HP-н шинэ Deskjet/Photosmart принтер

HP-н шинэ Deskjet/Photosmart принтер

c4280_gifimage_270×186.gifӨнөөдөр HP –ээс гурван Deskjet ба нэг Photosmart принтерийг шинээр гаргах гэж буйгаа зарлав.

HP Photosmart C4280 нь гурван үндсэн функцтай бөгөөд хэвлэх, сканердах, хувилах боломжтой. 1.5 ямх хэмжээтэй өнгөт LCD дэлгэцтэй бөгөөд санах ойн оролт, хүрээгүй 4×6 хэвлэх боломжтой өнгөт хэвлэгч болон нэмэлт 6 өнгөөр хэвлэх функцыг өөртөө агуулсан энэхүү бүтээгдэхүүний үнэ нь $100 байх ба 5 сараас худалдаанд гарна.

Deskjet D2460 нь $50 ийн үнэтэй өнгөт хэвлэгч бөгөөд 1 минутанд 20 хуудсыг хараар хэвлэх бол өнгөтөөр 14 хуудас хэвлэж болно. 6 нэмэлт өнгөөр хэвлэх боломжтой.

Deskjet D4260 нь мөн л нэг функц бүхий принтер бөгөөд HP-гийн D4100 серийн бүтээгдэхүүнүүдийг орлохоор хийгджээ. $80 –ийн үнэтэй хэвлэгчийн урд хэсэгт USB оролт байх бөгөөд дижитал аппарат болон flash –наас шууд файл хэвлэх боломжтой. Хараар хэвлэхдээ 30 хуудсыг 1 минутанд хэвлэх бол өнгөтөөр хэвлэхдээ 23 хуудсыг 1 минутанд хэвлэнэ. Та яг одоо гараад худалдан авах боломжтой.

Deskjet F4180 нь бүхнийг нэг дор багтаасан бөгөөд F380 –ийг орлоно. Хэвлэж, сканердаж, хувилах функцтай бөгөөд 80 принтер нь хараар 20 хуудсыг 1 минутанд харин 14 хуудсыг өнгөтөөр хэвлэдэг.

Date: May 4th, 2007 | Categories: Хэвлэгч | By: | Comments: 0

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*