Network

Network

Компьютерийн сүлжээ нь олон тооны төхөөрөмжийг тусгай протокол, техник хэрэгслийн тусламжтайгаар хооронд нь холбон нэг төхөөрөмжөөс нөгөө рүү өгөгдөл дамжуулах, хүлээн авах, нэгдсэн нэг мэдээллийн бааз руу хандах боломжийг хэрэглэгчид олгодог.


Компьютерийн хамгийн том сүлжээ нь Интернэт юм. Интернэтийн сүлжээнд дэлхийн сая сая компьютер холбогдон ямар ч үед хүссэн мэдээллээ авах боломжтой байдаг бол тодорхой нэг хүрээнд нэг байгууллага өөрийн дотоод сүлжээтэй байгаад байгууллага дотроо мэдээллээ солилцдог байх жишээтэй. Сүлжээний өөр нэг жишээ бол нисэх онгоцны буудал юм. Та буух гэж буй болон нисэх гэж буй онгоцны хуваарийг буудлын зааланд байрлах аль ч дэлгэцээс харах бололцоотой байдаг. Мөн супермаркетууд дахь төлбөрөө хийдэг касс дэлгүүрийн дотоод сүлжээнд холбогдсоноор барааны үнийн мэдээллийн бааз руу хандан аль бараа ямар үнэтэйг харах боломжтой байдаг.

Компьютерийн сүлжээг хамрах хүрээгээр нь үндсэн гурван хэсэгт хуваана. үүнд:
- LAN (Local Area Network)
- MAN (Metropolian Area Network)
- WAN (Wide area Network)

Date: September 18th, 2007 | Categories: Сvлжээ | By: | Comments: 4

4 Responses to Network

    Tulga

    Suljee yaj tavih talaar medeelel tavij uguuch Computer hoorond

    path_man

    suljee yaj tavih talar helj uguuch

    энэ талаар мэдээлэл авмаар байвал надруу е-мэйл бичээрээ ок soyoloo_bold@yahoo.com

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*