Small Computer System Interface нь компьютерийг хатуу диск, CD-ROM, сканнер, принтер, tape төхөөрөмж болон бусад төхөөрөмжүүдтэй холбодог өмнөх холбох байгууламжаас хурдан, ANSI стандартын интерфэйс юм.
SCSI нь анх Apple компьютертай хамт гарч ирсэн ба одоо ч Макинтош компьютерт ашиглагдаж байгаа параллел интерфэйс юм.
Хамгийн сүүлийн үеийн SCSI-гийн стандарт болох 16-bit bus бүхий Ultra-2 SCSI нь секундэд 80 мегабайт хүртэлх хурдаар мэдээллийг дамжуулах боломжтой. Bus-ийн өргөнөөс шалтгаалаад нэг SCSI портонд 7-15 хүртэлх төхөөрөмжийг залгадаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл төхөөрөмж бүрийг тус тусдаа нэг картанд залгах биш зөвхөн нэг картанд бүх төхөөрөмжүүдийг залгах юм. Ялангуяа зөөврийн компьютерт үүнийг өргөнөөр ашигладаг. PCMCIA төрлийн ганц карт зөөврийн компьютерт SCSI интерфейсийн үүргийг гүйцэтгэж чадах ба ингэснээр параллел болон сериал портыг гадуур модем болон принтер гэх мэт бусад төхөөрөмж ашиглахаас чөлөөлж чадна.
SCSI нь дотроо нилээд хэдэн түвшинтэй бөгөөд ихэнх төхөөрөмжүүд энэ бүх түвшинд ажиллаж чаддаггүй. Жишээ нь хуучин загварын нэг төхөөрөмжийг шинэ стандартын SCSI bus бүхий компьютер дээр суулгахад хуучин төхөөрөмж нь шинэ стандартын SCSI bus-ийн хурдаар биш өөрийнхөө удаан хурдаар ажилладаг.
SCSI-гийн хамгийн эхний хувилбар нь SCSI-1 байсан бөгөөд хоёрдахь хувилбар нь өнөө үед нилээд өргөнөөр ашиглагдаж буй SCSI-2 буюу "plain SCSI" юм.
SCSI-3 нь зарим тусгай зориулалтын төрлийн төхөөрөмжүүдийг холбоход хэрэглэгдэх үндсэн болон нэмэлт командуудыг агуулсан байдаг. Энэ командууд нь зөвхөн SCSI-3 параллел интерфейст ашиглаад зогсохгүй Fibre Channel, Serial Bus Protocol болон Serial Storage Protocol (SSP) гэх мэт нэмэлт параллел, сериал протоколуудад зориулагдсан байдаг.
Өргөн хэрэглэгддэг SCSI стандарт нь Ultra-2 бөгөөд энэ нь секундэд 80 Mегабайт хүртэл хурдтайгаар өгөгдөл дамжуулахын тулд 40 Mhz -ийн клок (clock) хурдыг ашигладаг. Энэ стандарт нь бага хүчдэлийн (Low Voltage Differential) сигнал ашиглан 12 метр хүртэл урттай кабель ашиглах бололцоотой болсон.
SCSI-гийн өмнөх хувилбарууд төгсгөлдөө газардуулга бүхий терминатортой нэг утастай кабель ашигладаг байсан бол Ultra2 SCSI нь хоёр утас ашигладгаараа урт хэмжээний кабельтай байх бололцоотой болсон.
Хамгийн сүүлийн үеийн SCSI стандарт Ultra-3 нь өгөгдлийг секундэд 80 -160 Mегабайт хүртэл хурдаар дамжуулдаг. Энэ стандартын SCSI-г Ultra160/m гэж нэрлэх нь бий.
Ultra160/m стандартыг ашигладаг төрөл бүрийн шинэ диск төхөөрөмжүүд өгөгдлийг асар өндөр хурдаар дамжуулах боломжтой болсон.
Одоо ашиглагдаж байгаа SCSI стандартийг доорх хүснэгтэнд харьцуулан үзүүлэв.
