Google Docs — Өгөгдлүүдийг шүүх

Google Docs — Өгөгдлүүдийг шүүх

Google ээс гаргасан бүтээгдэхүүн дотроос олны таашаал хүлээсэн нь яах аргагүй Google docs мөн. Бидний мэдэх excel, word, powerpoint зэрэг оффисын хэрэглээний програмуудын бараг бүх функцууд орсон, зарим тохиолдолд бараг илүү баялаг үйлдлүүдтэй болон хөгжиж байна. Хамгийн гол нь бидний баримт бичгүүд Google ийн сэрвэрүүд дээр хадгалагдаж, вирустэх устах зэрэг эрсдлээс найдвартай хамгаалагдсан байгаа юм.  Нэг файлд олон хэрэглэгч нэгэн зэрэг хандаж бичих(редакторлох) нь миний ажилд ч их хэрэг болж байгаа эд дээ.
Одоо харин spreadsheet буюу бидний мэдэх эксел дээр хэрэг болох нэгэн чухал үйлдлийг та бүхний хүртээл болгоё

Өгөгдлүүдийг шүүх

Өгөгдлүүдийг бүлэглэх нь тэдгээрт анализ хийх, нэгбүрчлэн судлахаас хамаагүй хялбар байдаг. Ялангуяа байгаа өгөгдлийн хэмжээ их байгаа үед.  Google хүснэгт дэх “Шүүлт/Фильтр” функц нь ашиглагдахгүй өгөгдлүүдийг далдлах замаар өгөгдлүүдэд анализ хийх ба үзэх явцыг ихээхэн хялбаршуулж өгдөг. Байгаа бүх өгөгдлүүдийг харахын тулд шүүлтийг унтраахад хангалттай.
Тайлбар. Шүүлт функцийг асаасан тохиолдолд тухайн электрон хүснэгтийг үзэж байгаа бусад бүх хэрэглэгчид ба редакторуудын хувьд адилхан үйлчлэх болно. Тухайн баримтын дурын редактор нь шүүлтийг зогсоож болно.

Шүүлтийг асаах ба унтраах

Авто шүүлтийг асаахын тулд дараах үйлдлүүдийг хийнэ, үүнд:

  1. Шүүлтийг ашиглах шаардлагатай байгаа үүрнүүдийн хамрах хүрээг сонгоно.
  2. Хэрэгсэл цэсийг нээгээлд Шүүлт гэснийг сонгоно.  Үүний оронд хэрэгслийн самбар дээрх . “Шүүлт” гэсэн тэмдэг дээр дарж болно.
  3. Заагдсан хамран хүрээн доторх үүрнүүдэд шүүлт үйлчлэх болно.
  4. Шүүлт үйлчилсэн мөр ба баганы гарчигууд нь ногоон өнгөөр тодорч харагдана. Үүнээс гадна шүүлтийг хүснэгт дэх дурын баганын хувьд хэрэглэсэн тохиолдолд хэрэгслийн самбар дээрх шүүлтийн тэмдэг нь ногоон болж өөрчлөгдөнө.
  5. Шүүлтийн параметрүүдийн жагсаалтыг нээхийн тулд гарчигийн мөрөнд байдаг дэлгэгддэг жагсаалтын тэмдэг дээр дарна.
  6. Дэлгэгддэг цэсэнд далдлах ёстой өгөгдлүүдийн харалдаа тэмдэглэгээ авч, харагдах ёстой өгөгдлүүдийн харалдаа тэмдэглэгээ хийнэ. Дараа нь ОК дарна. Гарчигийн мөрөн дэх тэмдэг шүүлтийн тэмдэг болон өөрчлөгдөнө.

Тайлбар Электрон хүснэгт болгонд зөвхөн ганц л шүүлт өгч болно. Хамтран засварлаж байгаа хүмүүс нэгнийнээ өгөгдлүүдийг давхар хуулан бичихээс сэргийлэх үүднээс ийм болгосон. Шүүлтийг бүх редакторууд ба хэрэглэгчид харах боломжтой. Дурын редактор нь шүүлтийг арилгах боломжтой.

Автомат шүүлтийг унтраахын тулд дараах үйлдлүүдийг хийнэ.

Үүнд:

  1. Хэрэгсэл цэсийг нээгээд Фильт гэдгийг сонгоно. Мөн үүний оронд хэрэгслийн самбар дээрх “Шүүлт” -ийг заасан тэмдэгийг болиулж болно.
  2. Тухайн хамрах хүрээний үүрнүүдэд өгөгдлүүдийг шүүхээ больно.Дэлгэгддэг цэснь идэвхжүүлсэн хамран хүрээнд багтах үүрнүүдийн нэгдүгээр мөрнөөс арилна.
  3. Өмнө нь шүүлтэнд орон ялгагдаж байсан бүх мөрүүд нь одоо ахин харагдаж эхлэх одоо харагдаж эхэлнэ. Гэхдээ шүүгдэн ялгагдсан өгөгдлүүдийн дараалал нь урдын адил хадгалагдана.

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*