SSH ээр холбогдсон байгаа хэрэглэгчийг харах

SSH ээр холбогдсон байгаа хэрэглэгчийг харах

Серверт ямар хэрэглэгч, хаанаас, хэзээ холбогдсоны харахад хэрэглэгдэнэ. Нэмэлт програм суулгах шаардлагагүй. Шээл дээрээ доорх командуудыг бичээд үзээрэй.


# Доорх команд нь хамгийн энгийн зөвхөн холбогдсон байгаа хэрэглэгчийн нэрийг л харуулна.

billing# users
eberx

# Хэрэв та дэлгэрэнгүй мэдээлэл хархыг хүсвэл доорх командыг бичээд үз.

billing# who
eberx ttyp0 Apr 24 17:06 (203.91.113.106)

Дээрхийг тайлбарлая.
eberx – сервер дээр байгаа хэрэглэгчийн нэр
ttyp0 – холбогдсон байгаа терминалын нэр
Apr 24 17:06 – холбогдсон хугацаа
(203.91.113.106) – холбогдсон хэрэглэгчийн IP хаяг.

Хэрэглэгчийн мэдээллийг нарийвчилж харахын тулд доорх командыг хийгээрэй.

billing# w
5:48PM up 14 days, 2:40, 1 user, load averages: 0.00, 0.00, 0.00
USER TTY FROM LOGIN@ IDLE WHAT
eberx p0 203.91.113.106 5:06PM – w

Хэрэв та холбогдсон байгаа хэрэглэгчид мессеж явуулах бол доорх командыг туршаад үз. Эхлээд ямар хүн холбогдсон байгааг харна. Доорхоос анхаарах зүйл бол терминалын нэр ttyp0, ttyp1 юм.

billing# who
eberx ttyp0 Apr 24 17:06 (203.91.113.106)
tulga ttyp1 Apr 24 17:58 (203.91.113.110)

Одоо eberx гэсэн хэрэглэгчээс tulga гэсэн хэрэглэгчрүү мессеж илгээе.

billing# write tulga ttyp1
Hi
yu baina daa

write командыг хэрэглэх

billing# write usage: write user [tty]

Энэ үед tulga хэрэглэгчийн дэлгэц дээр доорх зүйл гарна.

Message from eberx@hostname on ttyp0 at 18:01 …
Hi
yu baina daa

Date: June 14th, 2010 | Categories: Зөвлөгөө, Сервер | By: | Comments: 2

2 Responses to SSH ээр холбогдсон байгаа хэрэглэгчийг харах

    ssh

    ssh gej yu bdiin be

    ene Linux deeruu? ym medehgui onigtoi ymaa bi neeree :P

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*