Халаасны принтер

Халаасны принтер

lit_pr.jpg“Polaroid” компани зургаа тэр дор нь хэвлэн гаргадаг зургийн аппарат гаргадгаараа олны танил болсон байдаг. Тэгвэл Лас Вегаст болох электрон барааны үзэсгэлэнд гар утас болон зургийн аппаратнаас зураг өнгөтөөр угаах боломжтой жижиг хэмжээний хэвлэгч танилцуулах болсноо мэдэгдсэн байна. Тус принтерийг 150 ам.доллараар зарах гэнэ.

Хэмжээний хувьд тамхины хайрцагтай ижил бөгөөд 2х3 инчийн хэмжээтэй зураг гаргадаг гэнэ. Энэ принтер нь хор болон бэх хэрэглэхийн оронд “Zink Imaging” компанийн гаргасан дулаанаар принтлэх технологийг ашиглан зураг хэрэглэдэг байна. Принтерийн дотор нэг квапрат инч бүрт 300 ширхэг бичил халаагч байдаг аж.
Харин халаагч нь эвдэрсэн тохиолдолд 40 ам.доллараар шинийг сольж болох бөгөөд нэг цаас нь 30 центээр зарагдах юм байна.

www.news.mn

Date: January 8th, 2008 | Categories: Хэвлэгч | By: | Comments: 0

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*