Yahoo-г Microsoft авах уу

Yahoo-г Microsoft авах уу

yahoo_google_ms.jpgМайкрософт компанийн Стив Баллмер саяхан 2 хоногийн өмнө Yahoo-гийн захирлуудын зөвлөлд хандан тус компанийн 62%-ийн хувьцааг 44.6 тэрбум доллараар худалдан авах саналтай байгаагаа илэрхийлсэн захиаг илгээсэн байна. Нэгж хувьцааны үнийг $31 аар тооцсон ба өчигдөрийн байдлаар хувьцаа нь $19.18 ийн үнэтэй байгаа.

Майкрософтын гүйцэтгэх захирал Стив Баллмер хэлэхдээ “Бид Yahoo!-г ихээр хүндэтгэдэг, хэрэв бид цаашид хамтран ажиллавал илүү их амжилтанд хүрэх боломжтой гэж үзэж байгаа тул бидний саналыг хүлээн авна гэдэгт найдаж байна” хэмээжээ.

Хэрэв энэхүү гэрээ байгуулагдвал Google ийн хамгийн том өрсөлдөгч нь болж чадах юм. Yahoo-гийн хувьцааны үнэ нь унаж 1,000 гаруй ажилчдаа цомхтгосон хэрэг гарсан. Одоогоор тус компани нь 12,000 гаруй ажилчидтай билээ.

Yahoo! нь мэдээж маш ашигтай худалдан авалт болох бөгөөд тэдний Del.icio.us ба Flickr зэрэг нь нэмэлт давуу талыг бий болгох юм. Мөн Yahoo! Mail нь Gmail ээс хамаагүй илүү хэрэглэгчидтэй байгаа нь Майкрософтод ашигтай.

Date: February 4th, 2008 | Categories: Бизнес | By: | Comments: 0

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*