FleetMN засварын менежмент

FleetMN засварын менежмент

    TанилцуулгаSaaSДавуу талФункционал
    • Төлөвлөгөөт засварыг сайжруулснаар сул зогсолтын хугацааг багасгаж техникийн насыг уртасгана
    • Автотехникийн бүрэн түүх, холбогдох өртөгийн мэдээллийг системтэйгээр хадгалж үр ашгийг нэмэгдүүлэх
    • Сэлбэгийн агуулахыг бүрэн хянаж агуулах дахь хэрэгцээгүй сэлбэгийн тоог багасгах
    • Уян хатан бөгөөд хүчирхэг тайлангийн систем нь илүү ухаалаг шийдвэр гаргахад нэн тэргүүнд шаардлагатай мэдээллээр хангана
     OpenERP ТЕХНОЛОГИ

    fleetMN нь Белгиэс гаргасан олон улсад ашиглаглаж байгаа OpenERP framework дээр суурилсан. Тийм ч учир fleetMN нь Монголын зах зээл дээрх хамгийн хүчирхэг, уян хатан хөрөнгө бүртгэлийн систем мөн. Байгууллага бүрийн хэрэгцээ харилцан адилгүй бөгөөд танайд яг шаардлагатай шийдлийг хүргэхийг бид зорино.

    Хөрөнгө, тоног төхөөрөмжийн хяналтын арга барилаар Монголд тэргүүлэх боломж

    Тоног төхөөрөмж болон тэдгээрийн дагалдах сэлбэг материал нь аливаа байгууллагын хувьд өсөн нэмэгдэж буй томоохон зардал болоод байна. Сүүлийн үеийн мэдээллийн технологийг ашигласнаар өндөр өртөгтэй техник ашигладаг байгууллагууд зардлаа багасгах, ажлын гүйцэтгэл, үр ашгаа нэмэгдүүлэхэд хэрэг болох мэдээллээр хангагдах боломжтой боллоо.

    fleet.MN нь байгууллагын автобааз болон хөрөнгө удирдлагын шийдэл билээ. Тоног төхөөрөмж болон дагалдах бүх эд зүйлсийг үр ашигтайгаар удирдахад шаардлагатай мэдээллээр хангах явдал нь чухал юм

    Энэхүү програм хангамж нь засварын зардлыг багасгах, техник ашиглалтыг нэмэгдүүлэх, журам тогтоомж мөрдлөгийг хангах, хэрэглэгдэхгүй сэлбэгээс үүсэх алдагдлаас сэргийлэх зэрэг олон үйл ажиллагаан дээр дэмжлэг болно.

    Засварын механикаас эхлээд удирдлагууд хүртэл байгууллагын бүхий л ажилтнуудад зориулсан програмын интерфэйс нь цагийг хугацааг мэдээлэл хайхад бус үндсэн ажилдаа зарцуулахад тусална.

     ДЭЛХИЙН СТАНДАРТЫГ МОНГОЛД

    Өндөр өртөг бүхий техникүүдийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга барилаар засварыг гүйцэтгэж мөн хяналт бүртгэлийг хийх нь чухал. Монголд болон олон улсад мөрдөгддөг засварын ба үзлэгийн стандартыг мөрдлөг болгоход хэрэгтэй.

    Боловсруулсан өгөгдөл, боловсронгуй удирдлага

    • Автотехник, тоног төхөөрөмж, сэлбэг, ажилтан болон бусад байгууллагын хөрөнгийг илүү үр ашигтай удирдахад шаардагдах мэдээллээр хангах
    • Хүчирхэг ажлын нарядын систем нь чухал шаардлагатай мэдээллийг хялбархан олж авахад хэрэгтэйгээс гадна боловсронгуй тайлангийн систем ашигласнаар ажлын үр бүтээмжийг дээшлүүлнэ.
    • Хөдөлмөр хамгаалал, техник ашиглалтын журмуудад нийцэхэд шаардлагатай бүхий л мэдээллээр хангах
    • Танай байгууллагын хэрэгцээнд зориулан нарийвчилан тохируулсан систем
    • Ажлын урсгал, үр бүтээмжийг дээшлүүлж, шийдвэр гаргахад хэрэгтэй мэдээллээр хангах

    SaaS үйлчилгээ

    Бид энэхүү бүтээгдэхүүнийг SaaS буюу програм хангамжийн үйлчилгээ хэлбэрээр нэвтрүүлж байна. SaaS гэдэг нь үйлчлүүлэгч програм хангамжийн лиценз худалдан авахгүйгээр зөвхөн ашигласан хэмжээгээр төлбөрөө төлөн үйлчилгээ авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл түрээсийн төлбөртэй адил юм. Энэ нь уламжлалт ПХ-ны лицензнээс хэд хэдэн давуу талтай:

    • Хямд өртөгтэй
    • Байгууллагад нийцэхгүй ПХ-ыг өндөр үнээр худалдаж авах эрсдэлээс хамгаалагдсан
    • Үйлчилгээг дуртай цагтаа зогсоох боломжтой
    • Програм хангамж сайжиран шинэчилэгдсэн хувилбарыг тэр дор нь хүлээж авна
    • Мэдээлэл алдагдахаас найдвартай хамгаалагдсан

