
Toshiba өөрийн цоо шинэ бүтээгдэхүүн болох TG01 хэмээх смартфоноо iPhone ий өрсөлдөгч болно хэмээж байна. World Mobile Congress ирэх долоо хоногт болох бөгөөд энэхүү хурлаар танилцуулахаар зэхэж байсан ч ийнхүү өмнө нь зарлачихлаа. Qualcomm ийн 1Ghz Snapdragon оор тоноглогдсон нь одоогоор зах зээл дээрх хамгийн хурдан төхөөрөмж болоод байна.
Toshiba TG01 нь 4.1 инчийн WVGA мэдрэгч бүхий дэлгэцтэй 800 x 400 ийн нарийчвлалтай. Мөн HSDPA, 3G, WiFi, GPS ба microSD картны ороллтой аж.
TG01 нь Windows Mobile 6.1 дээр ажиллах ба UI хэмээх тусгай загварыг нь Toshiba өөрсдөө хийжээ. Хэрэв таньд дуудлага ирвэл та товч дарахгүйгээр сэгсэрсэнээр дуудлагыг хүлээж авна. Одоогоор үнэ нь тодорхойгүй байгаа ба энэ оны зунаас эхлэн худалдаанд гарах аж.
