Linux юугаараа Windows-с илүү вэ?

Linux юугаараа Windows-с илүү вэ?

Windows үйлдлийн системд ч бас тодорхой давуу талууд байдаг ч би хувьдаа Ubuntu хэмээх линукс үйлдлийн систем хэрэглэж, 70:30 гэсэн харьцаатайгаар Linux-ыг илүүд үздэг. Мэдээж хүн бүрийн хэрэгцээ шаардлагаас хамаараад зарим нь Windows-ыг илүүд үзэж, давуу талтай ч гэдэг.
За тэгээд өөрийнхөө бодлоор линукс үйлдлийн системийн давуу талуудыг танилцуулъя.

1. Үнэ төлбөргүй. Монголчууд бидний хувьд байнга хууль бус Үйлдлийн систем, програмууд суулгаж, эвдэж хэрэглэдэг. Үүнийгээ дагаад байнга вирустэх, эвдрэх, удаан болох, гацах асуудалтай байдаг. Хэрэв мөнгө төлж хэрэглэх болбол манай төсвөөс жилд багагүй мөнгө гадагш урсах болно. Төрийн байгууллагын нийт компьютерын тоог 30000 гэж нэг удаа сонсож байсан, үүн дээр суусан үйлдлийн систем, оффисын програмуудыг дангаар нь бодоход л асар их хэмжээний мөнгө болох тооцоо гардаг. Олон хүний мэдэх Photoshop програм гэхэд л 1 компьютерт суулгах эрх нь 600$-900$ үнэтэй байх жишээтэй. Microsoft компани нэг л өдөр манай улсыг олон улсын шүүхэд дуудахад бид нэлээдгүй өрөнд орж ч мэдэх л юм. Мэдээж мөнгөө төлөөд хэрэглэвэл Windows үйлдлийн системд ч бас давуу талууд бий л дээ. Гэхдээ л АНУ-н засгийн газар ч бас өөрсдөө нээлттэй эхийг дэмжиж, Европийн олон улс орон, хойд урд хөршүүд маань ч сүүлийн үед нээлттэй эхийн програм руу шилжих оролдлогуудыг хийж, засгийн газраасаа бодлоготойгоор хэрэгжүүлж байгаа гэсэн мэдээнүүд нэлээдгүй нийтлэгдэх болсон.

2. Вирүстдэггүй. Вирүс бараг байдаггүй, байсан ч маш цөөхөн тоотой, тэдгээр нь нэг их хор хөнөөл учруулж чаддаггүй, цөмийн код нь сайн бичигдсэн. Хүмүүсээс гүнзгий вирусээс хамгаалах мэдлэг шаардаад байдаггүй.

3. Хамгаалалт арай илүү сайтай, алдаа багатай. Учир нь хөгжүүлэгчид нь ихэвчлэн хакерууд өөрсдөө байдаг, соорс код нь ил учир маш олон програмист сайн дураараа хянаж алдаануудыг олж байдаг бол Windows-н кодыг зөвхөн ажилчид нь, зөвшөөрдөгдсөн цөөхөн хүн хянадаг болохоор дараа нь алдаа гарах магадлалтай байдаг.

4. Бараг бүх эд ангийг ямар нэгэн драйвер суулгалгүй шууд таньдаг.

5. Сонголт ихтэй олон янзын хувилбарууд байдаг. Гоё дизайнтай, энгийн ойлгомжтой, хүүхдийн, Windows-тэй адил, эсвэл хурдан ажиллагаатай, хакеруудад зориулсан, энгийн хэрэглээнд зориулсан, сургалтанд зориулсан г.м.

6. Эрх чөлөөтэй. Хэрвээ хүн өөрөө мэдлэг сайтай бол дураараа өөрчлөн өөрийн хэрэглээнд тааруулан хэрэглэх, тохируулах боломж маш өндөртэй.

7. Ихэнх тархацуудад шинэчлэлт илүү хурдан явагддаг. Windows-н хувьд шалгах хугацаа нь, дараагийн хувилбар гарах хугацаа нь илүү удаан байдаг.

8. Амьд сиди. Компьютерт суулгалгүй шууд суулгагч дискнээс үйлдлийн систем ажиллах боломж ихэнх тархцад байдаг. Хэрэв танд нэг Ubuntu-н CD байвал ямар нэгэн байдлаар үйлдлийн систем гэмтээд, яаралтай бичиг баримтаа хуулах болбол Ubuntu дискээ хийгээд л компьютер асна. Бүүр интернетэд орж, дуу сонсож, зарим програмуудыг ажиллуулж, жижиг тоглоомууд тоглох ч боломжтой.

