“ТОД ТАМГА” ТАМГА ТЭМДГИЙН ҮЙЛДВЭР

“ТОД ТАМГА” ТАМГА ТЭМДГИЙН ҮЙЛДВЭР

Монголын анхны төрт улс Хүннүгийн хаан Модун Шаньюу төрийн тамга хэрэглэж байсан нь түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Их эзэн Чингис хаан өөрийн сүр хүч, эрх мэдлийн баталгаа болгож "Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын далай хааны зарлиг ил болон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай" гэсэн бичээс бүхий хасбуу тамгаа дардаг, эрх мэдлээ уламжлуулдаг байсан.

Монголын анхны төрт улс Хүннүгийн хаан Модун Шаньюу төрийн тамга хэрэглэж байсан нь түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Их эзэн Чингис хаан өөрийн сүр хүч, эрх мэдлийн баталгаа болгож "Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын далай хааны зарлиг ил болон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай" гэсэн бичээс бүхий хасбуу тамгаа дардаг, эрх мэдлээ уламжлуулдаг байсан. Ийнхүү хэдэн мянган жилийн тэртээгээс өвөг дээдсийнхээ дэлхийн хэмжээний бүтээл болгосон эрхэм хүндтэй түүхэн уламжлалыг залгамжлан хөгжүүлж байгаадаа"Тод тамга" үйлдвэрийнхэн бид ихэд бахархаж явдаг юм.

Манай хамт олон ULAANBAATAR INTERNATIONAL – 2005 INTERNATIONAL AUTUMN TRADE FAIR Олон улсын үзэсгэлэн яармагийн шилдэг бүтээгдэхүүний цомоор шагнагдсан. "Монголын үндэсний шилдэг 99" бүтээгдэхүүний шалгаруулалтанд орохоор батламжлагдав. Улаанбаатар хотын ЗААлба, МҮХАҮТанхимаас хамтран зохион байгуулсан "Улаанбаатар Түншлэл-2005" Олон улсын намрын үзэсгэлэнгээс "Дэвшилтэт технологитой бүтээгдэхүүн"-ээр шалгарч дипломоор шагнуулав. Зах зээл дээр чөлөөт өрсөлдөөнийг нэвтрүүлж, монополийг халж, үнийг буулгаж, шинэ бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүдсэн тул "Хэрэглэгчдийн найдвартай түнш"-ээр өргөмжлөгдсөн. Өнөө үед тамгыг төрийн байгууллагууд хэрэглэх ба хуучин монгол бичгээр байгууллагын нэрийг бичсэн, соёмботой, хэмжээ нь зэрэг дэвээсээ шалтгаалан 20х20-50х50 мм-ийн хэмжээтэй байхаар Засгийн газрын тогтоолд тусгайлан заасан байдаг. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас төрийн байгууллагын тамгыг үйлдвэрлэх зөвшөөрлийг олгодог.

Мөн төрийн болон төрийн бус байгууллагын тэмдэгт тухайн байгууллагын харьяалал, зохион Байгууллагын тэмдэг хийлгэхэд тухайн байгууллагын шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээ шаардлагатай. Хаяг, рекламны дардас, хувийн тэмдэгт захиалагчийн хүсэлт, иргэний үнэмлэх шаардлагатай. Тамга тэмдгийн үйлдвэрлэл, ашиглалтанд цагдаагийн байгууллага хяналт тавих үүрэгтэй бөгөөд таны тамга тэмдгийн баталгааг бид бүрэн хариуцна. Бид үйлдвэрлэлээ тамга тэмдгийн салбарт хүчтэй өрсөлдөхүйц орчин үеийн нэн дэвшилтэт өндөр хүчин чадалтай технологиуд болох өөртөө тостой флэш технологи, лазераар гадаргуу сийлэх технологи, товгор металл технологи ашиглаж байна. Өөрийн бүтээгдэхүүнийг сурталчлах, хаяг, байршлаа заахад бараа бүтээгдэхүүн, бусад зүйл дээр чөлөөтэй дарж болох хаяг рекламны дардсан тэмдгийг бид мөн үйлдвэрлэж байна. Нэгэн зэрэг хоёр тамга захиалбал түлхүүрийн оосрон дардас үнэгүй бэлэглэх болно. Монголчууд эрт дээр үеэс хувийн им тамга хэрэглэж байсан санааг баяжуулж ургийн (гарын) тамга болон өөрийн гэр бүлийн дээдлэн шүтдэг уул усны зураг, бэлгэдлийн дүрс, тухайн хүний гэрэл зураг зэргийг оруулан дизайны шилдэг шийдэлтэй хувийн тамга урлаж байна. Баталгаат гарын үсэг зурах хүнд ажлаас хөнгөлөхийн тулд гарын үсгийн үзгэн тамга танд санал болгож байна. Орчин үеийн хувилагч машинд хувилдаггүй товгор металл тамга нь металл дээр комьпютерээр сийлж хийдэг бөгөөд будаг хэрэглэдэггүй товойлгож тамгалдаг тул гэрчилгээ, диплом, үзвэр үйлчилгээний билет зэрэг эх бичиг баримтын найдвартай байдлыг хангахад дээд зэргээр тусална. Одоогоор Татварын ерөнхий газар зэрэг төрийн томоохон байгууллагууд гэрчилгээ, үнэт цаасны баталгаат байдлыг хадгалахын тулд хэрэглэж байна. Алд биенд ам гэрч, aлбан бичигт тамга нэрч гэдэг ардын зүйр үг бий. Танд тамгаа захиалах, хадгалж хамгаалах, тамга тэмдэг түших талаар хэдэн зүйл захья. Тамганы үсэг нь бүдүүн бол дуурайж хийх магадлал өндөр. Иймээс 2.0-3.0 мм хүртэл өндөртэй бичил бичиглэл /микротекст/, 0.03 мм хүртэл нарийн зураас ашиглах, негатив бичиглэл, олон үетэй, хоорондын зай ойрхон бичиглэл хийх, хурууны хээ, фото зураг, хэт ягаан туяаны хамгаалалт, неон тос зэрэг сүүлийн үеийн дэвшилтэт аргуудыг ашиглах, тамга түших хүн томилох зэрэгт анхаарал тавиарай.

