Nintendo Wii юу Playstation 3 уу эсвэл Xbox 360 уу

Nintendo Wii юу Playstation 3 уу эсвэл Xbox 360 уу

nintendo wii монголд
Nintendo Wii
Nintendo Wii –гийн Мөнгөн Бороо дэлгүүрээс худалдаж авах үнэ 450.000T

Тоглоом сонирхогчид болон шүүмжлэгч нар Nintendo Wii-г донтуулахаар, хөгжилтэй, зугаатай гэдэг дээр бүгд санал нэгдсэн. Wii Remote буюу шинэ удирдлага нь бүр ч сайн хөгжиж чадсанаар илүү ихийг мэдэрдэг болж бодит амьдралд улам ойртсон. Дүрс графикийн хувьд Xbox 360 эсвэл PS3 тай өрсөлдөж хараахан чадахгүй ч удирдлагаа гартаа зүүгээд тоглож байхад нь илүү эрүүл мэнд, биеийн хөдөлгөөнд тустай. Гэр бүл болон хөдөлгөөнийг эрхэмлэдэг хүмүүст илүү зориулагдсан бөгөөд ээж аавтайгаа удирдлагаа гартаа углаж байгаад тоглоход тоглоом шинээр суралцах шаардлага байхгүй учраас тэр. Хэрэв та дэлгэцэн дээрх графикийг илүү таашааж тоглох дуртай бол энэ тоглоом таньд зохихгүй. Олон хүмүүстэй хамтдаа тоглох нь үнэхээр зугаатай байж чадна.

xbox-360
Microsoft Xbox 360
Microsoft Xbox –гийн Мөнгөн Бороо дэлгүүрээс худалдаж авах үнэ 450.000-650.000T

Xbox 360 ийг ихэнх хэрэглэгчид илүү бодитой бөгөөд сайн дүрслэл графиктай байдаг хэмээн үнэлсэн. Мөн онлайнаар тоглох боломжтой байдаг нь давуу талыг бий болгодог. 60GB ийн санах ойтой бөгөөд HDMI кабелиар холбосноор илүү сайн графикийг мэдрэх боломжтой. Дотроо хэд хэдэн загварууд байдаг ба Elite загвар нь 120ГБ ийн хард драйвтай ирнэ. Xbox-ийн сул тал гэвэл та хард драйв дээрээ тоглоомуудыг хуулж болохгүй бөгөөд хуучин тоглоомоо тоглох боломжгүй гэсэн үг.

playstation3
Sony PlayStation 3
Sony PlayStation 3 ийн Мөнгөн Бороо дэлгүүрээс худалдаж авах үнэ 690.000-790.000T

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар бол PlayStation 3 нь жинхэнэ тоглоомын консоль юм. Xbox-той харьцуулахад онлайнаар тоглох боломж талаасаа муу ч гэсэн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашигласан нь, тодруулбал Blu-ray HD диск тоглуулдаг нь давуу талыг бий болгожээ. Мөн дотроо Wi-Fi интернэт холболтыг авч болох ба вэб браузер хүртэл бий. Дүрс графикийн хувьд Xbox-той ойролцоо ба тоглоомын гарнууд нь бүгд утасгүй төлөв дээр ажиллах боломжтой. Sony үйлдвэр энэхүү консолио сайжруулахын тулд одоог хүртэл шаргуу ажилласаар л байна.

psp2000
Sony PSP 2000
Sony PSP 2000 ийн Мөнгөн Бороо дэлгүүрт зарагдаж байгаа үнэ

Удирдлага барьж дэлгэц харахаас илүүтэйгээр та гартаа барьж тоглох дуртай бол PSP 2000 хамгийн шилдэг нь гэдгийг мэргэжилтнүүд зөвшөөрсөн. Дэлгэц томтой, өнгөний ялгарал сайтай зэрэг нь тоглоомчин бүрийн хамгийн ихээр хүсдэг зүйл. Аудио тоглуулж Memory Stick ийн оролттой ба одоогоор 300 гаруй тоглоомоос сонгон авах боломжтой. Уг нь хамгийн сүүлд PSP 3000 гарсан боловч дэлгэцний гажигийн асуудлаас PSP 2000 нь хамгийн шилдэг сонголт хэвээр үлдэв.

nintendo-ds
Nintendo DS
Nintendo DS ийн Мөнгөн Бороо дэлгүүрт зарагдаж байгаа үнэ

Nintendo DS нь кино болон дууг тоглуулж чадахгүй. Гэхдээ 3 инчийн давхар дэлгэцтэй энэхүү тоглоом нь хүүхдүүдийн хамгийн дуртай тоглоомны нэг яах аргагүй болж чаджээ. 400 гаруй тоглоомыг сонгон тоглох боломжтой ажээ. Охидуудад Барбитай тоглоомыг нь хөвгүүдэд байлдаантай тоглоомыг нь өгөхөд хэзээд бэлхэн.