9. Эх код нь олонд нээлттэй. Мэргэжлийнхний хувьд код нь нээлттэй учир оюутан залуусд сурах хөгжих боломж илүү олгодог, хөгжүүлэгчдийн орчин их сайтай, илүү эрх чөлөөтэй боломжуудыг олгодог. Бас шууд аваад ашиглах боломжтой байдаг. Гэхдээ мэдээж тодорхой лиценз хууль зүйн хүрээнд.

10. Өөрийн хувьд төгс төгөлдрийг бүтээх боломж. Хувь хүмүүс тэр бүр өөрчлөөд хэрэглээд байхгүй л дээ. Харин системийн администраторуудын хувьд серверээ нэг удаа тохируулахад мэдлэг, цаг их зарцуулдаг боловч яг өөрийнхөө серверт тохирсон хэмжээнд зөвхөн өөрийн 100% хүссэнээр серверийг тохируулах илүү боломжийг олгодог.

11. Монгол хэл, болон лиценз. Нийтийн хэмжээнд ярихад Линуксын хамгийн гол том давуу тал нь “Эрх чөлөө” дураараа өөрчлөх, өөрсдөө нутагшуулах, хөгжүүлэх боломж. Энэ нь бидэнд эх хэл дээрээ тооцоолуурыг хэрэглэх, өөрийн хэлийг (Монгол бичиг) өөрсдөө үнэн зөвөөр програмчлан оруулах тооцоолуурт оруулах г.м олон боломжуудыг олгож байгаа. За тэгээд хамгийн гол нь хууль ёсных нь дагуу, илүү амар хялбараар нутагшуулалт хийх боломжийг олгож байгаа нь л Линукс үйлдлийн системийн Монголчууд бидэнд олгож буй хамгийн том давуу тал байх гэж бодож байна. Дээрх хэрэглээний програм хангамжуудын хувьд бол маш олон програмууд орчуулаад Windows дээр суулгаад хэрэглэх боломжтой үнэгүй, нээлттэй эхийн програмууд ч бас байгаа л даа. Миний хувьд лав нээлттэй эхийн програм хангамж Монголчуудын хувьд илүү боломжтой, аль аль талаасаа илүү сонголт гэж боддог. Windows дээр ямарваа нэг зүйл хийх болоход лицензийн асуудлаас болоод хийх боломжгүй зүйл зөндөө байгаа.. Линукс дээр бол кодоо л ил байлгавал яаж л болж яаж өөрчлөөд хэрэглэх, тараах эрх нь бидний гарт…

12. Энгийн хэрэглэгчид шууд өөрөө форматлаж суулгаж хэрэглэх боломж илүү.  Windows суулгасны дараа зарим зүйлээ таниулах, хэрэгтэй програмуудаа суулгах гээд их цаг ордог, харин Үбүнтү дээр бол суулгаад л Оффис, мессенжер гээд энгийн хэрэглээний зүйлс бараг бүгд хамт суудаг. Ганц нэгийг нэмж суулгаад л шийдэгдэнэ.
Програм нэмж суулгахад ч янз бүрийн сайт хэсэж, татаж авч, суулгах гэж хүндрэл учрахгүй, хэдэн товч дараад, эсвэл нэг тушаал бичээд л програмууд суудаг.

13. Үнэгүй тусламж авах боломжууд ч бас бусдаас дутуугүй. Маш олон хэрэглэгчдийн форум, хэлэлцүүлгүүд байдаг бөгөөд туршлагатай линукс хэрэглэгчид бусаддаа туслахдаа илүү дуртай байдаг.

Date: December 16th, 2011 | Categories: Зөвлөгөө, Программ, Техник хэрэгсэл | By: | Tags: | Comments: 21

21 Responses to Linux юугаараа Windows-с илүү вэ?

    bilgee

    аль дээрээс л суулгах гж бодож явсан юм хаа нэг газраас олоод суулгач уул яадаг бол хэлээд өгөөч хаанаас илүү найдвартайг олж үйлдлийн системээ сольж болох уу

    Advanced

    http://www.ubuntu.com endees shuud ISO file tataad suulgaj bolnoo gehdee suulgahdee partition file system songeh joohoon asuudal bii netees sn zaawar zuwluguug haij bj suulgah hregtei anhlan suulgaj bga bol diskee live aar unshuulj asaagad netee holbood daraa ni intstoll hiiwel driver package uudaa uuruu tataad suuchina ubuntu.com oos tatsan OS chini yamar ch supportgui bdag

    tg

    bi suulgaj bsan dajgui shuu harin game togloj bolohgui teren l jaahan tiim

    sain u bi suulgaad driver ni tanikhgui buun yum bolood bhaar ni butsaad ustachihsan er ni windows iin server system deer firewall iin tohirgoog mash sain hiij boldog linux OS iig server baidlaar ashiglaval hamgaalaltiig her undur tuvshind hiih bolomtoi bdag we? graphics design iin chigleliin software uud her urgun bdag we?

