Firefox 3 ийн бэта хувилбар гарлаа

Firefox 3 ийн бэта хувилбар гарлаа

Хэдэн сарын өмнөөс л Firefox 3 ийг гаргах гэж буй талаар ярилцаж туршилтанд оруулаад байгаа яриа газар авсан. Тэгвэл бэта хувилбар нь саяхан гарсан бөгөөд хөгжүүлэгчид болон туршигчид энэхүү програмын шинэ хувилбарыг турших боломжтой болж байна.

firefox_logoХэдэн сарын өмнөөс л Firefox 3 ийг гаргах гэж буй талаар ярилцаж туршилтанд оруулаад байгаа яриа газар авсан. Тэгвэл бэта хувилбар нь саяхан гарсан бөгөөд хөгжүүлэгчид болон туршигчид энэхүү програмын шинэ хувилбарыг турших боломжтой болж байна. Туршилт явагдаад 1 ээс 2 сар болсоны дараагаар браузер маань албан ёсоор тархаж эхэлнэ. Цоо шинэ зүйлсийг гэхдээ 3 дахь хувилбараас хүлээгээд хэрэггүй шүү, сайжруулалт хийсэн зүйлсийн талаар товч дурьдвал:

  • Gecko гаргалтын хөдөлгүүрийг сайжруулсан нь браузерийг илүү найдвартай болгож байна.
  • Вэбсайт таних ба нууцлал, аюулт халдлага бүхий вэбсайтууд, вирүстэй вэб үзэх зэргээс анхан шатны байдлаар энэхүү браузер нь хамгаалах боломжтой болжээ. 
  • Places хэмээх шинэ төрөл нэмэгдсэн нь хамгийн их зочилж үздэг вэбүүдээ дахин нэг удаа үзэхэд илүү хялбар болгож өгч байна.

Ихэнх хүмүүсийн бичиж буйгаар бол 3 дахь хувилбарын бэта нь 2.1 ээс ямар ч ялгаагүй бөгөөд албан ёсоор гарах 3 дахь хувилбарыг үзээд санах ойг хамгийн багаар хэрхэн зарцуулдаг болсоныг харцгаая хэмээсэн байна. 3 дахь хувилбарын хамгийн том давуу тал нь компьютерийн санах ойг хамгийн багаар зарцуулахад оршиж байгаа бөгөөд одоо байгаа браузерууд нь кэш их хийж вэбсайтуудыг хурдан ачааллах зорилгоор файлуудыг нь өөртөө байнга сануулж байдгийн улмаас маш их санах ойг эзэлдэг билээ.

Date: December 19th, 2007 | Categories: Интернэт | By: | Comments: 0

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*