Ethernet

Ethernet

Ethernet нь LAN буюу дотоод сүлжээний нилээд өргөн тархсан IEEE 802.3 стандартын технологи юм. Анх Xerox компани энэ технологийг гаргасан бөгөөд сүүлдээ DEC, Intel мөн Xerox компани ч үүнийг сайжруулах тал дээр анхааран ажиллаж байгаа юм.

Хамгийн өргөн тархсан Ethernet систем нь 10BASE-T ба энэ нь 10 Mb хүртэлх хурдаар өгөгдлийг дамжуулдаг.
Ethernet сүлжээнд ихэвчлэн coaxial cable буюу зэс утсан эсвэл Twisted Pair кабелуудыг ашигладаг.

Fast Ethernet буюу 100BASE-T систем нь 100 Mb хүртэлх хурдаар өгөгдлийг дамжуулах боломжтой бөгөөд ихэвчлэн дотоод сүлжээний төв буюу backbone системд ашигладаг бол 10BASE-T системийг хэрэглэгчийн түвшинд хэрэглэдэг. Мөн өндөр түвшний дотоод сүлжээний төвд Gigabit Ethernet системийг хэрэглэдэг. Энэ нь 1000 мегабитс буюу 1 Gb хүртэлх хурдаар өгөгдлийг дамжуулах чадвартай.

Ethernet хэрхэн үүссэн бэ?
Xerox корпорацийн судалгааны төвийн ажилтнууд 1972 онд график интерфейс бүхий Alto компьютер болон минутад нэг хуудас хэвлэх хүчин чадалтай, өндөр хурдтай лазер принтер бүтээхээр ажиллаж байлаа. Паль-Альто төвийн бүх ажилтнуудыг персональ компьютерээр хангаж, улмаар компьютер бүрийг лазерийн принтерт холбохоор төлөвлөж байсан байна.
Сүлжээ байгуулах даалгаврыг Xerox корпорацид ороод удаагүй байсан Боб Меткалфд өгчээ. Шинэ сүлжээний хувьд үндсэн шаардлага нь лазерийн принтерийн хэвийн ажиллагааг хангах өндөр хурд болон хэдэн зуун компьютерийг холбох явдал байлаа. 1972 оны сүүлчээр Боб Меткалф судалгааны төвийн бусад ажилтнуудын хамтаар нэг компьютерээс нөгөө рүү 3 Мбит/сек хүртэлх хурдтайгаар мэдээлэл дамжуулах чадвар бүхий туршилтын сүлжээний ажлыг дуусгасан бөгөөд дараа жил нь гэхэд л персональ компьютерийн локаль сүлжээг байгуулах Ethernet технологийн үндсэн зарчмуудыг тодорхойлж чаджээ. Ийнхүү 1973 онд сүлжээнд ашиглагдах зориулалт бүхий анхны Ethernet плат бий болжээ.
Ethernet нь компьютерүүдийг хооронд нь холбоход шаардагдах микросхемүүд, дамжуулагчид төдийгүй мэдээлэл дамжуулах процессыг тодорхойлох программ хангамжуудыг багтаадаг. Боб Меткалф өөрийн зохион бүтээсэн сүлжээгээ анх Alto Aloha Network гэж нэрлэсэн боловч сүүлд нь Ethernet болгон өөрчилсөн байна. Xerox нь төв компьютерт компьютерүүдийг холбох, Arpanet сүлжээнд хандах, электрон шуудан ашиглах, файл болон тоглоом солилцох зэрэгт ашиглахаар Ethernet адаптерийг үйлдвэрлэн гаргаж байжээ. Иймэрхүү байдлаар 1979 онд 10Мбит/сек хүртэлх хурдтайгаар мэдээлэл дамжуулах чадвартай болтлоо үргэлжилсэн байна. Энэ үед Боб Меткалф Xerox корпорациас гарч, Гордон Беллийн урилгаар Digital Equipment компанид локаль сүлжээ байгуулах чиглэлээр ажиллаж байсан. Тэд ажлаа эхнээс нь эхлэхгүйн тулд Xerox корпорацид Ethernet сүлжээг боловсронгуй болгох тал дээр хамтран ажиллах хүсэлт тавьж байжээ. Ямартай ч байсан Боб Меткалф Xerox, Digital Equipment, Intel корпорациудад Ethernet нь персональ компьютерийн сүлжээний дамжуулалтын стандарт болох ёстойг итгүүлж чадсан нь том амжилт байлаа.
Хожим Боб Меткалф "Ethernet ямар их ирээдүйтэй болохыг, амжилт маш ойрхон байгааг мэдсэн үедээ би төрөлжсөн компани байгуулахаар сэтгэл шулуудсан" гэжээ. Ингээд л өнөөдөр 5.4 миллиард ам.долларын эргэлт бүхий 3Com корпораци мэндэлжээ. 1982 онд 3Com корпораци EtherLink адаптераа гаргасан бөгөөд тус компанийн анхны үйлчлүүлэгчид нь Trans America корпораци болон Цагаан ордон байжээ.
1983 оноос Ethernet алдаршиж эхэлсэн бөгөөд IEEE түүнийг олон улсын стандартаар хүлээн зөвшөөрсөн байна. өдгөө 100Мбит/сек хурдтайгаар мэдээлэл дамжуулах Fast Ethernet, цаашид 1Гбит/сек хурдыг хангах Gigabit Ethernet хэдийнээ бий болжээ.

Date: September 18th, 2007 | Categories: Сvлжээ | By: | Comments: 3

3 Responses to Ethernet

    xXx

    Hey minii net-n hurd 1Gbit bas my Ethernet card 1Gbit bhad minii net 100Mbit gej holbogdoh yum yaj yanzlah ve?

    Мээдкү

    Чиний кабель чинь 100Mbps -ээр дамжуулдаг болхоор тэгж гардаг.

    tiishdeee deer bichsen meedquu giin zow baihgui yu tee wakwakawkkaka

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*