Facebook-ийн дизайн шинэчлэгдлээ

Facebook-ийн дизайн шинэчлэгдлээ

Алдарт үнэгүй хандалт бүхий соүшл нэтүөрк вэб болох Facebook саяхан өөрсдийн шинэ, цэвэрхэн, энгийн дизайнтай сайтаа гаргалаа. Тэдний шинэ загвар нь гуравдагч талаас орж ирэх програмуудыг хүмүүст илүү ойлгомжтой, хүртээлтэй байдлаар дизайнаа хийхийг урьтал болгожээ.

“Хэрэглэгчдийн хэрэгцээг илүү хялбарчилж тэдний профайлыг илүү энгийн болгох үүднээс бид шинэ дизайнаа боловсруулсан,” хэмээн Facebook-ийг санаачлагч, гүйцэтгэх захирал, дэлхийн хамгийн залуу тэрбумтан Марк Зюкербэрг ярьсан байна.
Facebook, Inc. Нь өөрсдийн шинэ дизайныг http://www.new.facebook.com (логин хийсний дараа) хаягаар орж сонирхож болно. Тун удахгүй одоогийн Facebook ийн хэрэглэгчид энэхүү шинэ дизайн руу автоматаар шилжих юм байна.

Date: July 22nd, 2008 | Categories: Вэб сайтууд | By: | Tags: | Comment: 1

Hantulga G

Mongolia Youth

One Response to Facebook-ийн дизайн шинэчлэгдлээ

    Туршиж үзлээ, тэхдээ шинээсээ хуучин илүү зүгээр ч юм шиг санагдлаа шд.

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*