UniMusic

UniMusic

unimusic_1_copy.jpg“UniMusic” үйлчилгээ гэж юу вэ?

Та “UniMusic” үйлчилгээний хэрэглэгч болсноор тань руу залгасан хүн бүрт ердийн дуудлагын дохионы оронд таны өөрийн сонгосон дуу болон аялгууг сонсгох болно. Өөрөөр хэлбэл тань руу залгасан хүн таныг дуудлагад хариу өгөх хооронд таны сонгож тохируулсан дуу, аялгууг сонсож тэрхэн зуур саатах бөгөөд Та хүссэн үедээ өөрийн аянуудаа сольж тохируулан, эдгээр сонгосон дуу, аялгуугаараа өөрийгөө илэрхийлж болох маш сонирхолтой шинэлэг үйлчилгээ юм.

“UniMusic” үйлчилгээг “Юнител”-ийн урьдчилсан төлбөрт төдийгүй дараа төлбөрт үйлчилгээний бүх хэрэглэгчид авах боломжтой. Та “UniMusic”-ийн хөгжмийн сангаас дуртай үедээ өөрийн дууны сандаа дуу, ая татаж авч тодорхой нэр бүхий хүн болон бүлэг хүмүүст зориулах эсвэл тодорхой өдөр, цагаар тохиргоо хийж ашиглаж болно.

Үйлчилгээг шинээр идэвхижүүлэх болон шинээр дуу, ая татаж авах, үйлчилгээний тохиргоог хийх бол гар утаснаасаа “1455” гэсэн тусгай дугаарт залгах, эсвэл “1455” гэсэн тусгай дугаарт мессеж илгээх болон www.unimusic.mn интернэт хаягаар орж “UniMusic” үйлчилгээг ашиглах боломжтой.

“UniMusic” үйлчилгээнд шинээр бүртгүүлэхдээ

   1. Гар утаснаасаа шууд бүртгүүлэхэд:Гар утасныхаа мессеж бичих цэс рүү орж “on” гэсэн мессежийг “1455” гэсэн дугаарт илгээнэ. Хэсэг хугацааны дараа системээс танд хариу мессеж ирснээр амжилттай бүртгэгдэх болно.
2. Интернэтээр шууд бүртгүүлэхэд: Та интернэт ашиглан www.unimusic.mnвэб хуудаст хандаж “Нэвтрэх” гэсэн хэсэгт байрлах “Утасны №” гэсэн цонхонд өөрийн гар утасны дугаар, “Нууц үг” гэсэн цонхонд өөрийн СИМ картныхаа үүрэн дээр бичигдсэн 6 оронтой “Bar Code”-ийн дугаарыг оруулж “Бүртгүүлэх” гэсэн товчийг дарна. Хэсэг хугацааны дараа таны утсанд мессежээр нууц дугаар ирэх бөгөөд та уг нууц дугаараа вэб уруу оруулан өөрийн хувийн хуудаст нэвтэрч вэб хуудаснаас дуртай дуугаа татаж авах, дууны тохиргоогоо хийх боломжтой болно.

“UniMusic” үйлчилгээний тариф

“UniMusic” үйлчилгээний хөгжмийн сан нь гадаадын болон монголын хамгийн сүүлийн үеийн, шинэлэг, мөн үе үеийн хит болсон аялгуу, ая дууны өргөн сонголтой. Та “UniMusic” үйлчилгээг ашиглахын тулд сар бүр тогтмол хураамж ( урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдийн хувьд өдөр бүр тогтмол хураамж ) төлөхөөс гадна шинээр дуу, ая татах бүрт тодорхой төлбөрийг ярианы төлбөр дээр нэмж тооцно ( урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдийн хувьд тухай бүр нь данснаас нь хасч тооцно ) Шинээр татах дуу, ая нь төрлөөсөө хамааран 300-500 төгрөгийн нэгж үнэлгээтэй байх бөгөөд таны татсан дуу, ая татсан өдрөөсөө хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байна.

  • Дараа төлбөрт хэрэглэгчдийн хувьд сарын суурь хураамж 1200 төгрөг ( үүн дээр НӨАТ нэмж тооцогдоно ) энэ төлбөрийг таны ярианы тухайн сарын нийт төлбөр дээр нэмж тооцох болно.

  • Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдийн хувьд сарын суурь хураамж 1200 төгрөг ( НӨАТ тооцсон үнэ ) энэ төлбөрийг өдөр бүрийн 40 төгрөгөөр тооцож таны данснаас хасагдах болно.

