ECS компанийн шинэ нөүтбүк – “Еее РС900”-гийн шинэ өрсөлдөгч

ECS компанийн шинэ нөүтбүк – “Еее РС900”-гийн шинэ өрсөлдөгч

1171295066.jpg

Энэ долоо хоногт ASUS компанийн шинэ нөүтбүк компьютер болох 8,9 иничн “Еее РС 900” загвар олны анхаарлыг ихээр татсан билээ. Энэ зөөврийн компьютер нь өмнөх загвараасаа цэгийн нягтралын хувьд сайн, дэлгэц нь том бөгөөд процессор нь илүү хурдан болж чадсан юм. Хямд боловч үзүүлэлт сайтай энэ компьютер хэрэглэгчдийн хувьд ам сайтай байдаг гэнэ.

Харин өчигдөр ASUS компанийн гол өрсөлдөгчдийн нэг ECS компани өөрийн 11 инчийн G10IL нөүтбүкээ танилцуулсан байна. Хэдийгээр санах ой, процессорын хүчин чадал, багтаамж зэргийн талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа ч USB 2.0 –ын гурван оролттой, VGA холболттой, 56к модем болон HSDPA 7.2 –ыг суулгаж өгсөн юм байна. Түүнчлэн Bluetooth ч байгаа ажээ. Үнэ нь 500 ам.доллараас хямд аж. Харин “Еее 900” болон өмнөх “Еее 401” загварт оптик драйв байдаггүй бол “G10IL”-д байдаг гэнэ.

Мэдээллийг News.mn авав

Date: March 7th, 2008 | Categories: Лаптоп | By: | Comments: 0

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*