Noүell NetWare

Noүell NetWare

   Noүell NetWare -нь PC болон бусад клиент компьютеруудыг NetWare сервер уруу холбож өгдөг Сүлжээний үйлдлийн Cистем (Network Operating System – NOS) юм. Клиент нь DOS -оос эхлээд бүх төрлийн платформ дээр ажиллана.


NetWare сервер нь клиентүүддээ файл болон принтер хувааж эзэмших, директори, Интернетэд холбогдох зэрэг сүлжээний төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг. Түүнээс гадна NetWare сервер нь өгөгдлийн санг хувааж хэрэглэх суурь платформ, Интернет ба Интранет сервер болж ажиллаж чадна. үндсэн протокол нь Noүell -ийн өөрийн IPX (Internetwork Packet eXchange) протокол боловч 1998 онд NetWare 5.0 гарснаар TCP/IP уруу бүрмөсөн шилжсэн байна.

   Noүell NetWare нь Windows NT, Linux зэргийг бодвол илүү "нарийн мэргэшлийн" үйлдлийн систем юм. Анхнаасаа сүлжээний сервер байхаар хийгдсэн бөгөөд сүлжээг директори (мод) бүтцийн үүднээс авч үздэг тул том сүлжээнд маш тохиромжтой. Ерөөсөө Noүell Directory Serүices (NDS) нь (NetWare 4.0 -д анх гарч ирсэн) их бизнесийн хүрээнд NetWare -ийн хамгийн чухал хэсэг нь бөгөөд тив дэлхий дамнасан том сүлжээг директорийн ганцхан модноос зохион байгуулж ажиллуулах, хэрэглэгч нар болон төрөл бүрийн нөөцийг уг модоор нааш цааш нь чөлөөтэй зөөж хөдөлгөх боломж олгодог.

  Хамгийн сүүлчийн хувилбар нь 2001 оны эцсээр NetWare 6 нэртэй гарсан. Ямар нэг клиент программ ажиллуулах шаардлагагүй, дурын браузераар дамжуулан серверт ханддаг болж, мөн Web -тэй улам нягт ойртсон интерфейс, iPrint, iFolder зэрэг шинэ үйлчилгээ нэмэгджээ.

  Хэдийгээр Noүell -ийн зах зээл дээр эзлэх хувь нэмэгдэхгүй, Linux болон Microsoft Actiүe Directory зэрэг шинэ хүчтэй өрсөлдөгчид гарч ирсэн ч гэсэн 2001 оны 3 сарын байдлаар Fortune сэтгүүлийн нэрлэдэг 1000 шилдэг компаниудын 81% нь Noүell -ийн программ хангамжийг ашиглаж, 90 сая хэрэглэгч 4,5 сая серверт холбогдон орж байгаа баримт байна.

Date: September 18th, 2007 | Categories: Сvлжээ | By: | Comments: 0

Leave a Reply

Name:

Email:

Website:

Message:*