Oct
30th

Google өөрийн нууц зэвсэгээ дэлгэв

Категори Вэб сайтууд | Бичсэн admin

fozzie21.jpgХэдийгээр саяхан Microsoft-Facebook-ийн гэрээний дараа ихэнх хүмүүс Google-ийг үүний эсрэг нилээн их зардал гаргасан хариу үйлдэлийг хийх байх хэмээн таамаглаж байсан боловч тэд харин ч үүний эсрэг нэгэн төлөвлөгөөтэй байгаа тухайгаа задалсан байна.
“Maka-Maka” нэртэй нэгэн коодолсон төслийг Google өөрийн ихэнх application-уудад нэмэхээр төлөвлөж байгаа аж. Google нь мөн Facebook-т байдаг “activity feeds” шиг “mini feeds”-ийг өөрийн Google Reader-тээ оруулж өгч байгаа нь Facebook-ээс нэг их дутаад байхгүй гэдгийг нотолсон мэт зүйл болов.
Мөн Google компани нь өөрийн social networking сайт болох Orkut-д дангаар нь анхаарлаа хандуулахаас гадна өөрт буй бүх програмуудаа энэхүү сайттайгаа холбож ажиллагааг нь нэгтгэх үйл явцыг ид өрнүүлж байгаа аж.
Maka-Maka-гийн гол зорилго нь бүхэл бүтэн хаалттай хэлбэрт оршиж буй вэбийн үүдийг нээж бусадтай холбох юм хэмээн мэдэгдсэн байна. Facebook нь яг энэ зарчимаар ажилладаг бөгөөд энэхүү сайт анх нээгдсэнээсээ хойш 6 сарын дотор гуравдагч програм зохиогчдоос ойролцоогоор 4,000 гаруй нэмэлт түүлийг уг сайтанд байрлуулсан аж.

{mos_fb_discuss:no_discuss}

Сэтгэгдэл бичих