Samsung SDI 31 инчийн органик дэлгэцээ гаргалаа

Samsung SDI 31 инчийн органик дэлгэцээ гаргалаа

samsung_logo22.jpgДэлхийд зурагт болон компьютерийн дэлгэцний үйлдвэрлэлтээрээ тэргүүлдэг компаниудын нэг Өмнөд Солонгос улсын “Samsung SDI” өчигдөр маш нимгэн, 31 инчийн органик дэлгэцээ танилцууллаа.

Арваннэгдүгээр сард “Sony” корпораци 11 инчийн органик дэлгэцээ танилцуулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Харин тус компани 27 инчийн прототип загварын OLED дэлгэц өмнө нь гаргаж байсан юм.

OLED дэлгэц баг эрчим хүч зарцуулдаг ч өнгөний үзүүлэлт маш сайн байдгаараа давуу талтай. “Samsung” компани 31 инчийн шинэ дэлгэцээ хэзээ их хэмжээгээр үйлдвэрлэхээ тодорхой мэдээлээгүй байна.

Түүнчлэн удалгүй 14 инчийн хавтгай OLED дэлгэцтэй зурагт үйлдвэрлэж эхлэх болсон гэдгээ мөн өдөр мэдээлсэн гэнэ.

Одоогоор 31 инчийн дэлгэц нь 4,3 мм зузаан байх аж. Энэ нь энгийн талст дэлгэцээс арав дахин нимгэн гэсэн үг юм. Харин эрчим хүч зарцуулалтын хувьд 32 инчийн LCD дэлгэцээс тал хувь бага байх гэнэ. Нийт 35,000 цагийн турш ажиллах чадвартай нь ийм төрлийн дэлгэцийн хувьд хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа аж.

“Samsung” компанийн 11 инчийн дэлгэцтэй зурагтыг сард 2000 ширхэгийг үйлдвэрлэх юм байна.

www.news.mn

Date: December 28th, 2007 | Categories: Зурагт | By: | Comments: 2

2 Responses to Samsung SDI 31 инчийн органик дэлгэцээ гаргалаа

    munkhuu

    organik delgeth gej yamar delgets ve? Yamar davuu taltai, yamar sul taltai yum bol? lcd plasma-s yamar yalgaaatai ve?

    bilegee

    unsh l daa. yalgaag n bicheed bhad chin. hamgiin gol dutagdal n deer duridsanchlan 35000 tsag l ajillana. ternees tsaash tgd tv n duusna. hehehe. hool duuschlaa gdg shig tv duuschlaa geh nee.

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*