Matsushita Electric компани 150 инчийн зурагт гаргана

Matsushita Electric компани 150 инчийн зурагт гаргана

150tv.jpgЯпоны “Matsushita Electric” компани саяхан 150 инчийн плазма дэлгэцтэй зурагт гаргах гэж байгаагаа зарласан байна. Хэрэв энэ бүтээгдэхүүн худалдаанд гарвал дэлхийн хамгийн том плазма зурагт болох юм байна.“Panasonic” брэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ олны танил “Matsushita Electric” компани ирэх сард АНУ-д болох цахилгаан барааны үзэсгэлэнд уг зурагтаа танилцуулах болсон байна. Харин албан ёсны нээлтээ 2009 онд хийхээр төлөвлөж байгаа аж.

Одоогийн байдлаар тус компанийн 103 инчийн плазма зурагт болон “Sharp” компанийн 108 инчийн шингэн талст зурагтууд хамгийн томд тооцогддог юм байна. Харин 150 инчийн зурагт гэхээр ойролцоогоор 2 х 3,5 метрийн хэмжээтэй буюу насанд хүрсэн хүнийг бодит хэмжээгээр нь харуулахуйц том гэж төсөөлж болох юм. Одоогоор үнийн санал нь гараагүй байгаа бөгөөд 103 инчийн зурагт нь 6 сая иенээр зарагддаг ажээ. Харин энэ зураг 103 инчийн плазма зурагтыг харуулж байна. Томоохон ортой ижил хэмжээтэй энэ бүтээгдэхүүний дуу дүрсний үзүүлэлт дээд зэргийнх ажээ.

http://ms-ice.com

Date: December 28th, 2007 | Categories: Зурагт | By: | Comments: 0

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*