Бичихэд зориулсан нэтбүүк

Бичихэд зориулсан нэтбүүк

Сүүлийн үед одоогийн хэрэглэж байгаа лаптопноосоо залхаад интернэтээр мэдээлэл нь хурдацтай тархаж буй нэтбүүк хэмээх шинэ технологийн талаар судалж эхлэв. Гадуур дотуур их явж байнгын хөдөлгөөнд оршиж ажлаа амжуулж байдаг хүмүүст ч гэсэн хөнгөн бөгөөд хурд сайтай нэтбүүкүүдийн хямд үнэтэйг нь ч гэсэн сонирхож үзлээ.

Таны гэрт мөн ажил дээр чинь дэсктоп байгаа бол ч таньд энэ нэтбүүк нэг их хэрэггүй.
Уулзалт, хуралдаанд нилээн их суудаг хүмүүст нэтбүүк нь хамгийн их тохиромжтой. Дунджаар 1 кг гаруй жинтэй ба үнэ нь $350 аас $500 ийн хооронд хэлбэлзэж байна. Зарим нэг загварууд нь батерейгээ тун сайн барьж чадна.

Мэдээж сул талууд бол нэтбүүкт зөндөө бий. Жижиг дэлгэцтэй учраас нүд чилдэг, вэбээр хэсэж, документ бичихэд л үзүүлэлт нь хангалттай. Мөн гарных нь товчлуурууд жижиг учраас том хуруутай хүмүүст бичихэд тун эвгүй байдаг гэх мэт.
Таньд өөрт чинь дэсктоп, лаптоп байдаг, гэхдээ зөөвөрлөхөд хялбарыг нь бодож нэг нэтбүүк худалдаж авах гэж байгаа бол Dell Inspiron Mini 9, MSI Wind U100, ба Asus Eee PC 901 энэ гурваас сонголтоо хийхийг зөвлөж байна.
Хэрэв та гайгүй үзүүлэлттэй лаптопыг энд тэнд аялахдаа ч авч явж байхыг хүсвэл дунджаар 2.2 кгтай 6 цаг хүртэл батерейгээ барьдаг зөөврийн зориулалттай лаптопыг сонирхоод үзээрэй.
Хэдийгээр зөөврийн зориулалттай лаптопны бүх зүйл нь төгс байж чадах хэдий ч үнэ нь арай л үнэтэй $1,800 хавьцаа байна. Мөн 13 инч ч гэсэн бүтэн өдрийн ажлыг амжуулахад арай л жижиг санагдаад байгаа юм. Гэхдээ боломжтой бол та нэмэлт зөөврийн монитор нэмж залгаад түүн дээрээ ажлаа хийж болно л доо.

Хэрэв та бичих дуртай бол 12-инчийн Lenovo ThinkPad X200 ба 13-инчийн ThinkPad X301 ийг сонирхоод үзээрэй. X200 нь оптикал драйвтай ба үнэ нь ч дажгүй, харин X301 ийн үзүүлэлт нь арай сайн ба хамгийн сүүлийн үеийн технологийг ашигласан. Бусад сонголтууд гэвэл Fujitsu LifeBook P8020 ба нэтбүүк шиг Sony VAIO TT190.
Дээрхи сонголтуудад Apple ийн бүтээгдэхүүнүүд багтаагүйг анзаарч байгаа байх. Учир нь гэвэл тэдний үнэ арай л үнэтэй санагдаад оруулаагүй юм. Гэхдээ юмыг яаж мэдэхэв үнэ таньд сонин биш бол MacBook Air эсвэл 3 кг жинтэй MacBook ийг судалж болох л юм.

Date: October 27th, 2008 | Categories: Компьютер | By: | Tags: , | Comment: 1

Hantulga G

Mongolia Youth

One Response to Бичихэд зориулсан нэтбүүк

    = ТОМТОЛГОЙ =

    ИЙМ ҮНТЭЙ НЭТБҮҮКИЙГ ХЭН АВАХ ЮМ = ХАЯТАДАД АДИЛХАН ҮЗҮҮЛЭЛТЭЙ ҮНЭ МАШ ХАЯМД НЭТБҮҮКҮҮД БИЙ Ш ДЭЭ ХӨ

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*