LCD юу Плазма юу?

LCD юу Плазма юу?

LCD

Хамгийн сүүлийн үеийн Өндөр Чанарын LCD ТВ үүд нь ихэнх нь 42 инчээс бага хэмжээтэйгээр хийгдэж байгаа. 32 аас бага инчийн LCD-ээс зайлсхийх хэрэгтэй, учир нь эдгээр ТВ үүд нь өндөр чанарын гүйцэтгэлийг харуулахад хэтэрхий жижигдэнэ. LCD ТВ нь чанар, үнэ, хэмжээний хувьд жижиг бөгөөд дунд зэргийн зэрэглэлд хамаарна. Тиймээс та 40-с бага инчийн хавтгай дэлгэц бүхий өндөр чанарын ТВ авах гэж байвал LCD-г сонгоорой.

Плазма дэлгэцүүд ихэвчлэн 40-с 60 инчийн хэмжээтэйгээр үйлдвэрлэгдэж буй. Өндөр чанарыг ТВ ээрээ мэдрэе гэвэл 50 инчийн дэлгэц яг тохирдог. Тиймээс та 40 с дээш инчийн ТВ авахыг хүсвэл Плазмаг сонгоорой.
Plasma display concept
LCD нь шингэн болор дэлгэцтэй ба арын нэмэлт гэрлийн төхөөрөмжтэй байдаг. Харин плазма нь жижиг неоны хоолойн хийг идэвхжүүлэн гаргаж авдаг дүрсний технологи юм. Тийм учраас плазмагийн өнгө ялгаруулалт, хар өнгийг нь LCD-тэй харьцуулвал хамаагүй илүү харагддаг.

LCD-ний дутагдалтай тал нь плазматай харьцуулахад харах өнцөг нь харьцангуй бага байдаг. Мөн удаан үргэлжлэх үйл явцыг гаргахдаа нилээн саармагжуулж гаргадаг.

Давуу тал нь нимгэн, гэгээтэй, зөөвөрлөхөд хялба ба хамгийн бага хэмжээгээр хамгийн өндөр нарийвчлалыг харуулж чадна. Мөн пиксел хоорондын зайг сайн нөхдөг тул дээр нь гэрэл ойход гүйцэтгэлийн чанараа бага алдана.

Плазмагийн давуу тал нь хар өнгийг дахин дахин хуваарилан гаргадаг учраас бараан өнгөтэй холбоотой дүрсүүдийг илүү тод бөгөөд үнэмшилтэй харуулж чаддаг. Мөн ямар ч өнцгөөс харахад дүрс нь сайн харагдана.

Сул тал нь пиксел хоорондын зай ихтэй байдаг учраас дээр нь гэрэл ойход гаргаж буй дүрс нь бүдэг болон харагдах нь бий.

Date: February 20th, 2008 | Categories: Гэр ахуйн бараа | By: | Comment: 1

Hantulga G

Mongolia Youth

One Response to LCD юу Плазма юу?

    bold

    ene mgl yamar une ortogoor zaragdaj baigaan boloo uneiiin talaar medeelel uguuch eswel web saytan dereee buh baraaniihaa uneiig oruulah bolomjgui yum uu gadadaas….

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*