Шинэ санаа ямар үнэтэй вэ?

Шинэ санаа ямар үнэтэй вэ?

Та бидний мэдэх технологийн том том пүүсүүд R&D буюу судалгаа шинжилгээний ажилд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулдаг. Мөн тэдгээрээс олох ашиг нь ч харилцан адилгүй байдаг. Жишээ нь бид Apple компанийн 2006 оны нэгдүгээр улирлаас хойшхи R&D салбарт зарцуулсан хэмжээг харъя:

Apple компанийн судалгаа шинжилгээ ба борлуулалтын харьцаа сүүлийн 6 жилийн дотор 4% аас 2% хүртэл буурсан байна.
Хэдийгээр мөнгөн дүнгээр харахад борлуулалтын хэмжээ бага боловч жилийн 33% ийн өсөлтийн хурдтай R&D зардалтай харьцуулахад их байгаа. Бусад өндөр технологийн пүүсүүдтэй харьцуулсан зураг:
Apple ийн R&D/Борлуулалтын % хэмжээ угсарсан бүтээгдэхүүн зардаг HP, Dell зэрэг пүүсүүдийн хэмжээтэй ойролцоо байна.

Энд харин пүүсүүдийн R&D зардлын өсөлтийг Apple компанийн өсөлттэй харьцуулсан байна.
Хэвтээ тэнхлэгт сүүлийн 5 жилийн өсөлтийн дунджийг үзүүлсэн бол босоо тэнхлэгт сүүлийн нэг
жилийн өсөлтийг харуулж байна.


Acer компанийн R&D зардлын хэмжээ жишээ нь Apple ийнхтай харьцуулахад хамаагүй бага, гэвч сүүлийн
нэг жилийн турш бараг 100% аар өссөн бол Microsoft ийн зардал Apple аас 4 дахин их боловч сүүлийн
5 жилийн турш үл ялиг өссөн байна. Google ийн R&D зардал Apple ийнхтай ойролцоо өсөлттэй боловч хоёр дахин их юм.

Эцэст нь бид сүүлийн 5 жилийн турш хийсэн судалгаа шинжилгээний ажлын үр өгөөжийг харах хэрэгтэй.
Судалгаа шинжилгээнд хөрөнгө зарснаар ашиг нэмэгдэх ёстой тийм биз? Доорхи зураг дээр R&D зардлыг дугуйны хэмжээгээр, хэвтээ тэнхлэгт ашигийн өсөлтийг, босоо тэнхлэгт борлуулалтын өсөлтийг харуулсан байна.
Бидний үзсэн жишээгээр 3 пүүс л сүүлийн 5 жилд борлуулалт ба ашигийн зэрэг өсөлттэй гарсан байна. Microsoft болон Dell борлуулалт ба ашигийн өсөлт тэгээс дөнгөж дээхэн байхад Apple компанийх харгалзан 13% ба 45% өсөлттэй гарчээ.

Microsoft, Google, Nokia зэрэг пүүсүүдийн судалгаа шинжилгээний зардлын хэмжээ маш их томорсон байхад түүний үр өгөөж бараг хоосон, Google ийн хувьд л мэдэгдэхүйц борлуулалтын өсөлттэй гарчээ.

Дүгнэлт
Дан ганц судалгаа шинжилгээнд хөрөнгө мөнгө ихээр зарцуулснаар тэр хэмжээгээр ашигийг олно гэдэг
нь худлаа байна. Нэг үгээр хэлбэл, шинэ бүтээл оновчтой санааг мөнгөөр худалдаж авах аргагүй юм.

Яг үнэндээ, шинэ бүтээл санаа үнэгүй байж байдаг. Ихэнхи шинэ бизнесүүд бараг л хоосноос эхэлсэн
мөртлөө яваандаа зах зээлд аварга том байр суурь эзэлсэн байдаг. Гол асуудал нь олсон мөнгөө
юунд зарцуулах вэ гэдэгт байгаа юм. Ухаалаг хүмүүсийг мөнгөөр тэтгэснээр гайхамшигийг бүтээчих гэсэн
эрмэлзэл олон хүнд төрдөг буй заа.

Шинийг бүтээнэ гэдэг нь сайн зарцуулахдаа биш сайн төвлөрөхдөө байдаг.

“Төвлөрнө гэдэг нь Үгүй гэж хэлэхэд оршино. Ингэж төвлөрч чадсанаар гайхамшигтай бүтээгдэхүүн
гаргаж чадах ба энэ нь олон жижиг тааруу бүтээгдэхүүнээс хамаагүй дээр юм,”
Steve Jobs (1997)

Мэдээллийн эх сурвалж: www.asymco.com

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*