Nokia-гийн шинэ загварын утаснууд

Nokia-гийн шинэ загварын утаснууд

nokia-mobile-phones

Дэлхийн гар утасны зах зээлийн хамгийн том үйлдвэрлэгч, харилцаа холбооны салбарын тэргүүлэх үйлдвэрлэгч саяхан шинэлэг бүтээгдэхүүнүүдээ Nokia 6600 нугардаг, Nokia 6600 дэлгэгддэг ба Nokia 3600 дэлгэгддэг хувилбаруудаа танилцууллаа.

“Хэрэглэгчдийн зүгээс шинэ үеийн залууст зориулсан өвөрмөц дизайны шийдэлтэй утаснуудыг биднээс шаардах болсон,” хэмээн Mikkel Drucker ярив. “Саяны гаргаж буй 3 шинэ бүтээгдэхүүн бүр нь өөрийн онцгой шинж чанар, давуу талуудтай учраас нилээн их амжилтыг олно хэмээн горьдож байгаа.”

Nokia 6600 нугардаг ($430) загвар нь 2.13” ийн цайруулалт бүхий OLED дэлгэцтэй (16 сая өнгө), 2 megapixel camera нь давхар LED гэрэл хаягч бүхий 3G технологийг өөртөө агуулсан ба Yahoo! Go ба Flickr ийг бүрэн ашиглах боломжтой.

Nokia 6600 дэлгэгддэг ($390) хувилбар нь өндөр чанартай гангаар гадаргуйг нь бүрсэн ба 2.2-инчийн QVGA дэлгэцтэй ба (16 сая өнгө), 3.2 камертай ба дотоод Nokia Maps програмтай.

Үйлдвэрлэгчдийн ярьж буйгаар бол Nokia 6600 ийг 2 удаа цохиход ирсэн дуудлагыг салгах, чимээгүй болгох гэх мэтийн функцуудыг хийх боломжтой болжээ.

Nokia 3600 дэлгэгддэг ($275) хувилбар нь 3.2 megapixel camera ба 2 LED гэрэл хаягч, 2-инчийн дэлгэц, Nokia Maps програм ба ТВ ээр зураг ба видео гарах боломжыг нь нээж өгсөн давуу талуудтай юм байна.
Энэхүү утаснууд нь 2008 оны 3 дугаар улирлаас эхлэн зах зээл дээр худалдаанд гарч эхэлнэ.

Date: May 1st, 2008 | Categories: Мэдээ | By: | Tags: | Comments: 2

Hantulga G

Mongolia Youth

2 Responses to Nokia-гийн шинэ загварын утаснууд

    Nokia funktsee neg soloosoi

    khatnaa_mng

    thhhh

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*