May
4th

Tellme таньд хаана юу байгааг үнэгүй хэлж өгнө

Категори Мэдээ | Бичсэн admin

tellme1.jpgMicrosoft –ийн Tellme Networks нь өнөөдрөөс эхлэн нэгэн үнэгүй үйлчилгээг нэвтрүүлж байна. Хүссэн хүн бүхэн утсаараа текст хэлбэрээр эсвэл дуут үйлчилгээгээр хүссэн газрынхаа байршлын талаар мэдээлэл болон товч танилцуулгыг авах боломжыг бүрдүүлж өгч байна. 1-800-555-TELL (8355) –руу утасдан “business search” гэж хэлэн лавлахаас хүссэн зүйлийнхээ талаар мэдээллийг авна. Жишээ нь “cafes” гэсэн категорийг сонгон цааш үргэлжлүүлнэ.

Мөн текст мессеж хэлбэрээр TELLM (83556) –рүү бичиж болно. Жишээ нь “Starbucks San Francisco” гэх ба таньд хариу ирэхдээ газрын зураг дээр зааж дүрсэлсэн байдалтайгаар ирнэ. Tellme нь мөн гар утсанд зориулсан програм хангамжуудыг татаж авах үйлчилгээг үзүүлж байна. Google мөн саяхан үнэгүй дуут лавлахын хайлтыг ажилуулж эхэлсэнийг та бүхэн санаж байгаа байх.

Сэтгэгдэл бичих