Feb
27th

Sony-гийн шинэ камер Cyber-shot DSC-W300

Категори Дижитал камер | Бичсэн Hantulga G

Sony

Sony саяхан өөрийн шинэ дижитал камер Cyber-shot DSC-W300 ийг танилцуулав. Ультра түвшний 13.6 мегапикселийн CCD сенсор бүхий өндөр хурдаар нэг дор олон зураг авах төлөв дээрээ нэг секунд тутамд 5 фрэйм багтааж чадах нь гэрэл зурагчдын туршлагыг улам сайжруулж чанарыг нь дээшлүүлэх нь дамжиггүй.

Үйлдвэрлэгчдийн мэдээллэж буйгаар бол цоо шинэ Sony Cyber-shot W300 нь халаасалж яваад хамгийн өндөр нарийвчлалаар чиглүүлж дарахад тохиромжтой үзүүлэлт сайтай дижитал камер аж.

Sony Cybershot DSC-W300 ийн онцлох үзүүлэлтүүд:

* 13.6 мегапикселийн CCD сенсор
* 2.7-ямх LCD дэлгэц (230мянган пиксел)
* Carl Zeiss® Vario-Tessar 3x оптик зүүм линз
* ISO нь хамгийн дээд тал нь 6400 хүрэх
* 3мегапикселийн секундэд 5 фрэйм авах боломж
* SteadyShot® оптикийн чичиргээ багасгагч технологи

Шинэ Sony Cyber-shot DSC-W300 компакт камер нь 2008 оны 3 сард худалдаанд гарах бөгөөд зах зээлийн үнэ нь $349 байх төлөвтэй.

Сэтгэгдэл бичих