Dell: Баяртай PDAs, сайн байна уу, ухаант утас минь?

Dell: Баяртай PDAs, сайн байна уу, ухаант утас минь?

Тун сонирхолтой л юм. Саяхан л бизнесмэнүүд маань PDA-д дурлаж байсан цаг. DigiTimes-ийн мэдээллэж буйгаар Quanta Computer хэмээх Тайваний лэптоп ба хардуэр үйлдвэрлэгч компани нь "PDA handset" ийг Dell-д зориулан үйлдвэрлэж байгаа бөгөөд түүнийгээ удахгүй худалдаанд гаргах гэж байгаагаа зарлав "Fly" хэмээх нэртэй төсөл Windows Mobile 6 ухаант утас нь QWERTY гар ба HSDPA-г дэмжин ажилладаг. Энэхүү мэдээнээс долоо хоногийн өмнө Dell өөрсдийн PDA болох Axim-ийг үйлдвэрлэхээ зогсоохоо мэдэгдсэн билээ. Ухаант утаснуудын борлуулалт тогтмол өсөн улмаар PDA-г зах зээлээс түрэн гаргасаар байгаа нь ийм шийдэлд хүргэжээ. Ron Garriques нь хуучин Motorola-гийн гар утасны салбарыг ахлан ажиллаж байсан бол одоо Dell-ийн хэрэглэгчдийн бизнес хэсгийг хариуцан ажиллаж байна. Эдгээр үйлдлүүдийг тайлбарлаж болох өөр бас нэгэн зүйл бол Apple iPhone-с өрсөн өөрсдийн байр суурийг эзлэх явдал байж болох юм.

{mos_fb_discuss:40}
Date: May 4th, 2007 | Categories: PDA болон GPS | By: | Comment: 1

One Response to Dell: Баяртай PDAs, сайн байна уу, ухаант утас минь?

    Anonymous

    PDA gej yu yum be
    tailbarlad uguuch

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*