    Үүнээс гадна энэхүү автотехник удирдлагын пх дээр биднээс санал болгосон томоохон боломж бол өөр уул уурхайн компани дээр хэрэглэгдэж байгаа баталгаажсан үлгэр жишээ системийн загварыг танай байгууллага шууд ашиглах боломж юм. Мөн уул уурхайн компаниуд дээр нийтлэг хэрэглэгддэг өгөгдлүүд (Ж нь: сэлбэг, бараа материал, нийлүүлэгчид, хүнд техникүүд, засварыг маягтууд) бэлэн байгаа тул цаг хугацаа, хөрөнгө мөнгөнд ихээхэн хэмнэлттэй юм.

    fleet.MN автотехник удирдлагын системийн давуу тал

    • Үйл ажиллагаагаа томоор хар

    Тухайн техникийг ажиллуулахад ямар бодит зардлууд үүсч байна? Шинэ техник хэдийд худалдаж авах вэ(life-cycle costing)? Эдгээр асуултуудад хариулахад тань туслах бол манай удирдлагын програмын зөвхөн эхлэл.

    • Мэдээллийн зохион байгуулалт

    Мэдээллээ сайтар зохион байгуулснаар яг хэрэгтэй мэдээллээ яг хэрэгтэй цагт шуурхай олж авахад гол хэрэг болно. Үүний тулд таньд зөвхөн нэг л уян хатан чанартай програмын шийдэл хэрэгтэй. Засварын түүх, үзлэг, сэлбэгийн мэдээллээс гадна бусад олон зүйл гарт илүү ойрхон болно.

    • Ажлын урсгалыг сайжруулах

    Үйл ажиллагааны удирдлагыг шинэ шатанд гаргах, олон дахин шивэхээс зайлсхийх, механик засваруудыг ажлын ачаалалд нийцүүлэн оноох зэрэг сайжруулалтын олон зам бий.

    • Тайлан

    Сайн үйл ажиллагааны удирдлагын програм таньд хэрэгтэй тайлангуудыг гаргаж өгдөг байх ёстой. 100+ стандарт техник удирдлагын тайлангууд болон нэмэлт өөрчлөн засварласан тайлангууд багтсан.

    • Efficiency Tracking

    Засварын цех тань хэр үр бүтээмжтэй ажиллаж байна вэ? Нийлүүлэгч тань үнэ болон нийлүүлэлтэндээ хэр нягт хандаж байна вэ? Нэгдсэн бүртгэлгүйгээр эдгээр зүйлсийг мэдэхэд бэрхшээлтэй. Манай програмаар та үр бүтээмжийг хэмжиж цаашлаад сайжруулах болно.

    • Нэгдсэн систем

    Олон салангид програмууд дээрх мэдээллээ нэгдсэн нэг системд оруулж тайлан дүн шинжилгээ хийх боломжтой боллоо.

    Программийн функционалууд

    Техник ба хөрөнгийн удирдлага

    fleet.MN нь байгууллагын бүх хөрөнгийн детальчилсан мэдээллийг агуулна.

    • Хөрөнгөтэй холбоотой гарах бүх төрлийн зардлыг хянах
    • Техник үзлэгийг тогтоосон стандартын дагуу хийгдэж байгаад хяналт тавих
    • Техник тоног төхөөрөмжийг бүртгэх
    • Lifecycle costing
    • Хөрөнгө бүр дээр зураг, файл хавсаргах
    • Хөрөнгөтэй холбоотой гэрээ, холбогдох хаяг, дүрүүдийг бүртгэх
    • Худалдан авалт, актлах
    • Бусад олон зүйлс

    Засварын удирдлага

    Төлөвлөгөөт засваруудыг цаг тухайд нь хийснээр хөрөнгө техникийн эдэлгээг уртасгаж зардлаа хэмнэ.

    • Техникийн засварын түүх
    • Төлөвлөгөөт засварын удирдлага
    • Засварын хугацаа дөхсөн үед автомат мэйл илгээх
    • Ажлын наряд
    • Дуудлагын диспетчирын удирдлага
    • Засварыг хөрөнгөтэй холбож нэгдсэн байдлаар удирдах
    • Бусад зүйлс

    Сэлбэг ба агуулах удирдлага

    Агуулахад хэрэглэгдэхгүй хадгалж байгаа сэлбэгийн тоог багасгаж байгууллагын зардлыг хэмнэж үр ашгаа нэмэгдүүл.

    • Сэлбэгийн чухал шаардлагатай мэдээллүүд болох одоогийн үлдэгдэл, захиалсан тоо хэмжээ зэргийг хянах
    • Сэлбэг материалын хөдөлгөөн удирдах
    • Сэлбэгийн баталгаат хугацаа
    • FIFO, LIFO, дундаж өртөг тооцоолох
    • Track core part charges, hazard fees, disposal fees, and more.
    • Баркоджуулсан бүртгэл

    Тайлан

    Авто бааз, түүнд харьяалагдах өртөг, нөөцийн хувиарлалттай холбоотой тайлангуудыг түргэн шуурхай гаргах

    • 100 гаруй стандарт автобаазын үйл ажиллагааны тайлан
    • Нарийвчилсан шүүлтүүрээр шүүх боломж
    • .CSV and .PDF. өргөтгөлтэй тайлангуд
    • График, диаграмм
    • Бусад боломжууд

    Date: June 11th, 2012 | Categories: Технологи | By: | Comment: 1

    One Response to FleetMN засварын менежмент

      saraa

      lnycall gesen nertei medregchtei utas baridag utasnii mine medregch ajlahgvi bn ym yah bee heleed uguuch

    Leave a Reply

    Name:

    Email:

    Website:

    Message:*