SAMSUNG 3D ЕРТӨНЦ

SAMSUNG 3D ЕРТӨНЦ

Samsung Full HD 3D

Цахим техник үйлдвэрлэгчид хамгийн нимгэн зурагтыг бид бүтээлээ гэсэн утгатай мэдээллийг сүүлийн хоёр жилд мөн ч ихээр цацжээ. Гэтэл ердөө 8 мм зузаантай хирнээ 55 инчийн ийм “хуудсан” зурагт бас байдаг ажээ! Ийм зүйл урд хожид байгаагүй билээ.

Техник үзүүлэлт:
ҮНЭ: 9000$
ДЭЛГЭЦИЙН НЯГТРАЛ: Full HD (1920x1080p)
ДЭЛГЭЦИЙН ДАВТАМЖ: 200 Гц
ТЮНЕР: аналог: (PAL, SECAM, NTSC, NICAM), тоон: DVB-T/C (CI, PCMCIA слот)
МАЛЬТИМЕДИА: USB, DLNA, Internet@TV
ДЭМЖИХ ФОРМАТУУД ба ФАЙЛУУД: MPEG-4 (H.264-ийг оролцуулаад), tp, ts, mkv, MP3, WMA, JPEG
ОРОЛТ: 4 HDMI, 1 SCART, 1 компонентын, композитын, 1 VGA, 2 USB, 1 LAN, аналог аудио ба CI-слот
ГАРАЛТ: 1 оптик аудио
АКУСТИК ЧАДАЛ: 2х15 Вт
ОВОР ХЭМЖЭЭ: 1295.6х873.3х306.1 мм (Суурийн хамт)
ЖИН: 26.5 Кг (Суурийн хамт)


Samsung компани шинэ өндөрлөгт гарахаар шийдсэн нь тодорхой байна. Samsung сүүлийн жилүүдэд олноор үйлдвэрлэх хямд зурагтаас авахуулаад дунд ба дээд ангиллын зурагтын үйлдвэрлэлийн шугамуудаа байнга тасралтгүй өргөтгөж байгаа билээ. Тэд өнгөрсөн өвөл хэт нимгэн дэлгэцтэй, дизайны төгс шийдэлтэй топ 9000 загварын цувралаа нийтэд танилцуулсан юм. Жишээ болгон Samsung UE55C9000ZW загвартай нь гадна хийцээс нь эхлэн танилцъя.

Нэгд: Зурагтын их биеийг бүхэлд нь өнгөлсөн гялгар хөнгөн цагаанаар хийсэн (Үйлдвэрлэгч өөрөө үүнийгээ бүрсгэр титан өнгөлгөө гэж нэрлэж байгаа). Зурагтын хар лакан гадаргууг таалдаг хүмүүст хэлэхэд мөнгөлөг хөвөө нь өнгөний зохицлын хувьд илүүтэй нийцэж байгаа юм. Жишээ нь: Уран зураачдад зориулсан мэргэжлийн график дэлгэцийн их биеийг бүрсгэр саарал өнгөтэй хийдэг бөгөөд ингэснээр өнгөний үл мэдэг ялгаа ч тодорхой харагддаг байна. Үнэндээ бол Samsung-ын мэргэжилтнүүд илүү гоё харагдуулахын тулд гялгар хөнгөн цагааныг сонгосон ч тэр нь дэлгэц дээрх дүрсээс таны анхаарлыг хөндийрүүлэхгүй юм. Уг зурагт нь асаагаагүй үедээ ч тун донжтой харагддаг.

