Интернэтийн түүхээс

Интернэтийн түүхээс

internet1.jpgОдоогоос 37 жилийн өмнө буюу 1969 онд, АНУ-ын Батлан хамгаалах яам ARPANET гэдэг нэртэйгээр 4 компьютерыг хооронд нь холбож Интернэтийг анх vvсгэжээ. Yvний гол зорилго нь цэргийн судалгаа шинжилгээ хийж байсан цөөн хэдэн их дээд сургуулиудын компьютерvvдийг хооронд нь холбох явдал байсан. Энэ сvлжээндээ компьютерvvдийг нэмж холбосоор 1974 он гэхэд 62 компьютер холбогджээ. Харин 1983 онд уг сvлжээг хоёр салгасан бөгөөд, нэгийг нь цэргийн хэрэгцээнд зориулж MILNET, нөгөөдөхийг нь их дээд сургуулиудын шинжилгээ судалгааны ажилд зориулж Интернэт гэж нэрлэсэн байна. 1987 оны эцэс гэхэд Интернэтэд 10000, BITNET-д 1000 толгой компьютер холбогдоод байжээ.

Интернэт хэрэглэгчдийн тоо ихсэх тусам сvлжээний хурд удааширч байсан тул, 1987 онд АНУ-ын Vндэсний шинжлэх ухааны сангаас өндөр хурдтай холболт тавьж эхэлжээ. Ингээд 1988 онд 13 дэд бvсийн Интернэтэд 56000 толгой компьютер холбоод байв.
Канадын BITNET сvлжээнд 1989 оноос эхлэн Интернэттэй ижилхэн протокол хэрэглэх болж, АНУ, Канадын нийт сvлжээнд 20000 гаруй толгой компьютер холбогдоод байлаа. Энэ vеэс дэлхийн бусад оронд ч гэсэн vvнтэй ижил сvлжээ байгуулагдаж эхэлсэн бөгөөд ихэнхдээ Интернэттэй ижилхэн стандарттай байгуулж байжээ.
Vvний vр дvнд дэлхийн бусад орны сvлжээнvvд хоорондоо холбогдох боломжтой болж 1990-ээд оны эхээр ихэнхи улс орнуудыг хамарсан бvх дэлхийг торлосон сvлжээ байгуулагдаж эхэлжээ. Тухайн vед эдгээр олон дэд сvлжээ болгон нь өөрийн гэсэн нэр ус, vнэ төлбөр зэргээрээ ялгарч байв. Ингээд 1992 оны эцэс гэхэд нэг сая толгой компьютер интернэтэд холбогдоод байв. Анхандаа Интернэтэд бизнесийн зорилготой vйл ажиллагааг хориглож, бvх санхvvжилтийг улс орнуудын засгийн газар, судалгааны байгууллагуудаас гаргадаг байв.

Харин 1990-ээд оны эхээр бизнесийн сvлжээнvvд Интернэтэд холбогдож хэлжээ. Ингээд компьютер хэрэглэгчдийг төлбөртөйгөөр Интернэтэд холбох нэгэн шинэ vйлчилгээ, гарч ирсэн нь Интернэт зар сурталчилгааны томоохон зах зээл болох эхлэлийг тавьсан юм.

Удалгvй Интернэтийн бизнес талын хэрэглээ нь маш хурдтай нэмэгдэж, анхны зорилго нь болох эрдэм шинжилгээ судалгааны талын хэрэглээнээсээ хэд дахин илvvтэйгээр бизнесийн зорилгоор ашиглах болжээ. 1994 онд Интернэтэд 4 сая гаруй толгой компьютер холбогдсоны ихэнх нь бизнесийн зорилготой байсан тул, АНУ, Канадын засгийн газрууд өөрсдөдөө харьяалагдах цөөн хэдэн сvлжээндээ санхvvжилт хийхээ зогсоосон ба удалгvй бусад байгууллагууд, улс орны засгийн газрууд ч гэсэн адил арга хэмжээ авчээ. Ингээд Интернэт нь цэвэр бизнесийн vйл ажиллагаан дээр оршин тогтнох болсон юм.

Хvн төрөлхтөний тvvхэн дэх хамгийн том ололт, дэвшлvvдийн нэг нь Интернэт бөгөөд өнөөдөр дэлхий даяар олон арван сая компьютерийг холбосон аварга том сvлжээ болон өндийжээ. 1990-ээд оны дундуур Интернэт хэрэглэгчдийн тоо сард дунджаар 15 хувь буюу жилд 400 гаруй хувиар нэмэгдэж байлаа. Харин өнөөдөр энэ хурд харьцангуй буурсан боловч, хэрэглэгчдийн тоо нэмэгдсэн хэвээр байгаа юм. Одоогоор яг хэдэн хvн Интернэт хэрэглэдэгийг хэн ч тодорхой хэлж чадахгvй ч, 450 гаруй сая тогтмол хэрэглэгчтэй гэж тооцоолдог байна.

Монгол улс анх 1994 оны 1-р сарын 17-нд Интернэтийн сүлжээнд холбогдсон. Монгол улсын Интернэтийн хэрэглээ 2006 оны байдлаар нийт хүн амын 2%, хотын хүн амын 4%, айл өрхийн 6%, байгуулага, компанийн 9%  Интернэтэд холбогдож байна. Интернэт хэрэглэгчдийн 70% нь байгууллага, компаниуд, 30% нь иргэд олон нийт байгаа бөгөөд 95% нь Улаанбаатарын оршин суугчид юм. Зах зээлийн өсөлт жилийн 10%  байна.

Интернэтээс хүмүүс юу үздэг вэ?

И-мэйл хэрэглэгчид                            90%
Вэб хуудсаар аялах                           77%
Мэдээ, мэдээлэл унших                      52%
Худалдаа хийх                                   44%
Эрүүл мэндийн мэдээлэл авах           36%
Аялал жуулчлалын мэдээлэл авах   34%
Банкны үйлчилгээ авах                      35%
Тоглоом                                                28%
Мессенжер                                            ?
Интернэт утас                                      ?
Файл татан авах                                  ?

Date: December 28th, 2007 | Categories: Интернэт | By: | Comments: 0

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*