“UniMusic”-ийн хөгжмийн сангаас өөрийн дууны сандаа шинээр ая, дуу татаж авахдаа

Та “UniMusic”-ийн хөгжмийн сангаас монголын болон гадаадын хамтлаг, дуучид болон уран бүтээлчдийн шилдэг дуу, аяыг поп дуу / хип хоп дуу / нийтийн дуу / сонгодог аялгуу гэсэн дууны төрлөөр нь болон, сарын ТОП / долоо хоногийн ТОП / сүүлд нэмэгдснээр нь ангилан сонголтоо хийх боломжтой.

  1. Гар утаснаасаа дуудлага хийж дуу татахад:Та өөрийн гар утаснаасаа “1455” гэсэн дугаарт залгаж холбогдон монгол хэлийг сонгон “1” гэсэн товчийг дарж, шинэ ая татаж авах сонголтыг хийн “1” гэсэн товчийг дарж ТОП 10 дуу / шинээр нэмэгдсэн дуу / дууны төрлөөс нь сонголт хийнэ. Дуун төрлөөс сонголтоо хийж дууг сонсохдоо дууны дугаараа оруулж “#” гэсэн товчийг дарна. Сонгосон дуугаа татаж авахыг хүсвэл “3” гэсэн товчийг дарж сонгон “1” гэсэн товчийг дарж баталгаажуулна. Энэ үед таньд системээс таны татсан дууны үнэлгээ үнийг хэлэх бөгөөд “Дуу амжилттай татсан” тухай мэдээллийг таны гар утсанд мессежээр илгээнэ.

  2. Мессежээр дуу татахад: Сонгосон дууныхаа кодыг“Down” гэсэн үгийн хамт “1455” гэсэн дугаарт илгээнэ. Жишээ нь: “Down1234010350” гэсэн мессежийг “1455” гэсэн дугаартилгээнэ. Амжилттай татаж авсан тухай мэдээлэл таны утсанд мессежээр ирнэ.

  3. Интернэтээр дуу татахад: Та интернэт ашиглан www.unimusic.mn хуудаст хандаж интернэт хуудсанд байрлах “Нэвтрэх” гэсэн хэсэгт байрлах “Утасны №” гэсэн цонхонд өөрийн гар утасны дугаар, “Нууц үг” гэсэн цонхонд өөрийн СИМ картныхаа үүрэн дээр бичигдсэн 6 оронтой Bar Code-ийн дугаарыг оруулж “Нэвтрэх” гэсэн товчийг дарснаар Та өөрийн дууны сандаа нэвтэрнэ. Та дуугаа сонгохдоо / дууны нэрээр / дуучны нэрээр / дууны төрлөөр нь тус тус үсгийн дарааллаар нь харах боломжтойгоос гадна хайсан дуучин, дууныхаа нэрийг оруулж хайх боломжтой. Та ТОП дуунууд / сүүлд нэмэгдсэн дуунууд болон бусад санал болгох дуунуудаас сонголтоо хийж “Захиалах” гэсэн командыг сонгосноор дуртай дуугаа татаж авах боломжтой. Дууны жагсаалтанд тухайн дууны нэр, дуучны нэр, операторын нэр, дууны үнэ, дуусах хугацаа болон захиалгын дуусах хугацааны талаар мэдээллийг харуулах бөгөөд хүсвэл Та тухайн дууг захиалахаас өмнө сонсож, илүү нарийвчлалтай мэдээлэл авах боломжтой. Та өөрийн дууны сандаа хамгийн дээд тал нь 10 дуу, аяыг хадгалах боломжтой.

Өөрийн “UniMusic”-ийн дууны сандаа тохиргоо хийхдээ

  1. Гар утаснаасаа дуудлага хийж тохиргоо хийхэд:Та өөрийн гар утаснаасаа “1455” гэсэн дугаарт залгаж холбогдон ““UniMusic” үйлчилгээний тохиргоо хийх” “2” гэсэн товчийг сонгож “Ая тохируулах” цэсэнд “Үндсэн тохиргоо” “Хүн бүр зориулсан тохиргоо” “Бүлгийн тохиргоо” зэрэг цэснээс сонголт хийж тухайн бүлэгт хандах болно. Үндсэн тохиргоо хийх хэсэгт хандаж өөрийн дууны санд байгаа дуунаас аль нэг тоог хийж “#” гэсэн товчийг дарна. Хэрвээ та хүн бүрд тохиргоо хийх болсон бол тухайн тохируулах хүнийхээ дугаарыг оруулж “#” гэсэн товчийг дарна. Та бүлгийн тохиргоо хийхээр болсон бол тухайн бүлэгийн дугаарыг оруулж “#” гэсэн товчийг дарна. Тохиргоо амжилттай хийгдсэн тухай мэдээлэл таны утсанд мессежээр ирнэ.