Хоёрт: Их бие нь маш нимгэн. Цахим техник үйлдвэрлэгчид хамгийн нимгэн зурагтыг бид бүтээлээ гэсэн утгатай мэдээллийг сүүлийн хоёр жилд мөн ч ихээр цацсаныг бид мэднэ. Гэтэл ердөө 8 мм зузаантай хирнээ 55 инчийн ийм “хуудсан” зурагт бас байдаг ажээ! Ийм зүйл урд хожид байгаагүй билээ. Сурталчилгааны хөтөлбөрүүдэд дэлгэцийн зузааныг харандаатай зүйрлэн үзүүлж байна. Нүд үнэнч чих худалч гэдэгчлэн бид өөрсдөө ч үүнийг шалгаж болох бөгөөд ердийн харандааг уг зурагтын ирмэг дээр бариад үзвэл тэдгээрийн зузаан нь яг адилхан гэдэгт та итгэх болно.
Гуравт: Уг зурагтын суурийн дизайн. Энэхүү цэмцгэр, тэгш өнцөг хэлбэртэй, харахад үзэмжтэй, найдвартай суурь нь мөн л хангалттай нимгэн юм. Бүх л оролт, гаралтын залгуурууд нь суурийн ар хэсэгт байрласан бөгөөд өмнө талд нь хөнгөхөн дарахад автоматаар гарч ирэх удирдах бяцхан самбар бий. Энэ өвөрмөц “эффект” нь зочдыг гайхуулж дөнгөх бөгөөд амьдрал дээр бол зурагтын алсын удирдлага нь илүү тустай ч чухам энд Samsung-ын нэгэн сюрприз оршиж байгаа юм. Зурагтын энэ загварт өөрийн тусдаа мэдрэгч дэлгэц, товчлууртай Wi-Fi удирдлагыг хийж өгсөн юм. Удирдлагын дэлгэц дээр сүлжээнд холбогдсон файлуудын жагсаалт (DLNA дэмждэг), программууд гарч ирэх бөгөөд энэ нь тусдаа зарагддаг мэдрэгч дэлгэцтэй алсын удирдлагуудтай бүрэн өрсөлдөхүйц болжээ. Мөн дэлгэц нь мэдрэгчтэй, компьютерын гарыг орлохуйц бүрэн хэмжээний товчлуурууд нь хүний хурууны мэдрэмжээр ажиллах бөгөөд түүгээр та хүссэн үедээ интернетэд өөрийн Facebook-ийн мэдээллийг шинэчилж болох билээ.

Харин одоо уг зурагтын чанар ба ажиллагааны талыг сонирхъё. Samsung-ын шинэ үеийн бусад LED зурагтын нэгэн адил уг зурагт нь 3D дүрс гаргадаг юм. Тусгай шил зүүгээд гурван хэмжээст үзүүлбэрүүдэд умбаж болно. Дүрсний өндөр ялгаралтай, дүрс хурдан хөдлөхөд ямар нэг жирэлзэх гажих зүйл огт байхгүй хязгааргүй гүн дэлгэц, нүүр шүргэм бодит дүрслэлүүд. Энэ бүхэн үнэхээр эрч хүчтэй, гүнзгий мэдрэмж төрүүлнэ. Өмнөд Солонгосын энэхүү компани нь өөрийн дэлгэцүүдийг хавтгай дүрслэлийг стерео дүрс болгон хөрвүүлэх алгоритмаар хангаж чадсан цөөхөн үйлдвэрлэгчийн нэг гэдгийг энд дурдах нь зүйтэй юм.

Edge LED буюу богино хэрчимт гэрэлт диодын технологигүйгээр тийм нимгэн дэлгэцийг бүтээх боломжгүй бөгөөд бидний үзэж байгаагаар Samsung-ын инженерүүд тэгш гадаргуутай асар том дэлгэц дээр ч үүнийг төгс шийдэж чаджээ. Гэрэлт диодын нэг давуу тал нь цагаан өнгийг маш нарийн зохицуулж гаргадаг бөгөөд ингэснээр дүрсийг тохируулах өргөн боломжийг нээж яг л мэргэжлийн төвшинд тохиргоог хийх бололцоотой болжээ. Wide Color Enhancer Plus технологийн сайн тал нь өнгөний цацрах орон зайг нэмэгдүүлдэгт оршдог. Орчин үеийн зурагтын дэлгэцэд байх ёстой 200 Гц-ийн давтамж нь дүрсний арын фоныг хөдөлгөөнт дүрслэлээс ялгаруулах алгоритмыг боловсруулахад дөхөм болсон байна. Мөн түүнээс гадна уг алгоритм нь нягтрал багатай дүрсийг өсгөх үеийн тоон дүрсийн гажилтыг дарах боломжтой болгожээ. Эзлэхүүнт DVD бичлэг сонирхогчид ч мөн сэтгэл хангалуун байх бөгөөд учир нь дүрс нь хэт огцом ирмэг хүрээтэй байхаа больж зөөлөн бөгөөд олон дахин тод гарах боломжийг бүрдүүлсэн байна.

