May
4th

Xbox 360 Elite –ийн төлөө зүтгэе

Категори Дагалдах хэрэгсэл | Бичсэн admin

03-27xboxelite_lg_270×358_resize1.jpgXbox 360 Elite-ийн тухай бүх зүйлсийг нь бичнэ гэвэл дэндүү урт түүх болно, тиймээс энэхүү шинэ бүтээгдэхүүний танилцуулгыг урьд нь тоглож үзсэн болон тоглодог хүмүүст зориулан зарим нэгэн анхан шатны зүйлсийг тайлбарлахгүйгээр хүргэе гэж бодлоо.

Үзэмж: Xbox 360 Elite нь хар өнгөөс ерөнхийдөө бүрдсэн. “Цагаан iPod” маягийн өнгө буюу өмнөх Xbox 360 –ийн загвар шиг байлгасан бол илүү дээр байсан мэт санагдав. Xbox Live-д багтсан утасгүй сүлжээний удирдлага ба чихэвч нь мөн хар өнгөтэй. Нэг дутмаг зүйл нь гэвэл нь өөр өнгийн ямар ч аксесуар нь худалдаанд гарах арай болоогүй байгаа аж.

HDMI гаралт: Xbox 360 хамгийн анх гарсанаасаа хойш л энэхүү нэмэлт гаралтыг хийгээсэй гэж хэрэглэгч, худалдан авагчид хүссээр ирсэн. Үүнийг идэвхжүүлж өгсөнөөр олон давхар кабель холбохыг хялбарчилж  HDTV ба A/V хүлээн авагчид залгаж болохоор боллоо.

Томруулсан санах багтаамж: Elite-ийн багтаамж нь 120GB бөгөөд өмнөх Xbox 360-ийхаас 6 дахин томорсон гэсэн үг юм. PS3-ийхаас 2 дахин мөн Apple TV-нийхаас 3 дахин их. Гэхдээ хэзээ ч хадгалах агууламж багаддаггүй, байгаа хэмжээгээрээ л ашиглаж түүн дээрээ шинэ тоглоом, ТВ шоунууд, өндөр чанартай кинонууд зэргийг хуулсаар байтал тэр дороо л дүүрчихнэ.

Дээр дурьдсан давуу талуудыг өөртөө багтааснаар Elite нь өөрийгөө $480-р зарах аж. Хар өнгө, HDMI гаралт, ба томруулсан агууламж зэрэг нь хуучины 20GB-ийн Xbox 360 (зах зээлд $400-р зарагдаж буй) –тай харьцуулахад ашигтай наймаа мэт сонсогдож байгаа биз? Гэхдээ $600-р зарагдаж буй PlayStation 3-тай харьцуулахад харамсмаар ч юм шиг. Дараагийн үеийн диск тоглуулагч ба Wi-Fi адаптер ба флэш медиа тоглуулагч зэргийг өөрийн стандарт болгож өгсөнөөр Elite-г түр зуур даван дийлэв.  reader–all standard on the PS3–remain optional add-ons for the Elite.

Эцэст нь гэж хэлэхэд Xbox 360 Elite нь одоогийн 360 эзэмшигчдийн хувьд заавал байх ёстой зүйл БИШ гэж миний хувьд санагдав. Хуучин байсан 360-ийг PlayStation 3-т буй бүх зүйлстэй нь оруулж чадаагүй болохоор ямар хэрэг байхав. Гэхдээ Halo 3-ийг одоохондоо PS3 дээр тоглох боломжгүй болохоор Xbox 360 нь зөв сонголт болж таарч байна л даа. Хэрэв та анх удаа ямар нэгэн game console авах гэж байгаа бол нэмэлт 80$ төлөөд Elite хувилбарыг нь авахыг зөвлөе.

Сэтгэгдэл бичих