YouTube гэхээр л онлайн видеоны хаан гэдэг бодол шууд толгойд орж ирж байгаа биз? Гэхдээ л видео байрлуулж болдог бусад сайтууд нь YouTube-г маш олон зүйлээр дийлж байдаг ч дэлхийн хамгийн их хүнийг өөр дээрээ YouTube л ганцхан татаж чаджээ. Стив Чэн хэмээх уг вэбсайтыг анх үүсгэн байгуулагчийн яриагаар бол ойрын 3 сарын дотор сайн чанартай видеонуудыг YouTube ээс үзэх боломжтой болох аж.
Хүн бүрт л сайн чанартай видеонуудыг үзүүлээд байна гэсэн үг биш ба эхлээд хэрэглэгчийн интернэт хурдыг нь хэмжиж үзэх бөгөөд хэрэв хурд нь чанарын шаардлага хангаж байвал өндөр чанартай видеог шууд үзэх эрхтэй болох юм байна. Бага хурдтай интернэт ашигладаг хүмүүс нь их хэмжээтэй видеог ачааллаж байх хугацаанд сайтаас гарч яван дахиж орж ирэхгүй байх магадлалтай тул ийнхүү давхар давхар арга хэмжээнүүдийг авч байгаа аж.
{mos_fb_discuss:no_discuss}
