Модемоор өгөгдлийг нэг компьютерээс нөгөө компьютер лүү дамжуулахад телефон шугам ашигладаг бөгөөд шугмын шуугиан, чанараас шалтгаалж дамжуулах явцад алдаа гарах эсвэл өгөгдлийн нэг хэсэг эвдэрдэг.
Модемын нэг боломж болох error correction нь өгөгдлийг жижиг багцуудад хуваадаг. Энэ багцыг frame гэж нэрлэдэг. Илгээж буй талын модем Frame бүрт дамжиж буй өгөгдлийн битийн хэмжээ бүхий checksum-г нэмдэг. Хүлээн авч буй талын модем frame бүрийн checksum-г шалгаад ирсэн өгөгдлийн хэмжээ checksum-д заасны дагуу байвал амжилттай дамжиж ирсэнийг мэдэгддэг. Хэрвээ checksum-д заасны дагуу биш бол ахиж илгээх хүсэлтийг явуулдаг. Ийм учраас шуугиан ихтэй шугаман дээр өгөгдөл дамжуулахад удаан байдаг. Алдаа засдаг протоколууд нь MNP2-4 болон ү.42 юм.
