Aug
8th

Nikon-ий шинэ COOLPIX S60 камер

Категори Дижитал камер | Бичсэн Hantulga G

Гэрэл зургийн төхөөрөмж үйлдвэрлэгч үндэстэн дамнасан Nikon компани саяхан өөрийн шинэ компакт камер болох Nikon COOLPIX S60 ийг танилцууллаа. Тун өвөрмөц загвартай ба хамгийн гол нь мэдрэгч бүхий дэлгэцтэй аж. Өөрөөр хэлбэл камерны арын удирдлагын товчлууруудыг бүгдийг нь дэлгэцэн дээр нь суурилуулж өгчээ. 10 мегапиксел, 5 оптикал зүүм, дүрс тогтворжуулагч, мэдрэгч бүхий өргөн дэлгэц, нимгэн, 3200 ISO, 17 зураг авах сцен, өндөр чанарын видео бичих гээд олон олон онцлог чанартай энэ камер 9 сараас эхлэн $350 аар зарагдана.

Сэтгэгдэл бичих