Эцэст нь сүлжээний технологийн талаар дурдъя. Internet@TV буюу интернет-виджет системийг чадварлаг ашиглавал телевизийн нэлээд олон сувгийг орлуулж болох бөгөөд цаг агаарын, хөрөнгийн биржийн ба үйл явдлын мэдээ, мэдээллүүд, YouTube сайтын видео бичлэгүүдийг үзэж олон нийтийн сүлжээнд хандах боломжтой юм. Түүнээс гадна виджетүүд нь байнга шинэчлэгдэж байдаг. Мөн түүнчлэн сүлжээгээр олон төрлийн тоглоом тоглох боломж бий.
Өндөр зэрэглэлийн зурагтын хувьд үйлдвэрээс суурилуулсан DLNA тоглуулагчтай байх нь аль хэдийн хэвийн үзэгдэл болсон бөгөөд өөрөөр хэлбэл гэрийнхээ компьютерын сүлжээнд холбогдон файлуудыг үзэх боломжтой гэсэн үг. Энэ зурагтын хувьд тэрхүү системээ AllShare хэмээн нэрлэжээ. Samsung UE55C9000ZW нь өнөө үед шинээр тархаж буй MKV, 3D-Video, tp, ts форматын кодекуудаас авахуулаад хуучны MPG (таны санд байж ч мэднэ) хүртэл, мөн энгийн зураг, хөгжим гэх мэт бүхий л төрлийн файлыг хэвийн нээж тоглуулж чаддагаараа бахархаж болох юм. 9000 цувралын зурагтуудын жирийн бага оврын зурагтаас ялгагдах бас нэг онцлог нь хоёр TV тюнертэй юм. Тэр нь зурагт дотор дахин нэг зурагт гаргахаасаа илүү телевизээр гарч буй нэвтрүүлгийг USB портод залгасан бичлэг хураах төхөөрөмжид бичиж авахад зориулагдсан юм. Өөрөөр хэлбэл та аль нэг сувгийн нэвтрүүлэг үзэх зуураа өөр сувгийн нэвтрүүлгийг бичээд авч болно. Мөн TimeShift үйлдлийн тусламжтайгаар үзэж байгаа нэвтрүүлгээ түр зогсоогоод өөр нэвтрүүлэг үзэж дууссаныхаа дараа эхний нэвтрүүлгээ үргэлжлүүлээд үзэж болно.

Шинэ боломжууд.

Samsung UE55C9000ZW зурагт нь дөрвөн HDMI оролттой. Түүнд зөвхөн BD (Blue ray Disc) эсвэл DVD тоглуулагч залгахаас гадна видео камераа холбон дөнгөж сая авсан бичлэгээ найзууддаа үзүүлж, видео тоглоом залган том дэлгэцэн дээр тоглохын амтыг мэдэрч, караоке холбон дуулж хөгжилдөж болно. Мөн гадаад хураагуур (флэш диск, зөөврийн хатуу диск гм) залгах хоёр USB оролт бий. Зурагтад суурилуулсан медиа тоглуулагч нь бүх төрлийн медиа файлыг нээж тоглуулж, үзүүлж чадна.
Samsung UE55C9000ZW зурагтыг гэрийнхээ компьютерын сүлжээнд холбогдвол мальтимедиа төрлийн файлуудыг үзэх бүр өргөн сонголт бий болно. Үүний тулд зурагтаа гэрийнхээ рүүтерт холбоход л хангалттай бөгөөд уг рүүтер нь интернетэд холбогдсон бол бүр ч сайн. Ингээд та зурагтынхаа дэлгэцнээс шууд гэрийнхээ компьютерт хандах боломжтой болно. Зориулалтын программын гоё, эвтэйхэн дэлгэцнээс үзүүлж, тоглуулах боломжтой бүх файлуудын хялбархан олж тоглуулах боломжтой юм.

