Samsung –ийн шинэ бүтээгдэхүүн “Дүо HD” Blu-ray/HD DVD тоглуулагч

Samsung –ийн шинэ бүтээгдэхүүн “Дүо HD” Blu-ray/HD DVD тоглуулагч

samsung_bluray_270×185_resize.jpgSamsung өөрийн өрсөлдөгч LG –тэй нэгдэн HD диск тоглуулагчийг гаргах гэж байна. Сэтгүүлчдэд мэдэгдсэнээр Солонгосын электрон бараа үйлдвэрлэдэг хамгийн том хоёр компани хамтран BD-UP5000 буюу “Дүо HD” тоглуулагчийг 2007 оны эцсээс өмнө гаргахаар ажиллаж байгаа аж. Энэхүү тоглуулагч HD-DVD ба Blu-ray дискийн форматын технологи болох HDi ба BD-Java –г дэмжинэ. Одоогоор үнээ хараахан тогтоож амжаагүй байна хэмээн ярив.

BD-UP5000 –ийн албан ёсны мэдэгдэлд дурьдсанаар Samsung тоглуулагч нь LG BH100 тоглуулагчид нэгдэн удахгүй гарах тоглуулалгчийг зах зээлд буй видео тоглуулагчидаас HD хоёр дискийг уншдаг цорын ганц тоглуулагч болгох зорилттой байгаа аж. Хэдийгээр BH100 нь HDi –ийн дэмжлэгийн талаар дутагдалтай ч нэмэлт цэс болон бусад дутагдлуудыг нөхөх бололцоог Samsung –ийнхан амлаж байна.

Одоогоор BD-UP5000 –гийн зургийг харах боломж хараахан болоогүй байна. Мөн түүний үнэ, хэзээ худалдаанд гарах, нэмэлт дэлгэрэнгүй үзүүлэлт зэргийг хэн ч мэдэгдээгүй цагт энэ нь бүр ч худлаа биз. Харин энэ мэдээ нь яг одоо Blu-ray ба HD DVD кино тоглуулагчийг хүнд байдалд оруулаад байна. Тэртээ тэргүй 2 форматыг унших боломжтой тоглуулагч байхад яагаад нэгийг уншдаг тоглуулагчид $330-$1,300 төлөх гэж яарах билээ? Дээр буй зурган дээр Samsung –ийн Blu-ray уншдаг BD-P1200 ийг дэлгүүрүүдээр $800 –р худалдаалж дөнгөж эхлээд байна.

Date: May 4th, 2007 | Categories: Гэрийн театр | By: | Comments: 0

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*