Гарын алганд багтах хэмжээний жижиг PalmPilot компьютерт зориулсан үйлдлийн систем юм. 3Com компанийн Palm Computing нь жижиг хэмжээний төрөл бүрийн тоон системийн төхөөрөмжүүдийг (PDA- Personal Digital Assistans) үйлдвэрлэдэг юм.
Palm OS нь олон үйлдлийг зэрэг гүйцэтгэж чаддаггүй бөгөөд зөвхөн нэг удаад ганц л үйлдлийг хийдэг байна. Ийм учраас үйлдлийн систем нээлттэй байгаа нэг үйлдлийг өөрийн бүх хүчин чадлаараа гүйцэтгэдэг байна. Бусад төрлийн компьютерт хэрэглээний программтай холбоотой өгөгдлийг хатуу дискэнд хадгалдаг бол PalmPilot компьютерт RAM буюу санах ойнд хадгалдгаараа онцлогтой.
Palm OS нь Address book буюу хаягийн жагсаалт, To Do List буюу хийх ажлуудын жагсаалт, Memo Pad буюу тэмдэглэл бичих, мөн тооны машин, нууц үгний хамгаалалт зэрэг хэрэглээний программуудаас бүрддэг.