3D хөрвүүлэгч.

Samsung-ын мэргэжилтнүүд хавтгай дүрсийг стерео дүрс болгон түвэггүйхэн хувиргах тэрхүү маш хэцүү алгоритмыг анх эзэмшсэн байна. Зурагтаа асааж хүссэн суваг дээрээ тавиад, цэснээс таарах тохиргоог сонгож, тусгай шил зүүгээд дүрсийг эзлэхүүнтэй үзэж болох юм. Уг алгоритм нь холын ба ойрын дүрсүүдийг маш тодорхой ялгаж, дүрс орон зайд нааш цааш ба хөндлөн хурдан хөдлөх зэрэгт гажилт үүсэхгүй байхаар сайн бүтээгджээ. 2D-3D хөрвүүлэгч нь ялангуяа спортын нэвтрүүлгүүдийг үзэхэд маш сайн тохирно гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй юм. Одоо хөл бөмбөгийн талбай, хөл бөмбөгчид, хаалга тэр бүгд өмнөх шигээ хавтгай биш бөгөөд хэний хөлд бөмбөг байгааг амархан ойлгож болно. Бас кино… Киног ч бас гурван хэмжээст болгон хөрвүүлж үзэх боломжтой юм. Цуглуулгад тань байдаг хуучны, дуртай DVD-нүүд чинь дахин амилах мэт л болох бөгөөд өмнө нь үзээгүй нарийн ширийнийг нь ахин үзэхийг та хүсэх болно. 3D дүрс нь бидний харах эрхтэнд илүү нарийн тодорхой мэдээллийг өгдөг нь нууц биш тул кадр нэг бүрийг ширхэг үс ч үлдээлгүй бүрэн үзэж болно.

3D тоглоомууд

Тоглоомын ард цагийг өнгөрөөх дуртай юу? Тоглох дуртай тоглоомуудаа гурван хэмжээст байдлаар нь үзэх цаг иржээ. Хэрэв таны компьютер Nvidia компанийн 3D драйверийг дэмждэг орчин үеийн график карттай бол компьютероо Samsung UE55C9000ZW зурагтынхаа HDMI эсвэл DMI оролтод холбон нэрд гарсан олон төрлийн тоглоомыг гурван хэмжээст байдлаар нь тоглож болох нь.
PlayStation 3 дээр WipeOut HD ба Gran Turismo Prologue тоглоомуудын хоёр ба гурван хэмжээст хувилбарууд хэдийн гарсан билээ. Эдгээр нь автомашины уралдааны төрлийн тоглоомууд юм. Энд шинэ технологи нь зөвхөн гурван хэмжээст эзлэхүүнтэй харагдуулах төдийгүй тоглоомын үйлдлийн хувьд ч илүү давуу байдал олгох юм. Машины овор хэмжээ нь илүү мэдрэгдэж, замын хашлага хүртэл хэдэн сантиметр үлдсэнийг ч баримжаалах боломжтой. Уралдааны замыг эцэст нь хүртэл туулахын тулд хийх ёстой, өмнө нь толгойд орж ирээгүй тэр бүх үйлдлүүдийг шууд зурагтын дэлгэц дээр хийх боломжтой болно. Зурагтын дэлгэцээ хараад уралдааны машинаа жолоодох л үлдлээ. WipeOut HD ба Gran Turismo Prologue тоглоомуудын аль аль нь интернет дэх албан ёсны PlayStation Store-д бий бөгөөд хэрэв аль хэдийн таны компьютерт суучихсан байгаа бол уг тоглоомуудын 3D нэмэлт шинэчлэлийг татаж суулгаад л болоо. WipeOut нь эсрэг таталцлын хөдөлгүүртэй ирээдүйн автомашинууд лазерын гэрэл цацарсан шидэт ертөнцөөр, неон гэрэлтэй замаар давхих уралдааныг харуулдаг бол Gran Turismo-д нь хамгийн бодит автомашины уралдааныг дүрслэх бөгөөд Mazda-гаас эхлээд Ford хүртэл бүхий л төрлийн автомашинууд бий. WipeOut тоглоомд пуужингийн төхөөрөмж, жижиг занга гэх мэт дуртай аргаа хэрэглэн хэн түрүүлж барианд орох ба нитро хурдасгуураас эхлээд пулемётын шуурган галыг ч ашиглаж болдог бол Gran Turismo нь эв найрамдлыг эрхэмлэгч тоглоом бөгөөд бусдын машиныг эвдэх бүү хэл зураас гаргахыг ч зөвшөөрдөггүй. Замаасаа гарвал хурдны болон цаг хугацааны торгуультай бөгөөд энэ нь тоглоомны хувьд хангалттай шийтгэл билээ.
Харин тоглоод ядарвал зурагтынхаа өмнө тухлан суугаад тоглоомын замыг хэрхэн туулсан бичлэгээ нүдэндээ зүүсэн зориулалтын 3D шилээ хурууныхаа үзүүрээр зассан шигээ үзэж болох юм. Энэ нь Формула-1 уралдааныг үзэхээс ч дутахааргүйгээр таны нүдийг баясгах билээ.

