May
4th

Lenovo-гийн Олимпийн лэптоп

Категори Лаптоп | Бичсэн admin

lenovo_270×254_resize.jpgLenovo өчигдөр болсон хэвлэлийн бага хурал дээр “Cloud of Promise”-ий дизайныг Олимпийн бамбарын хамт удахгүй гаргах лэптопууд дээрээ ашиглана хэмээн  мэдэгдэв. Түүнээс ганцхан хоногийн дараа тэрхүү лэптопын үзэмж ямар байх нь  тодроод олны нүдээ ил гарч эхлэв.

“Xiang” лэптоп нь алтан медальт тамирчин  Liu Xiang-тай хамтран бүтээсэн бүтээгдэхүүн
хэдий ч одоогоор ямар нэгэн дэлгэрэнгүй мэдээлэл, үзүүлэлт алга л байна. Lenovo
нь 2008 оны Бээжингийн Олимпийн Тоглолтын үеэр албан ёсны төлөөлөгчидийг 300 сервер ба 800 дэсктоп болон 70 лэптопыг үйлдвэрлэн хангах юм байна.

Одоогоор энэхүү лэптопыг олон нийтэд хүргэх эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд тусгайлан үйлдвэрлэгдсэн эдгээр бүтээгдэхүүнийг уг нь бэлэг дурсгал маягаар үлдээвэл илүү үнэ цэнийг нь хадгалж чадах байх.

Сэтгэгдэл бичих