OLYMPUS E-420 DSLR – хамгийн жижиг камер

OLYMPUS E-420 DSLR – хамгийн жижиг камер

OLYMPUS E-420 DSLR Camera With Live View Feature

Японы алдарт компани Olympus саяхан шинэ зөөврийн E-420 DSLR камераа танилцууллаа. Дэлхийн хамгийн жижиг хэмжээтэй дижитал SLR камер гэдгээрээ онцлогтой энэхүү аппарат нь 10-megapixel Live MOS image sensor, Olympus TruePic III image processor, 2.7-ямх Live View LCD дэлгэцтэй ба тоос шороо бууруулагч системтэй билээ.
Olympus E-420 ийн зарим нэгэн онцлогууд:

* Ямар ч үеийн автофокус –Чиглүүлээд л дарахад ямар ч байг фокус сайтайгаар авах бөгөөд LCD дэлгэцээр нь харж байгаад дарсан ч энэ нь ажиллана
* Царай мэдрэгч төхөөрөмж – Хөрөг зураг авах үед хүний нүүр царайг автоматаар мэдэрч илүү гоё гаргахад зориулагдсан
* Шинэ ба сайжруулсан HyperCrystal II технологи – Хоёр дахин их контраст гаргаж өнгөний ялгаралыг нэмэгдүүлж мөн хурц гэрэлтэй үед ч гэсэн LCD дэлгэцээ харах боломжтой ба дэлгэцнээс 176 градустай байхад ч дүрсийг харах боломжтой
* Сүүдэр тохируулагч технологи – Цайвар хэсгээс ялгарч харагдах сүүдэртэй хэсгийг хэтэрхий бараан байлгахгүй байх зорилгоор хийгдсэн технологи

Шинэ Olympus E-420 D-SLR аппарат нь 380 грам хэмжээтэй ба 2008 оны 5 сараас $500 ийн үнэтэйгээр (body only) гарах ба стандарт линзтэйгээ $600 байх аж.

Date: March 7th, 2008 | Categories: Дижитал камер | By: | Tags: | Comment: 1

Hantulga G

Mongolia Youth

One Response to OLYMPUS E-420 DSLR – хамгийн жижиг камер

    hi projector printer komputer dijital camer canon zergiin talaar delgerengvi

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*