3D технологийн цаг хугацааны хэлхээс

1838
Стерео телевизийн урьдал загвар болох “Оптик хуурмаг үзэгдлүүд” нэртэй үзүүлбэр бий болжээ.
1839
Томас Эдисоны лабораторийн ажилтан Уильям Диксон анхны стерео кино аппаратыг бүтээж патентыг нь авчээ.
1903
Ах дүү Люмьерүүд өөрсдийн анхны кинонуудын нэг “Галт тэрэг ирсэн нь” киноны стерео хувилбарыг анаглифийн аргаар үзүүлжээ.
1922
“Дурлалын хүч” кино олон нийтэд үзүүлсэн анхны бүрэн хэмжээний стерео кино болжээ.
1953
Холливудын стерео киноны алтан үе.
1970
“Онгоцны үйлчлэгч бүсгүй” нэртэй эротик стерео кино прокатнаас 27 сая доллар (өнөөгийн ханшаар 114 сая) олсон бөгөөд энэ нь 20-р зууны хамгийн их амжилттай 3D кино гэж тооцогддог.
2007
Samsung нь шингэн талст дэлгэцтэй 3D зурагт олноор үйлдвэрлэсэн анхны компани болжээ.
2008
Samsung нь дэлхийн анхны плазм дэлгэцтэй 3D зурагт бүтээжээ.
2010
Samsung нь оны эхээр 3D LED зурагтыг анх танилцуулж байсан бол энэ жилийн хавраас эхлэн олноор нь үйлдвэрлэж байна.
8 мм
Энэ бол Samsung C9000 3D-LED зурагтын зузааны хэмжээ.
4.2 сая
iSuppli-ийн гаргасан тоймоор 2010 оны эцэс гэхэд ийм тооны стерео зурагт борлогдох ажээ.

Хэрэв уг ТВ ийг худалдаж авахыг хүсвэл Скай Төвийн 1 давхарт байрлах Мөнгөн Бороо дэлгүүрээр зочлоорой.

Date: October 4th, 2010 | Categories: Зурагт | By: | Tags: | Comments: 6

Hantulga G

Mongolia Youth

6 Responses to SAMSUNG 3D ЕРТӨНЦ

    batka

    Ene zuragt mongold bgaa gaihaltai yum bilee.

    me

    mungun boroo delguuriin hamt olond bayarlaaa!! setgel mash undur bgaa shvvv

    me

    tanai delguurees 55” 3d led zuragt awsan shine technologiig mongold newtruulj chadsan tanaaa hamt olond bayrlaaa zunduu movies bdiin blee shvv humuusee ochij sonirhooroi

    beam

    tanai delguurees i pad avsan shd kkkk

    Anonymous

    xa xa 9saya wonii vntei Solongosiin LOTTEgiin delgvvrvvdeer baij l bdag shvv dee

    kuyt

    uneheeer goyo medee bn thanks

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*