Sep
19th

Eudora Pro

Категори Бусад | Бичсэн admin

Qualcomm компанийн Eudora программ нь имэйлийн программуудын дотор эртнээс тэргүүлж яваа программ бөгөөд, судалгаанаас үзэхэд уг программыг хэрэглэгчдийн тоо дэлхий дээр 18 сая орчимд хүрчээ. 


Сүүлийн жилүүдэд Microsoft компанийн Outlook Express, Outlook 98 зэрэг программууд хүчтэй өрсөлдөж байгаа боловч энэ программыг зохион бүтээгчид дөрөв дэх хувилбартаа хэрэглэгчийн интерфейсийг бүрмөсөн өөрчилж чадсан бөгөөд энэ шийдэл нь нэг талаас программын функцүүдийг хэрэглэгчдэд ойртуулж байгаа ч, нөгөө талаас энгийн интерфейс хэрэглэж заншсан хэрэглэгчид дасаж ажиллахад бага зэргийн бэрхшээлтэй болсон байна. Гэвч хэрэгслийн мөрийг нууцалж болох боломжтойгоос гадна дэлгэцийн аль ч хэсэгт бүтнээр нь, эсвэл хагасалж гаргаж болно. Eudora Pro программыг суулгах тийм ч хэцүү биш. Түүнийг суулгах явцад хэрэв өмнөх хувилбарыг нь ашиглаж байсан бол түүнээс, эсвэл Microsoft, Netscape компанийн дээр дурдсан программуудаас имэйлийн тохиргоо зэрэг зарим функцийг нь импорт хийж оруулж ирэх боломжтой. Уг программын мастер функцийн тусламжаар бүртгэлийн карт хөтөлж болно.
Eudora Pro программ нь захидал мэдээлэл илгээх, хариу хүлээн авах, захиалга авах, зөв бичих дүрэм шалгах, хэд хэдэн бүртгэлийн карттай ажиллах зэрэг шуудангийн үндсэн функцүүдийг гүйцэтгэхээс гадна IMAP, LDAP зэрэг Интернэтийн үндсэн стандартад зохицон ажилладаг. Энэ программ нь захидал шүүх олон янзын боломжтой бөгөөд, шүүх шалгуурыг сонгохдоо, хулганы баруун товчлуурыг дарж, нээгдэх цэснээс Make Filter командыг сонгоно. Outlook 98, Outlook Express программтай харьцуулахад захидал хайх хэрэгсэл нь тохиромж муутай хийгдсэн гэж хэлж болно. Ялангуяа олон тооны захидлын дотор хайлт хийх үед тохиромжгүй. Учир нь хайлт хийсний дараа зөвхөн ганц үр дүн гардаг бөгөөд хэрэв хайлтын дараахь дүнг хангалтгүй гэж үзвэл хайлтыг үргэлжлүүлэхийн тулд F3 товчлуурыг хайлтын тоогоор дарах хэрэгтэй болдог.

Eudora Pro программ нь:
– PGP алгоритмаар нууц үг олгох
– файлыг харах
– вирусээс хамгаалах зэрэг нэмэлт функцүүдтэй.
үүнээс гадна файлыг багцлах, задлах, хавсаргасан файлыг унших зэрэг нэмэлт боломж бүхий Eudora Pro CommCenter гэдэг өргөтгөсөн хувилбар программ, хуанлийн төлөвлөлт хийх, харилцагч нараа удирдах боломж бүхий Eudora Planner 4.0 программтай. Eudora Pro программын давуу тал нь хэрэглэхэд тохиромжтой интерфейс, захидал ангилах зэрэг бөгөөд сул тал нь захидал хайх үйлдэл тохиромж муутай, шуудангийн хайрцаг нь стандарт бус явдал юм. үүнээс үзвэл энэ нь энэ программын өмнөх хувилбарыг ашиглаж байсан, түүний онцлогуудыг сайн мэдэх хэрэглэгч нарт тохирсон программ юм.

Сэтгэгдэл бичих