Jul
30th

Dell Studio Hybrid дэсктоп гарна

Категори Компьютер | Бичсэн Hantulga G

dell studio hybrid

Ээ бурхан минь гэж энэ үнэхээр Dell үү? Тийм ээ, Studio Hybrid нь сүүлийн үед гарч буй дэсктопуудаас хамгийн дажгүй стильтэй нь билээ. Hybrid нь өвөрмөц гадаад төрхтэйгээс гадна түүний гаднах овор нь тун жижигхэн. Зузаахан толь бичгийн хэмжээтэй л ойролцоо байх. Босоогоор нь эсвэл хэвтээгээр нь байрлуулчих боломжтой. Мөн та Studio Hybrid ийг долоон янзын өнгөнөөс сонгож авах боломжтой юм. Энгийн компьютерүүдээс 70 хувиар бага эрчим хүчийг зарцуулдаг нь хүрээлэн байгаа орчиндоо тун хэрэгтэй гэсэн үг юм.

dell studio hybrid
“Бидний гол зорилго бол оффис, зочны өрөөнд ч байрлуулчих боломжтой дэгжин компьютерийг үйлдвэрлэх байлаа,” хэмээн дэсктоп бүтээгдэхүүний маркетингийн албаны ажилтан Майкл Шешук ярьлаа.
dell studio hybrid
Үзүүлэлт:

Intel Core 2 Duo T9500 processor
up to 4GB DDR2 RAM
320GB HDD
Blu-ray Disc Combo
Intel Integrated Graphics Media Accelerator X3100
Optional TV Tuner
Optional wireless Keyboard and Mouse
5x USB 2.0 ports
Wireless N, HDMI
Windows Vista Home Premium / Ultimate

The Dell Studio Hybrid ийн үнэ нь $499.
dell studio hybrid


2 сэтгэгдэл “Dell Studio Hybrid дэсктоп гарна”-д орсон байна

  1. Бичсэн kipaap Aug 7, 2008 | Хариу

    aayaayaa eostoi laitai haragdaj bnadaa ain

  2. Бичсэн wow Oct 24, 2009 | Хариу

    oh my god it looks so good i will be buy that red desktop

Сэтгэгдэл бичих