Гайхалтай бөгөөд итгэхийн аргагүй таван баримт. Гэхдээ бүгд vнэн.
Нэг. 200,000 домайн нэр эзэмшдэг хvн Доктор Ливен П. Ван Нэстэ гэгч хvн 200 мянга гаруй домайн нэрийг ганцаараа эзэмшдэг. Хvмvvсийн марк, чулуу, дискний цуглуулга шиг домайн нэрийн баян цуглуулгатай энэ эрхэм домайн нэр зардаг вэб сайтууд болон брокеруудаар дамжуулан цуглуулганаасаа худалддаг байна.
Хоёр. 7.5 сая ам.доллараар зарагдсан домайн
business.com домайн нэрийг eCompanies 7.5 сая ам.доллараар худалдан
авчээ. Энэ нь олон нийтэд ил мэдэгдсэн хамгийн өндөр vнэтэй домайны
мэдээлэл юм. Ил, далд янз бvрийн хэлбэрээр хийгдэж байгаа домайны
наймаанууд дунд өндөр vнээр зарагдсан олон домайн байж болохыг хэн
мэдэхэв.
Тувалу арлын улс дахь DotTV Inc. компани .tv домайн нэр бvртгэх эрхийг
50 сая ам.доллараар худалдан авсан нь энэ төрлийн бизнесийн хvрээнд
хийгдсэн хамгийн өндөр vнэтэй төлбөр юм.
Гурав. Домайн нэрийн бизнесийн “акулууд”-ын нууц зөвлөл байдаг
Мэдээж би энд домайн нэр бvртгэдэг албан ёсны Интернэтийн компаниудын
тухайн яриагvй гэдгийг та мэдэж байгаа гэж бодож байна. Хамгийн их
эрэлт хэрэгцээтэй домайн нэрvvдийг эзэмшсэн хvмvvсээс бүрдсэн,
“акулууд” нь энэ төрлийн бизнесийг атгаж байдаг ийм зөвлөл үнэхээр
байдаг гэсэн шvv.
4. Гурван үсгээс бүтсэн, .com өргөтгөлтэй домайн дууссан
a-z хvртэлх vсэг, 0-9 хvртэлх тоо, дундуур зураас (-)-ыг оруулаад дурын
тэмдэгтээс бvтсэн нэрийн 50,000 гаруй боломж бий. .com өргөтгөлтэй ийм
нэрvvд бvгд бvртгэгдээд дуусчихсан.
5. a.com aaa…aaa.com хvртэлх a vсгээс бvтсэн домайнууд бvгд дууссан
Зөвхөн a vсгээс бvтсэн, нэг ширхэг a-с эхлээд 63 ширхэг a-с бvтсэн
a.com, aa.com, aaa.com …….. aaaaaaaa…aaaaaaaaa.com домайн
нэрvvдийг бvгдийг нь бvртгvvлчихсэн байна.
