Aug
1st

Instant messenger-ийн талаарх шинэхэн судалгаа

Категори Uncategorized | Бичсэн admin

{mosimage}Интернэт дэх медиа, маркетинг, зах зээлийн
судалгаагаар тэргүүлэгч Nielsen//NetRatings сүүлийн 10 сарын байдлаар instant
messenger-ийн өсөлтийг судалж гаргалаа. Тус судалгаагаар Meebo.com-ийн өсөлт
маш хурдацтай гарсан юм. Meebo бол компьютертоо ямар ч програм татаж,
суулгалгүйгээр браузер аши
глан тус вэб хуудсаар нэвтрэн орж чатлах боломжтой
систем юм. Meebo-гийн хэрэглэгчдийн өсөлт 354% болтлоо ахисан байна.


Meebo
2006 оны 8 сард 434 000 хэрэглэгчтэй байсан бол 2007 оны
6 дугаар сард 2
сая орчим хэрэглэгчтэй болсон байх юм (Хүснэгтээс харна уу). Мөн Google
Talk-ийн өсөлт маш их харагдаж байна. Google Talk-ийн өсөлт гурван оронтой 149%
хүртэл өсөж, 904 000-аас 2.3 сая болтол давтагдашгүй хэрэглэгчтэй болсон байна.

 

Сайт/програм

2006 оны 8-р сарын хэрэглэгчийн
тоо (мян.)

2007 оны 6-р сарын хэрэглэгчийн
тоо (мян.)

Өсөлт (хувиар)

Meebo

434

1972

354%

IMVU

491

1248

154%

Google
Talk

904

2252

149%

paltalk.com

355

447

26%

Skype
Messenger

2195

2635

20%

 imvu

MVU 154% болтлоо өссөн нь бас амжилт болж байна. Бусад instant messenger-үүд нэмэлт функц, үйлдлүүд,
үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгож байна. Видео урсгал, дуут мессеж зэрэг
олон үйлчилгээг үз
үүлж байна.google_talk

“Өнөөдөр instant
messenger нь харилцаа холбооны үндсэн хэв загвар болж байна. Дээрх интернэт
урсгалын тоон үзүүлэлтээс харахад хэрэглэгчдэд технологийн илүү их шаардлага,
боломж хэрэгтэй байгааг илтгэж байна” гэж Nielsen/NetRatings-ийн медиа судлаач,
шинжээч Jason Lee өгүүлж байна.

Та instant messenger-гүйгээр төсөөлөөд нэг үз дээ.
Миний санаанд лав буухгүй байна. Бид хамаг хувийн болон албаны ажил төрлөө
messenger-ээр амжуулдаг билээ. Messenger үнэхээр бидний амьдралын нэгэн хэв
маяг, харилцаа холбооны нэгэн хэрэгсэл болжээ.

 

Nielsen/NetRatings-ийн
тухай товчхон:

Nielsen/NetRatings бол
интернэт дэх медиа, зах зээл, марктенгийн судалгаа шинжилгээ хийдэг Nielsen
компаний нэгэн үйлчилгээ юм. Энэ нь интернэт хэрэглэгчдийн судалгаа, онлайн
сурталчилгаа, хэрэглэгчдийн амьдралын хэв маяг, интернэт худалдаа, вэб хуудсын
хэмжилт (аналитик, шинжилгээ) зэрэг олон төрлийн судалгаа шинжилгээний
үйлчилгээ юм.

Мэдээллийг
Д.Цогбадрахын хувийн блогоос

Сэтгэгдэл бичих