Францад P2P-ийг хориглов

Францад P2P-ийг хориглов

Саяхан шинээр батлагдсан Францын пиратын тухай хуулинд интернэт холболтоор хууль бус дуу, кино татаж авсан хэрэглэгчийн холболтыг нь хаах заалтыг оруулсан байна. Гурван талт хэлэлцээрийн үр дүнд энэхүү хуулийг санаачилж буй бөгөөд засгийн газар, интернэт холболтын компаниуд ба дотоодын дуу бичлэгийн холбооныхон энэхүү хуулийн заалтад ихээхэн ач холбогдол өгч байгаа аж.

Саяхан шинээр батлагдсан Францын пиратын тухай хуулинд интернэт холболтоор хууль бус дуу, кино татаж авсан хэрэглэгчийн холболтыг нь хаах заалтыг оруулсан байна. Гурван талт хэлэлцээрийн үр дүнд энэхүү хуулийг санаачилж буй бөгөөд засгийн газар, интернэт холболтын компаниуд ба дотоодын дуу бичлэгийн холбооныхон энэхүү хуулийн заалтад ихээхэн ач холбогдол өгч байгаа аж. Ингэснээр таны интернэт холболт өгч буй компани тань таныг мөрдөж хууль бус зүйлс татаж авсан тохиолдолд таны холболтыг шууд таслах аж.

Энэхүү хуулийг Францын Ерөнхийлөгч Николас Саркози хүртэл дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд P2P нь зөвхөн борлуулалтанд бус дуу хөгжмийн бизнес эрхэлж хэн бүхэнд хөнөөл учруулж төдийн чинээгэрээ кино ба кабелийн ТВ-ээс олж буй татварын хэмжээ буурч байна хэмээн үзсэн байна.

Энэхүү хуулиар бол Францын ISP-нуудыг өөрсдийн хэрэглэгчийнхээ юу хийж байгааг байнга мөрдөж шалгаж байх шаардлагатай болж байна. Хэрэв ингэхгүй бол тэд засгийн газартаа торгуулна. Ерөнхийлөгчийн үзэж буйгаар бол интернэт нь эх булаггүй, гүн гүнзгий ёроолгүй сав байх ёсгүй ба бүх зүйл хяналтанд байх ёстой аж. Ямартай ч энэхүү хууль нь удахгүй хэд хэдэн газар хэрэгжиж эхэлж магадгүй болоод байна. Хэрэв тэгвэл жинхэнэ хүний эрх чөлөөг боогдуулсан хэрэг болох буй заа.

Date: December 19th, 2007 | Categories: Интернэт | By: | Comments: 0

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*