрэй.

PlayStation утас

SONY фирм PSP (PlayStation Portable) видео тоглоомоо гар утастай болгохоор ажиллаж байгаа юм байна. Дэлгэрэнгүйг дарж дахин нэг зургийг үзээрэй.

Fujitsu-гийн хос мэдрэгч дэлгэцтэй утас

Японы Фужицу фирмийн нэгэн шинэ утасны концепт загвар CEATEC 2010 технологийн үзэсгэлэн яармаг дээр тавигджээ. Энэ утас нь дэлгэгддэг 2 дэлгэцтэй бөгөөд 2-уулаа мэдрэгч дэлгэцтэй, нэг дэлгэц нь 90 градус эргэмэгц нийт ажлын талбай нь 480х960 хэмжээтэй болох боломжтой, мөн 2 дэлгэцээ тус тусад нь ч ашиглах боломжтой гэнэ. Жишээ нь дээд дэлгэцэн дээрээ Твиттер ашиглаж байхдаа, доод дэлгэцэн дээрээ и-мэйлээ шалгаж болно. Энэхүү туршилтын загварыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Дэлгэрэнгүйг дарж видео бичлэгийг үзээрэй.

Шинэ Macbook Air гарлаа

Apple фирм шинэ 11.6 инчийн MacBook Air нөүтбүүк гаргаснаа зарлалаа. Өмнөх загвараасаа авсаархан болсон бөгөөд $999 долларын үнэтэй энэхүү зөөврийн компьютер нь 1.4-GHz Intel Core 2 Duo процессор, 2GB эсвэл 4GB RAM-тай, батарей нь 5 цаг барих чадалтай гэнэ. iPad бүтээгдэхүүний ололтуудыг өөртөө агуулсан энэхүү шинэ бүтээгдэхүүний нэг онцлог нь эргэлддэг хатуу дискгүй, бүх мэдээллээ флаш дискэн дээр хадгалдаг бөгөөд энэхүү дискний багтаамж нь 64/128 гигабайт гэсэн сонголттой юм байна. Дэлгэрэнгүйг дарж бусад зураг болон видеог үзээрэй.

Сонирхолтой видео програм

Таблет төхөөрөмжүүдэд зориулсан нэгэн сонирхолтой програм гарчээ. Төхөөрөмжийнхөө камераар видео бичлэг хийснийхээ дараа биш хийж байх явцдаа зарим биетүүдийг алга болгох боломжтой юм байна.