    хуучны сэдэв байх шив дээ. 2000 оноос л яригдаж байсан 2012 он боллоо өргөн хэрэглээ болсон юмгүй л байна даа хөөрхий луникс ярьдаг хэдээ ярьсаар л хүмүүс агуу вундоусоо хэрэглэсээр л …

    тэхх

    хэхэхэ -д

    зөв ш дээ. хэдэн жилийн өмнө ярьдаг яг л тэр үгээ ярьсаар, анхан шатныханд хэрэглэхэд хэцүү хэвээрээ л байна дөө.

    Anonymous

    buh driver e tanidaguin bn le ehled surahad joohn hetsun bn le surchihval ch goy um shig bn le

    Ган-Эрдэнэ

    Агуу Windows гэчихжээ. Тэр агуу windows чинь л миний толгойны євчин ш дээ. Байнга л гацна, вирустэнэ,энэ тэндээс крак хайна. Ядаж байхад сїїлийн їеийн Notebook нїїд дээр XP суухгїй. Тэр Windows 7 нь байнгийн гацаатай. Би л хувьдаа Windows, Ubuntu 2-ууланг нь ашигладаг. Ubuntu дээр зарим нэг програм байдаг байсан бол їргэлж UBUNTU-г ашиглах байлаа.

    Hercules

    http://hercules20.blogspot.com/ Fitness Models & bodybuilders

    Anonymous

    Yg yas yuman deeree linux heregleheer aimr aldaatai shde. Hamag tsagaa nogoo aldaanuudiig ni zashad bas tohirgoo hiihed zartsuulna. windows-g bodwol unegui awsaarhan gedgeeree l dawuu baij bolhiin

    Anonymous

    medeej neelttei ehiin programchlal ooriin chin helsenchlen davuu taluud bgaa. gehdee engiin humuus avaad heregley gehed arai l hund bgaa. hediigeer neelttei ehiig demjdeg humuus windows-iig muu heldeg(gatsdag l gene, virustdeg l gene, boon crack ntr lai l gene) ch computer-iin talaar bagahan hemjeenii medlegtei, tegeed hel(angli l yumaa daa)-tei bhad naad asuudluudaas chin hol yavj boldog l yum. uneheer windows-oo gatsaagaaad virustuulaad bgaa humuusiin huvid bol ubuntu heregleed niseed bh ni yu l bol. er ni ch tegeed eh code neelttei bailaa geed huviaraa hogjuulelt hiideg heseg developer-uudiin huvid l orgon bolomj gehees gehees engiin hereglegchdiin huvid bol padlii ch bhgui shaham, hereglegchdee dagaad tomoohon software company-uud ch 1 ih anhaaral handuulaad bh ni baga. gehdee yahav muu gej bgaan bish shuu. bi ooroo surj bh uedee 2 jil garam ashiglasan. odoo ch ajildaa ashiglaj bgaa. gehdee minii huvid window:ubuntu bol 80:20 za barag 90:10 ch yum uu daa.

    windows ubuntu 2iin ali n ilvv bol.
    naidwartai n ali n bol

    Durch das wechselnde Wetter hatte sie einige Probleme mit den Gelenken und hatte es erst auf die Ernährungsumstellung zurückgeführt.

    Zwar musst Du in der Schwangerschaft nicht die doppelte Menge essen, aber
    Du solltest Dich jetzt ausgewogen und gesund ernähren.

    Eine gesunde Ernährung sollte daher an die persönlichen Wünsche und Bedürfnisse angepasst werden.

    Das und vieles mehr beantwortet der Son­der­band, den die
    Herz­stiftung Men­schen mit einem zu hohen Blutdruck emp­fiehlt.

    Ob ich auf diese Weise meinen Blutdruck senken kann, weiß ich nicht, werde es
    aber kontrollieren.

    Eine gesunde Ernährung sollte daher an die persönlichen Wünsche und Bedürfnisse angepasst werden.

    Sie ist leidenschaftliche Sudoku-Löserin und hat diverse Hefte und Blöcke herum fliegen, die nach und nach immer mehr kaputt gehen.

    Aus diesem Grund ist es sehr wichtig Salz in Ihrer Ernährung zu reduzieren, wenn Sie an hohem Blutdruck leiden.

    Gerlinde S. aus Düsseldorf (23.10.2013): Ich möchte ungern Tabletten einnehmen, zumal das ja
    dann eine lebenslange Therapie sein wird.

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*