Бид Монголын зах зээлд анх удаа лазераар сийлэх технологи оруулж ирсэн бөгөөд энэ технологи нь Австрийн TRODAT, Австрийн COLOP, Тайванийн Shiny, ОХУ-ын Новый штамп зэрэг фирмүүдийн манай үйлдвэрт байгаа дээд зэрэглэлийн удаан эдэлгээтэй автомат тослогч бүхий иш, бариулыг хэрэглэх боломжийг олгодог. Өөртөө тостой флэш технологийн хувьд тамганы чанар нь хэрэглэж байгаа тос болон резинээсээ ихээхэн шалтгаалдаг. Манай үйлдвэр нь Японы “TAIYO” фирмийн сайн чанарын тамганы тос, өндөр нарийвчлалтай резин хэрэглэдэг тул дардас нь усанд уусахгүй мөн даавуун дээр дарах болон өнгөт тамга хийх зэрэг боломжийг олгодог. Нэг удаагийн цэнэглэлтээр 8000-10000 дардас дарна. Шинэлэг сэтгэлгээтэй залуу хамт олон Монгол үндэсний уламжлалыг хадгалсан орчин үеийн шинэлэг загвар, уйгаржин болон эвхмэл үсгэн бичиглэл бүхий тамга, тэмдгүүдийг 1-72 цагийн дотор танд хийж өгч үйлчилнэ. Бид үйлдвэрлэсэн тамгандаа 3 сараас 3 жилийн технологийн баталгаа олгож байна. Бид таныг тамганы орчин үеийн технологитой танилцахыг урьж байна. Тамга, тэмдгийг нэг л удаа хийлгэдэг тул та чанартайг нь сонгоорой.

Хаяг: "ТОД ТАМГА" төв, "Монгол даатгал-1" байр, 102 тоот, Тээврийн товчооны ард
Утас: 976-11-323454, 91919499
Факс: 976-11-313873
E-mail: todtamga@hotmail.com
Website: www.todtamga.mn

Date: December 19th, 2007 | Categories: Хэвлэлийн эх | By: | Comments: 10

10 Responses to “ТОД ТАМГА” ТАМГА ТЭМДГИЙН ҮЙЛДВЭР

    Баянмөнх

    Хагас бүтэн сайнд захиалгаар хийдэг бол зүгээр юм аа

    Anonymous

    utasniihaa dugaariig zow oruulaach ee buruu bna sh dee

    sain bna uutod tamagiin zaguariig uzej boloh uu

    Энхболд

    garin vsgee yag baigaagaar n tamga bolgoj hiih arga bga yu.

    Otgontsetseg

    AANegjiin sanhuugiin tamga hiilgeh gesen yum. 1.Yamar yamar bichig barimt burduulj tanaid handah uu?
    2.Hed honogt bagtan garah uu?
    3.Une ni hed be?

    Бадмаараг

    Сайн байна уу? тамганы гэрийг солиулах гэсийн хэд болох бол мөн ямар ямар загвартай вэ?
    үнэ нь хэд болох бол хариу бичнэ гэдэгт итгэж байна

    sandag

    yamar teneg yum be
    hariu bichihgui yum bol yah gej tavisan yum
    humuusee hariu ugdug hungun surtaltaig olj hand

    Tod tamga

    Sain bain u? Ene sait manai alban ysnii sait bish bolohoor ta buhend hariultiig chin ogch chadaagui yum bn a. Manai sait http://www.todtamga.mn. Utas 323454 gesn utsaar holbogdoj heregtei medeellee awch boln deer bichsen gariin usgeer tamga hiij bolno.

    tanaihaar dardas hiilgeh gsn ym alban bichig bichih shaardlagatai yu

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*