Мөн та эдгээрээс гадна хүссэн загварын iPod, iPhone-ийг худалдан авах боломжтой.

Дэлгүүрийн хаяг: Скай худалдааны төвийн 2 давхарт, 3р хороололд Билэг их дэлгүүрийн 1 давхарт

Холбоо барих утас: 9905 3355

Date: March 16th, 2009 | Categories: Гэр ахуйн бараа | By: | Comments: 15

Hantulga G

Mongolia Youth

15 Responses to Nintendo Wii юу Playstation 3 уу эсвэл Xbox 360 уу

    Nintendo DS нь кино болон дууг тоглуулж чадахгүй. Гэхдээ 3 инчийн давхар дэлгэцтэй энэхүү тоглоом нь хүүхдүүдийн хамгийн дуртай тоглоомны нэг яах аргагүй болж чаджээ. 400 гаруй тоглоомыг сонгон тоглох боломжтой ажээ. Охидуудад Барбитай тоглоомыг нь хөвгүүдэд байлдаантай тоглоомыг нь өгөхөд хэзээд бэлхэн.

    khandaa

    Usa-d uildwerlesen sony Fz4000 cto laptop zarna 1.400.000
    Intel® Core 2™ Duo Processor T9300 (2.5GHz)
    *
    Microsoft® Windows Vista® Home Premium with Service Pack 1
    *
    2 GB DDR-SDRAM (DDR2-667, 1 GBx2)
    *
    200GB SATA Hard Disk Drive [7200 rpm]
    *
    Blu-ray Disc™ Read Only Drive
    *
    LCD 15.4″ WXGA (XBRITE-HiColor™) with integrated video camera
    *
    NVIDIA® GeForce® 8400M GT
    *
    WLAN (802.11a/b/g/n) with integrated Bluetooth® technology

    khandaa

    khandaa 99123735

    болд

    энэ дөрөв дөрвүүлээ гоё юм байна гэхдээ надад нинтэндо байгаа гоё шүү надад байгаа нинтэндо зураг авдаг тоглоом тоголдог хүссэн дуугаа хийж клипээ хийгээд мп болгож болно чихэвч хийгээд бас болно тэгээд мэдрэмжтэй бас 2 харандаатай хуруугаараа бас болно тэгээд тоочоод ч барахгүй нь ямар ч байсйн жинхэнэ японоос нь өөрийн биеэр авсан ориг нь энэ хуурамч нь л байх даа!!!

    chinzo

    iphone iluu goy oo tsag ueteigee hol oo niiluuleechee zaluusaa iphone 4.0.1 4.1 4.2 4.0.2 iin block tailna utas95137084

    XBOX360 kinect

    USA avchirsan zadlaagui bgaa XBox360 Kinecttei ni shuud 500.000 togrogoor avah hun bna uu bval 91910149ruu zalgaarai 2shirheg bgaa shuu

    онон

    hey xbox xudaldaj avii yaj hudaldaj avah ve holboo barih yum bnuu minii dugaar 99911296

    puujee

    Tanaid zaragdaj baigaa ps3 hujaa togloom unshdag uu herwee hudaldaj awwal hujaa togloom unshdag bolgoj uguh uu awmaar bna

    Зочин

    Яг авахаар бол аль нь дээр үү хүмүүсээ?

    gana

    awul ps3 ni dp ymshg bnle thde ajilga ih opno xbox xapin gaigve ym bnle thde ewdrel gapah magdlal ondoptei ymshg bnle

    skeltz

    XBOX 360 deer 150 myangaar chip suulgana sar bolgon shine togloom tatahiin tuld update ba upgrade hiih shaardlaggui bun buh turliin zasvar uilchilgee hiine ahui uilchilgee DEER

    sonirhogch

    tanaid play station 3 baigaa yu?

    Хёшсчмдлыар

    ganzorig

    Asuudalgui Xbox avii 99850485

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*