  2. Интернэтээр тохиргоо хийхэд: Та интернэт ашиглан www.unimusic.mn хуудаст хандаж уг интернэт хуудсанд байрлах “Нэвтрэх” гэсэн хэсэгт байрлах “Утасны №” гэсэн цонхонд өөрийн гар утасны дугаар, “Нууц үг” гэсэн цонхонд өөрийн СИМ картныхаа үүрэн дээр бичигдсэн 6 оронтой Bar Code-ийн дугаарыг оруулж “Нэвтрэх” гэсэн товчийг дарснаар өөрийн дууны сандаа нэвтэрнэ. Та “Аяны тохиргоо” цэсэд хандан “Үндсэн тохиргоо” “Группын тохиргоо” хэсгийг сонгож нарийн тохиргоогоо хийж болно. “Группын тохиргоо” хэсэгт хандан “Нэмэх” хэсэгт орж өөрийн хүссэн бүлэгээ үүсгэх болох бөгөөд тухайн группийг дугаарлаж, нэр өгөх боломжтой. Мөн “Хувь хүнд зориулж тохиргоо хийх” хэсэгт хандсанаар “Хувийн ая” хэсгийг сонгож тодорхой нэг дугаарт зориулан тусгайлан сонгож болно. Хүсвэл та “Цагийн тохиргоо” хэсгийг тохируулан сонгосон дуугаа цагийн тохиргоо хийж болно. Тохиргоо хийх үйлдэл бүртээ “Батлах” гэсэн товчийг дарж баталгаажуулна.

Та хэн нэгэнд дуу бэлэглэхийг хүсвэл

Хэрвээ Та “UniMusic”-ийн хөгжмийн сангаас дотны хайртай хүндээ болон хэн нэгэнд зориулан дуртай дуу, аяыг нь татаж авч бэлэглэхийг хүсвэл “1455” гэсэн дугаарт залгах буюу илүү хялбар байдлаар гар утаснаасаа “1455” гэсэн дугаарт мессежээр “Present” гэдэг үгийн хамт бэлэглэхийг хүссэн дууны код ба дуу бэлэглэхийг хүссэн хүнийхээ утасны дугаарыг зай аван бичиж илгээнэ. Жишээ нь: “Present1234010350 88******” гэсэн мессежийг “1455” гэсэн дугаарт илгээнэ.

Хэрвээ та U-music үйлчилгээнд холбогдохыг хүсвэл www.unimusic.mn хаягаар хандана уу!

Date: January 10th, 2008 | Categories: Юнител | By: | Comments: 14

14 Responses to UniMusic

    udval

    uridchilan ay tatahad dansnaas mongo unah ni jaahan utgagui yuma

    bondgor

    маш зүгээр маркетинг байна. манай юнителийг моби дуурайж hi tone гэж хийж байна. үүнийгээ болиосой тээ. бүхний түрүүнд байгаарай. юнителийнхэндээ амжилт амжилт амжилт хүсье_

    hi

    you http://www.youtube.com h ha h h hah ha h hh ah ha ]

    onhoruush

    hi all. ug ni dajgui uilchilgee yum aa. nadad taalagdaj bna. gehdee neg tuslamj bna aa. shine zohioliin duuchin zaluugiin duulsan neg duu bgaa meddeg humuus ni neriig ni helj ogch tuslaach. ter duu ni ehlehdee DOLGOOHON NUDIIG CHIN HARAHAAR……. gej eheldeg. bi utsandaa unimusict tohiruulah gesen yum tuslaach

    tng

    unimusic.mn s duunuudiig sonsoh geheer bolohgui bh yum, yah gej iim uilchilgee uzuuldeg bnaa uniteliinheen!!!!!!!

    tng

    haashaa yum be dugaaraa hiij bj aya sonsoh yostoi yumuu, ehleed sonsoj bj songono biz dee

    khishigshatar

    mini naiz ohin 9suult uneg kinoni buh duug tataj avmaar baina gehde hvnees duudlaga hiihed bish zugeer utasnihaa music deeree tataj avmaar baina please please please please……………….please please please please plesae poease plerase please please please…………………………..please please………..please…………….please please ………….please………

    degii

    dajgvuil yum bna tegehdeee ihenh medeelliig ni utsasar ogchdog bolhoor ingej bicheh shaardlaggvi bh gej bodoj bna

    Anonymous

    tanii zalagsan dugaar holbogdoh bolomjgui bn gesen yaj tavih be

    batzorig

    duuchdad n unitel huwi ashig ogdiin boluu?

    Anonymous

    Tuulai heer duug oruulj ogooch naranhvv duulsan

    Anonymous

    Tuulai heer duug oruulj ogooch naranhvv duulsan

    Anonymous

    Chuluunchimegiin amin ur mini duuni kodig uguuch

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*